БУХАРЕСТ, 2025 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Өөрийн танилцуулгад хуурамч мэдээлэл оруулсан Румыны Батлан хамгаалахын сайд Йонуц Моштяну огцрох өргөдлөө өгчээ.
Дээд боловсролын талаарх мэдээлэлдээ “алдаа” гаргасан учраас сайдын албан тушаалаас огцрохоор шийдвэрлэснээ тэрбээр өчигдөр Фэйсбүүк нийгмийн сүлжээний хуудсаараа мэдэгдсэн байна.
“Румын болон Европ тив Оросын дарамтан дор байна. Манай үндэсний аюулгүй байдлыг ямар ч хамаагүй үнээр хамгаалах ёстой. Олон жилийн өмнө миний гаргасан алдаа нь улс орныг удирдаж буй хүмүүсийн анхаарлыг өөр тийш татахыг би хүсэхгүй байна” гэж сайд өөрийн гаргасан шийдвэрийг тайлбарлахдаа хэлжээ. Сүүлийн үед Оросын дронууд Румыны агаарын хилийг зөрчиж байгаа тухай, өнгөрсөн онд тус улсад болсон сонгуульд Москва хөндлөнгөөс оролцож тухай мэдээллүүд цацагдсаар байгаа юм.
Румыны Ерөнхий сайд Илие Боложан Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайдын огцрох өргөдлийг хүлээн авснаа мэдэгдээд, Эдийн засаг, аялал жуулчлалын сайд Раду Мируцэ-д Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлыг түр хугацаанд гүйцэтгэхийг даалгажээ.
1990-ээд сүүлчээр Бухарест хотын Athenaeum их сургуульд менежментийн мэргэжлээр суралцаж байсан гэх худал мэдээллийг Моштяну өөрийн танилцуулгад оруулсныг Libertatea сонинд мэдээлснээр дуулиан дэгдсэн байна. Их сургуулийн захиргаа мэдээллийг няцааж, тус сургуульд ийм нэртэй оюутан огт суралцаж байгаагүй бөгөөд менежментийн хичээл 2020 онд сургалтын хөтөлбөрт орсон гэж мэдэгджээ.
Йонуц Моштяну дээрх сонины мэдээлэл үнэн болохыг хүлээн зөвшөөрөөд баасан гарагт уучлал хүссэн байна. Ингэхдээ тэрбээр Bioterra их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөнөө баталж дипломоо нийгмийн сүлжээнд нийтэлж үзүүлжээ. Харин маргааш өдөр нь огцорно гэдгээ мэдэгдсэн байна.
Б.Адъяахүү.
Даваа - 01 сарын 12,
2026

Сэтгэгдэл7
MONGOLD BOL YADAG BILEE? KK
сайн галч байгаад миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан ядаргаатай худалч ямар ямар сургуульд сурсан гэдэг билээ ???
Галч байх сайхан. Монголд мөрий тоглоомчин, мафийн хулгайч, дээрэмчин, залилангийн бүлэглэл төрд орчихсон нөгөө шүүхийг залаад сууж байгаа. Шүүхийг захирна гэдэг санаа амар хулгайгаа хийнэ гэсэн үг. Манайхан галч байхаар муу хүн гэж ярьж болохгүй, түүнээс хавь илүү муу хүмүүс байгаа.
Сумьяабазар Хүрэлсүхийг өрөөнд нь орж зодоод Ногоон автобусныг хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна. Мөн ногоон автобусны хэрэгт холбогдсон улсыг хэлмэгдсэн гэж үзэж төрөөс нөхөн төлбөр гаргуулахаар болсон байна.
Монголоор дүүрэн авилга хээл хахуулын хар захын дамын наймааны дипломтунгууд хулгай луйвар авилгаар монгол улсыг өмхийрүүлж ялзруулж байна.
МАН-р дүүрэн диплом худалдаж авсан хуурамч дипломтой оркууд би дарга болж сайхан ууж идэж баанаа гээд хүлээцгээж байгаа. Хүрэлсүх Данх нар бол яг үнэндээ 4 -р ангийн тоо ч бодож чадахааргүй хар малнууд.
Үнэн үнэн ! 28+17= 35 гэж хариу гаргаж бсан ш дээ !!!