sonin.mn

ЖАКАРТА, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Индонез, Шри Ланка, Тайландад орсон хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан хүмүүсийн ​​тоо 1400-гаас давжээ. 


Индонезийн баруун нутгийн Суматра арал дээр аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас 770 хүн амиа алдаж, 463 хүн сураггүй болжээ.


Байгалийн нөөцийг олборлох болон бусад зорилгоор ой модыг их хэмжээгээр огтолсон нь гамшиг нүүрлэхэд нөлөөлсөн гэдгийг тус улсын байгаль орчныг хамгаалах байгууллагууд онцолж байна. Тэдний зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхийг Индонезийн засгийн газраас шаардаж байна. Засгийн газар байгаль орчны менежментийн асуудлыг хянан нягтлах болно гэж Индонезийн Ойн сайд Ража Жули Антони мэдэгджээ.


Тэрбээр болсон явдалд гүн эмгэнэл илэрхийлж, байгаль орчны бодлогыг үнэлж дүгнэх цаг ирснийг цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр эдийн засаг, экологийн тэнцвэрээс илүүтэй эдийн засгийн өсөлтийг эн тэргүүнд тавих болсныг дурджээ.


Шри Ланкад хүчтэй аадар борооны улмаас 479 хүн, Тайландад 170 хүн амиа алдсан байна. Түүнчлэн Индонез, Шри Ланкад 800 орчим хүн сураггүй болжээ. Эрх баригчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг