sonin.mn

Японы Ерөнхий сайд Санае Такайчигийн Тайванийн талаарх саяхан гаргасан алдаатай мэдэгдлийн талаар олон улсын шинжээчид Тайванийн асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг гэж мэдэгдэж байгаа аж.



Такайчигийн алдаатай мэдэгдэл нь түүхэнд Японы үйлдсэн фашист гэмт хэрэгт огтхон ч тэрээр гэмшихгүй байгааг харуулж байна. Харин улсын хамтын нийгэмлэг Японы милитаризм дахин сэргэхээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



Мьянмарын стратеги, олон улсын судалгааны хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Хин Маунг Зав энэ тухай: "Тайвань бол зүгээр л Хятадын нэг муж гэдгийг сайн мэддэг. Тайванийн асуудал бол бүхэлдээ Хятадын дотоод хэрэг бөгөөд дэлхий даяарх улс орнууд Нэг Хятад гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Японы зарим улс төрчид өнгөрсөн алдаандаа гэмшихгүй байгаа нь адилхан алдааг давтах гэсэн оролдлого юм гэсэн бол Кенийн үндэсний ассамблейн Кени-Хятадын найрамдлын бүлгийн дарга Шабир: "Кенийн албан ёсны бодлого, бодит практик нь үргэлж Нэг Хятад гэсэн зарчмыг баримталсаар ирсэн. Япон милитаризмыг сэргээхийг хүсч байгаа бололтой. Бараг зуун жил өнгөрсөн ч Япон улс түүхийн цагийг эргүүлж, өнгөрсөн цэргийн амбицаа давтахыг оролдсоор байна."


Ирак-Хятадын найрамдлын холбооны дарга Хайдар Рубай: "Тайванийн асуудлаарх Японы хэлсэн үг нь үндэслэлгүй бөгөөд зохисгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй хөндлөнгийн оролцоо гэж бид үзэж байна. Бид Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, олон улсын харилцаанд эерэг үүргийг нь баталгаажуулж байна. Тайвань бол Хятадын салшгүй хэсэг бөгөөд бид Япон зэрэг орнуудын Хятадын дотоод хэрэгт ямар ч хэлбэрээр оролцохыг эсэргүүцэж байна." гэсэн байна.



Г.Бямба