sonin.mn

12-р сарын 8-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч: Испанийн хаан, Францын ерөнхийлөгч нар саяхан Хятадад айлчилсан бөгөөд Германы Гадаад хэргийн сайд мөн Хятадад айлчилж байна. Хятадын тал энэ талаар ямар байр суурьтай байна?




Хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь хэлэхдээ, өдгөө олон улсын байдал хурцдаж байгаатай холбогдуулан Хятад, Европын хооронд стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр тал болон дэлхийд бүр ашигтай юм. Хятад улс хоёр талын удирдагчдын тохиролцсон зөвшилцлийг хэрэгжүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, Хятад, Европын холбооны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд Европын холбоотой хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр тал олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжиж, дайны дараах олон улсын дэг журам, дүрмийг хамгаалж, ганц талт үзэл, дээрэлхэхийг эсэргүүцэж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтуудыг хамтран шийдвэрлэж, дэлхийн засаглалыг сайжруулж, Хятад, Европын ард түмэнд ашиг тусаа өгөх ёстой.