sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэх зорилгоор Вашингтоны боловсруулсан энхийн төлөвлөгөөтэй Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский танилцаагүй хэвээр байгаа нь түүний сэтгэлийг гонсойлгож буй гэв.


Трамп Жон Ф. Кеннедийн Урлагийн төвд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Зеленский энэ саналыг одоо хүртэл уншаагүй байгаад багагүй урам хугарч байна” гэж мэдэгджээ.


Тэрээр мөн Зеленскийн зөвлөхүүд АНУ-ын засаг захиргааны боловсруулсан энхийн саналд эерэг байр суурьтай байгааг онцлон дурьдсан байна.



Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com