“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барина. Мөн Энхтайваны гүүрний хажуугаар шинэ гүүр барихаар төлөвлөөд байна. Депог 10 га газарт төлөвлөсөн. Бид ховилтой төмөр замыг сонгосон, зүлгэн хучилттай замыг Яармагийн трассынхаа гол замаар сонгосон. Тус төсөл нь түгжрэл болон агаар орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй” гэлээ.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл12
рамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут. Ямар удаан юм бэ? Алхахад ийм хугацаа орох байх шүү..
трамвай чинь машин замаар явдаг ш дээ, улам түгжрэл нэмэх юм биш үү? ямар хамуурсан толгойтой гичийнүүд вэ
дээр нь удаан, дуу чимээ ихтэй, тоормослохдоо удаан, дэндүү аюултай тээврийн хэрэгсэл бна лээ
Тийм трамвай тэтгэвэртээ гарчихсан мэдээгэн
Халуун охид таныг хүлээж байна - - Hot21.fun
Ховилтой гэдэг үг илүүдэж
худлаа
Нөгөө метро нь яасан бэ? Метрогоо трамвай гээд байгаа юм уу? 2 өөр л санагдах юм.
Автобус машинтайгаа нэг замаар явах бол яаж хурдан явах билээ. Тусгай зам бариад хийчихвэл болох л байх. Арай дэлгэрэнгүй тайлбар хэрэгтэй л юм байна даа.
Эргүүтсэн хог дээр үсэрсэн новшнууд. Амбасын үеийн үеээ элээсэн тарамбай байхдаа яахав дээ. Залуу улсууд байж ямарч шинээр бүтээх, сэтгэх ухаан байхгүй малнууд.
Манай авьяаслаг шумахерууд трамвайтай мөргөлдөөд салахгүй байх оо. Юун 37 минут
Трамвай ч бас эвгүй унаа даа, хүнд болохоор хажжуу замаар явахаар газар байшин чичирдэг байсан даа. Орчин үеийнхэн ямар юм байдаг юм байгаан