Хятад-Оросын Эрчим Хүчний Бизнесийн 7 дахь форум 25-нд Дяо-Юйтай төрийн зочид буудалд боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюешян нээлтийн ёслолд оролцож, дарга Ши Жиньпиний баярын захидлыг уншин, үг хэлэв.
Дин Шюешян хэлсэн үгэндээ, энэ онд хоёр орны төрийн тэргүүн олон удаа уулзаж, утсаар ярьсан бөгөөд Хятад-Оросын Эрчим Хүчний Бизнесийн Форумд дахин баярын захидал илгээж, Хятад, Оросын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй бэхжүүлэхэд стратегийн удирдамж өгсөн. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж, эрчим хүчний салбарын стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг үргэлжлүүлэн бүрдүүлэхийн тулд Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Баасан - 11 сарын 28,
2025

Сэтгэгдэл0