“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулна.
Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм.
Жүжгийг арванхоёрдугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан, соёлын төв/-д дөрөвхөн удаа тоглоно.
“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс, мөн дэлгэрэнгүй мэдээллийг 99648092, 99999072 дугааруудаас авах боломжтой.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл3
Ккк.Щелкунчик гэдэг Орос нэртэй жүжгийг ах нараа дууриаж үе нь өнгөрсөн дуурь балет жүжиг гэдэг Бурятууд тоглох нь.
3-р орос сургууль дээр цедкунчек жүжгийг хүүхдүүд тоглоод байгаа сурагтай
Монголоор цөмөгч гэж орчуулсан нь оновчтой.Социализм шиг Оросоор нэрлэх нь солиорол.Бурятууд пизда дурактайгаа зайлцгаа.