sonin.mn

2025 оны 12-р сарын 2-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар Москва хотод уулзжээ. 


Ван И энэ үеэр хэлэхдээ: "Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч В.Путин нарын стратегийн удирдлага дор Хятад, Оросын харилцаа салхи давлагааг даван туулж, хүндрэл бэрхшээлд зоригтой хандаж, өндөр түвшний, өргөн цар хүрээтэй, өндөр чанартай хөгжилд хүрсэн юм.


НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд, шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд Хятад, Орос нь зохицуулалт болон хамтран ажиллахаа үргэлжлүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах, дахин цэрэгжихийг санаархаж буй Японы хэт барууны хүчний өдөөн хатгалгын үйлдлүүдийг шийдвэртэй таслан зогсоох ёстой. Хятад улс Оростой хамтран визгүй зорчих бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, сайн зүйлийг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ирэх жил Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, “Хятад, Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож, Хятад Оросын харилцаа хөгжлийн шинэ түүхэн боломжийг угтах болно гэв.


Сергей Лавров мөн хэлэхдээ: "Хоёр орны төрийн тэргүүн нарын энэ онд хийсэн харилцан айлчлал нь Орос, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд шинэ түлхэц өгсөн юм.


Орос улс нэг Хятадын зарчмыг баримталж, Тайваний асуудлаарх Хятад улсын байр суурийг тууштай дэмжиж байна. Ирэх жил тохиох “Орос Хятадын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойгоор боломж болгож дээд зиндааны харилцаа солилцоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, иргэдийн солилцоог ахиулж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг Орос улс хүсэж байна" гэжээ. Хоёр тал мөн олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.


Г.Бямба