УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус ордын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Хянан шалгах түр хороог байгуулсан. Тус Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулах гэж байна. Сонсгол хоёр шаттай бөгөөд эхнийх нь 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд “Онтрэ”-гийн буюу Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лицензийн талбайн нөөц тогтоох, үнэлгээ хийх болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох баримтуудыг судална.
Дараагийнх нь, 2025 оны арванхоёрдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд “Оюу толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээ, нэмэлт өөрчлөлт, санхүүжилтийн хүүгийн талаарх баримт бичгүүдийг хэлэлцэж нээлттэй сонсохоор болсон. Энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 хүнийг гэрчээр дууджээ.
Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…2006 оноос хойшх 20 жилийн хугацаанд “Оюу толгой” төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгаа” гэж тайлбарласан. Тэрээр “…Сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа юм. Тиймээс сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн идэвхтэй оролцохыг хүсье” гэсэн юм. Мөн, Түр хорооны гишүүд “…Сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүсэж байна.”, “...Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан УИХ-ын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60 мянга гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна.
Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана”, “…60 мянга гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байна.
Тийм учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байна. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн” гэх зэргийн тайлбарыг олон нийтэд хүргэсэн юм. Товчхондоо, олон нийт “…“Оюу толгой” төсөл хөдөлснөөс хойш ашиг биш өр олборлож байна”, “…“2019 оноос ашиг хүртэж эхэлнэ” гэсэн нь сунаад 2032 ог болсон. Ойлгохын аргагүй олон мянган хувьсагчтай тоогоор толгой эргүүлж байгаад дахиад сунаж магад” гэх ойлголтоо зөв, буруу эсэхийг энэ сонсголоос мэдэх ач холбогдолтой.
Гэвч, гол гэрч болох Ерөнхий сайд асан С.Баяр “…Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй” гэж цахим сүлжээгээр мэдэгдэв. Уг нь, тэрээр Оюу толгойг анх гардаж хөдөлгөсөн, төслийн гэрээг анх хийсэн Засгийн газрын тэргүүн нь байгаа юм. Т
эр утгаараа, С.Баяргүй Оюу толгойн сонсгол гэж байхгүй л болчихоод байгаа юм. Тэгээд ч түүнийг сонсохоор дуудсан Оюу толгойн гэрээнээс гадна “Онтрэ”-гийн асуудал тун эргэлзээтэй. Учир нь, “Онтрэ” компанид Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг Жавхлант, Шивээ Толгой ордын ашиглалтын лиценз оччихсон. Энэ лицензүүд 2009 онд гэрээнээс яаж үлдээд яагаад “Онтрэ”-д очсон нь анхаарал татдаг. Тэгээд ч “Онтрэ” ХХК нь “Оюу толгой” ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулсан. Гэтэл Оюу толгойн бүлэг ордын нийт хүдрийн биетийн 30 хувь нь энэ хоёр лицензийн талбай дээр оршдог. Алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 94 хувь агууламжтай маш том хүдрийн хэсэг энэ хоёр лицензийн талбайд хамаардаг. Тиймээс С.Баяр ядаж Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ сонсголд очиж ярих ёстой.
Б.ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 12 сарын 25,
2025

Сэтгэгдэл30
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Баяр сонсголд очиж яривал бөөн азаар болох гээд л очихгүй байгаа юм шиг байна!
Санж . Баяр Г бүх насаараа ГЯНДАНГИЙН ОРШИН СУУГЧ гэдгээ зөвшөөрөн хүлээж байгаа хэрэг . Надтай надгүй төр - түмэн Танар минь мэдээд намайг эрлэгт илгээгээд өг гэж өчигөө мэдүүлж байгаа хэрэг . Төр Санж . Баярыг гүйцэтгэхгүй бол ТҮМЭН хойтохы нь гүйцэтгэж л таарна ш дээ ...
ашиггуй бол толгойгоо тасдаж хаяна гэсэн худалч !!!!!!!!!!!!!!!!!!!!
Монголчуудад ӨР ӨВЧИН хоёроос өөр юу ч өгдөггүй энэ олон хятад эздээр дүүрсэн уурхай, хятадын тавиул тэжээврүүдээр дүүрсэн төр хоёроо л цэвэрлэж авахгүй юм бол Монголд өөр юу ч өөрчлөгдөхгүй. Монгол улам бүр уруудна...доройтно...хагарна...бутарна...мөхнө.
Ардын намын алуурчин хулгайч Баярт хор өгч там руу нь илгээх ёстой.
End hench hereggui gants Bagabanid bugdiig helne , ter baylagaa ter Fred gedegtei niilj hudaldaj idseer unuug hursen , tuunees yl asuu !
End hench hereggui gants Bagabanid bugdiig helne , ter baylagaa ter Fred gedegtei niilj hudaldaj idseer unuug hursen , tuunees yl asuu !
End hench hereggui gants Bagabanid bugdiig helne , ter baylagaa ter Fred gedegtei niilj hudaldaj idseer unuug hursen , tuunees yl asuu !
End hench hereggui gants Bagabanid bugdiig helne , ter baylagaa ter Fred gedegtei niilj hudaldaj idseer unuug hursen , tuunees yl asuu !
End hench hereggui gants Bagabanid bugdiig helne , ter baylagaa ter Fred gedegtei niilj hudaldaj idseer unuug hursen , tuunees yl asuu !
УИХ -аар нээлтэй сонсгол олныг явуулсан. Үр дүн нь юу болов гэхээр буух эзэн буцах мөр байдагүй. Хамгийн наад захын жишээ нь нүүрсний сонсгол. Энэ сонсголыг удирдсан хүн нь одоогийн хууль, зүй дотоод хэргийн сайд Энхбаяр. 3 жилийн өмнө нээлтэй сонсголоор олж авсан мэдээлээр шантааж хийж ОЮУН-ЭРДЭНИЙН засгийн газрыг унагаж, өөрөө сайдын сэнтийд заларав. ОЮУ ТОЛГОЙн энэ олон жил ноцолдоод дийлддэгүй бузарын шуналын гол эзэн ЕС асан Баярыг оролцуулахгүй юм бол ийм сонсгол хийх хэрэгтэй ч юм уу үгүй юм уу., Монголчуудын өмнө их зан гаргаж тэр сонсголд оролцохгүй гээд байгаа нь энэ нөхөр Ард түмний баялгыг гадаадынханд худалдсанааөөрөө өөрийгөө илчилж байгаа гэсэн үг
их хэмжээний авилга аваад үлдээчихсэн юмаа.........монголоо зарчихсан юм....
Энэ пяздук сонсголд ирэхгүй гэж томроод байвал хоёр чихнээс нь чихээд албадан ирүүлэх хэрэгтэй. Монголд бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй, ганцхан гахай онцгой эрхтэй юм уу.
Хүн ард нь харанхуй бүдүүлэг байх тусам эрх баригчид нь дураараа аашилдаг юм.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!
Хар толгойгоороо хариуцах хүн нь Баяр. Одоо хар толгойгоо цагаан болсон гээд хариуцахгүй гэж бгаан байлгүй.
Хар толгойгоороо хариуцах хүн нь Баяр. Одоо хар толгойгоо цагаан болсон гээд хариуцахгүй гэж бгаан байлгүй.
Хамаг байгалийн баялаг нь ил далд зөөгдөх тусам өрөнд орж ядуурч байдаг улс орон Монголоос өөр байдаг юм болов уу гэж бодохоор маш харамсмаар. Афганистан нь лити, зэсээр дэлхийд томд орох орд газартай улс аж. Талибанчууд АНУ-тай 20 жил үзэлцэж байгаад тэднийг эх орноосоо хөөж, засгийн эрх авсан ч уул уурхайд Хятадаас өөр хөрөнгө оруулагч олдсонгүй. Ингээд Хятадтай хамтрахаар болжээ. Гэтэл нөгөө хятадууд нь Афганистанд биднээс өөр хөрөнгө оруулах улс байхгүй юм чинь дуртай нөхцлөө тулгаж баялгийг нь зөөнө гэж бодоод, даврах гэж оролдов. Харин Талибанчууд манайд та нар даврахгүй шүү гэсэн сануулгыг Хятадад өгчээ. Хятадын 2 иргэн Афганистанаас 1000 тонн хүдэр хулгайгаар гаргах гэж байгаад Талибаныханд тэр дороо баригдаж, хоригджээ. Харин багахан хулгай дээр талибанчууд Хятадыг давраахгүй нам дарж байна. Харин хятадууд Азийн хамгийн арчаагүй улс болоод буй Монголын лиценз, уул уурхайд нь эзэн суугаад, дураараа дургиж, ухаж төнхөн, хөрс, хүйсэнд нь үрээ цацаад баллаж байна доо.
Луйварчин авилгач архичин шар сэмжилсэн өвгөн Одоо хар толгой байхгүй гэж солиорно..
Луйварчин авилгач архичин шар сэмжилсэн өвгөн Одоо хар толгой байхгүй гэж солиорно..
Хар толгойгоороо хариуцна гэсээр гэрээ хийсэн хүн, очих юм болов уу даа! Очихгүй л дээ
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Хар толгойгоороо хариуцна гэдэг чинь. Хариуцлагаа хүлээнээ гэсэн үг биз дээ. Буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлж байна гэж ойлгож байна. Оюу толгойн асуудлаа ярьж хамгаалахгүй юмуу?
Залуу хүн дарга болох осолтой
ОюуТолгойн төслийн хэрүүлд цэг тавих хоёр хүн нь С.Баяр, С.Баярцогт хоёр юм. ОТ төслийн хөрөнгө оруулагч нараас хахууль авч алдаатай гэрээ хийснээс Монголын ард түмэн ашгаа хүртэж чадахгүй байгааг бүгд мэдэж байгаа. Энэ хоёр этгээд бас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийг шүүх тогтоосон. Олон хаус гадаад дотоодод авсан гэдгийг шүүх хөдлөшгүй баримтаар нотолсон. ОДОО ЭНЭ ХОЁР ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ‼ Банкны хүүг багасгана энэ тэр гэж юу ч өөрчлөхгүй, утгагүй дээрэм үргэлжлэх хэрэгцээгүй зүйл дээр ЗГ хэлэлцэж байна. Хахууль өгч гэрээг байгуулсан тул ЭНЭ ГЭРЭЭ ХҮЧИНГҮЙ‼ ШИНЭЭР ГЭРЭЭ БАЙГУУЛЦГААЯ‼
ОЮУТОЛГОЙ ОРД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БАЯН АМЬДРУУЛЖ ЧАДАХ ОРД БАЙСАН. ДЭЛХИЙД ХОЁРХОН БАЙДАГ ТОМ ОРДЫН НЭГ НЬ ОЮУТОЛГОЙ НӨГӨӨ НЬ ИНДОНЕЗИЙН ГРАСБЕРГ. ИНДОНЕЗЧҮҮД БОЛ ТЭМЦСЭН, 500 ХҮНЭЭ БУУДУУЛСАН ЭЦСИЙН ДҮНДЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД НЬ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БАЙГААД ЭНЭ ОРДОО БУЦААГААД АВЧИХСАН. ГЭТЭЛ МАНАЙД ЭСЭРГЭЭРЭЭ ИХ ХУРАЛД ДУГАРДАГ ГИШҮҮН ЦӨӨХӨН БАЙНА. МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫХОО ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ САНАА ЗОВЖ ЧАДДАГГҮЙ БАЙХ ЮМ БОЛ БИД ХЭЗЭЭ Ч САЙХАН АМЬДРАХГҮЙ‼‼ ӨНӨӨДӨР ОЮУТОЛГОЙ ХЭНИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА!? 95% НЬ ГАДАГШАА ТЭДНИЙГ ЦАЛИНЖУУЛЖ, ТЭДНИЙ ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭХЭД ЗАРЦУУЛАГДАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ‼‼
Оюутолгой яагаад алдагдалтай ажилладаг вэ. Энэ компанийг хөрөнгө оруулалт хийгээгүй зээлээр санхүүжүүлсэн.Тэгэхээр Риотинто хөрөнгө оруулагч мөн үү гэдэг асуудал байна. Хэрвээ зээл авах байсан юм бол бид нар гадны том мөнгө санхүүгийн байгууллагаас энэ ашигтай төсөлдөө зээл аваад өөрсдөө гадны чадвартай компаниар гүний уурхай хийлгэчихэж болно. Оюутолгой зээлийн хүүд өдөр бүр 10 тэрбум төгрөг төлж байна. Гэтэл бидний хийж байгаа хэрүүл жижиг юм, хэдхэн төгрөгний төлөө хоорондоо л хэрэлдээд байх юм. Солонгосчууд байсан бол замыг нь хаагаад л зогсчихно. Гаргахгүйшд баялагаа. Сербчүүдийг хар, жагсаал хийж эсэргүүцэж байгаад Рио Тинтог зогсоочихлоо. Манайхан дээрэмдүүлээд л байна тоож байгаа ч юм байхгүй. Маш хувиа хичээсэн улсууд юм. Өөрөө л болж байвал болоо, бусдыг тэмц гэчихээд өөрөө зурагтаа үзээд шүүмжлээд л суугаад байна. Пост оруулаад л суугаад байна. Өөрөө хэзээ ч тэмцэхгүй. Тэгэхээр яаж сайхан амьдрах юм бэ. Сайхан амьдралыг нь хулгайлаад байхад тэрийг бараг бүгд тоохгүй байна.
Рио Тинто-г хөөх эсэргүүцэл өрнүүлцгээе . Баялгаа өгөөд өрөнд ордог улс манай Монголоос өөр байхгүй . Мянганы луйвар гэдгийг бид ойлголоо , тэд хэзээ ч бидэнд ашиг өгөхгүй , ухаж дуусгаад зайлна . ОНТРЭ-г хүртэл Монголын оролцоогүйгээр дээрэмдэж байна .
Оюутолгйн гэрээ зурагдсаны дараа яагаад Баяр ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорч Сү. Батболдыг ерөнхий сайд болгосон бэ?
Малайзын засгийн газраас охиноо алуулсан иргэн Шаарийбууд 15 сая долларын нөхөн төлбөр өгсөнийг замаас нь Сү Батболд , Баяр нар хулгайлж өөрсдөө авчээ.