МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ДОРЖПАЛАМЫН ГАНХУЯГ /1976-2025 он/
Монгол улсын хүчит арслан Доржпаламын Ганхуяг 2025 оны 11-р сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Д.Ганхуяг нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул С.Доржпаламын дөрөв дэх буюу отгон хүү болон 1976 оны 7-р сарын 26-нд Улаанбаатар хотод төржээ. УБИС-ийн харъяа БТДС-ийг 1998 онд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн.
Д.Ганхуяг нь бага наснаас бөхийн спортыг сонгон хичээллэж, 2000 оны улсын баяр наадамд тав даван шөвгөрч, Улсын начин цол, 2008 оны улсын баяр наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн бөгөөд 2002 онд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг, 2005 онд тав даван шөвгөрч улам нэмэх чимэг, 2006 онд тав даван шөвгөрч хурц шаламгай чимэг, 2009 онд 8 даван үзүүрлэж үлэмж бадрах чимэг, 2010 онд тав даван шөвгөрч уран мэхт чимэг, 2011 онд тав даван шөвгөрч өрнөн дэлгэрэх чимэг тус тус хүртжээ.
Д.Ганхуяг нь арал чац томтой, баруун талтай, тахимдах, хутгах, хөмрөх үндсэн мэхтэй, улсынхаа баяр наадамд 1 түрүүлж, 1 үзүүрлэн нийт 8 удаа шөвгөрсөн хүчит бөхчүүдийн нэг байлаа. Мөн улсын начин цолоос шууд улсын арслан цолд хүрсэн бөхчүүдийн нэгэн төлөөлөл юм.
Д.Ганхуяг нь чөлөөт бөхийн оюутны дэлхийн аваргын мөнгө, “Монгол говь” олон улсын тэмцээний хоой аварга, самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, сонгомол бөхийн Зүүн өмнөд Азийн тоглолтын мөнгө, сүмогийн дэлхийн аваргын багийн гурван хүрэл медальт, кураш бөхийн дэлхийн аварга, чөлөөт бөхийн ОУХМ. Сагсан бөмбөгийн лигийн “Генералууд” багийн тоглогч байхдаа лигийн аваргын алдрыг хоёр удаа хүртэж байлаа.
МҮБХ-ны зургаадугаар Их эеэс Цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллаж, Монгол бөхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Төр засгаас хүчит арслангийн спортын төрлүүдэд үзүүлсэн амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, 2021 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
Талийгаачийн төлөв түвшин, хүнлэг энэрэнгүй, жудагтай, ноён нуруутай, хөдөлмөрч, нийтэч, нөхөрсөг, олондоо хүндлэгдсэн эрхэм чанарууд нь, авьяас чадварууд нь, Монгол бөхийн болон бусад спортын төрлүүдэд үзүүлсэн гайхамшигт амжилтууд нь бид бүхний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Лхагва - 12 сарын 17,
2025

Сэтгэгдэл32
Гүн эмгэнэл илэрхийлье. Улсынхаа наадмын түрүү бөх болох баярт мөчийг ард түмэн хүлээж байсан, тэнгэрийн бөх боллоо.
Гүнээ эмгэнэж байна.
Энэ 49 нас эр хүнд мөн ч хатуу юмдаа
Эмгэнэл илэрхийлье. Даруу төлөв сайхан хүн байсан.
Гүн эммгэнэл илэрхийлье.сайхан бөх бсан шүү ум маани бадми хум
Үнэхээр харамсмаар, эр хүний ажил төрлөө зохицуулах ид сайхан насандаа хорвоог орхисон арслангийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэе
Хүн гуч гараад хөгширч эхэлдэг юм даа. Амьдрал маш богинохон юм.
Өвөрхангайнхан төдийгүй Монголын ард түмний хүндэтгэл хүлээсэн жудаг, журам, энэрэл хайр, үг сургамж нь залуу бөхчүүд, сагсан бөмбөг хорхойтнуудад дуурайлал болсон гүндүүгүй сайхан монгол эр хүн, сайхан бөх багш дасгалжуулагч их л залуухнаараа бурхан оронд явлаа даа. Таныг Цэрэнтогтох аврагын дараах их аврага болно гэж нутаг усныхаа ч хүлээдэг байж билээ, дараа төрөлдөө түмнийхээ хүлээлтийг биелүүлэх болтугай! Таныг таньдаг хүндэлдэг бүх хүмүүс харуусал тээж, гэр бүл, үр хүүхдүүд төрөл төрөгсдөд нь эмгэнэлээ илэрхийлсээр. Та минь сайн төрлөө саадгүй олж Өврийн сайхан хангайдаа далай даян дархан аврага болон эргэж төрөх болтугай! Ум ма ни бад мэ хум.
Ум мани бадмэ хум ум сайн амгалан байх болтугай
Гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмгэнэл илэрхийлье
Гүн эмнэгэл ирэхиилье
Um ma ni bad we hum
Ум ма ни бад мэ хум
Түрүүлээд дараа жил нь үзүүрлэсэн үнэндээ Аварга цолтон шүүдээ !
МОНГОЛ ХҮНИЙ, БӨХИЙН ХҮНЛЭГ САЙХАН ЧАНАРУУДЫГ СЭТГЭЛДЭЭ, БИЕДЭЭ ШИНГЭЭСЭН ХОВОР ХҮЧИТНИЙ АМИН СҮНС ЭРХТ ТЭНГЭРТ ДЭВШИЖ, АХУЙ БИЕ ТАНЬ ЭХ МОНГОЛ ГАЗАРТАА ОРШИЖЭЭ!
Гүн эмэгнэл илэрхийлье.
Талийгаачийн гэр бүл , үр хүүхэд найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Сайхан монгол эр хүн, жудагтай улсын арслан байсан. Үнэхээр харамсалтай.
Гүн эмгэнэл илэрхийлье аръяабал ум ма ни бад мэ хум ум сайн амгалан болтугай
Төлөв даруу жудагтай, , төрийн наадмын түрүү нутгийн хүндэлж явдаг сайхан бөх улсын арслан мань арай л эрт тэнгэр дэвшжээ. Ум ма ни бад мэ хэм
Гүн эмгэгэл илэрхийлье
Зүрх судас даралт чимээгүй алуурчин гэдэг.гаднаа ямар ч шинж илрэхгүй зүгээр л чимээгүй гэнэт аваад явдаг тун аюултай алуурчин гэдэг
Hynii sain ni saihan ni jinhene Mongol hyn ni yabaad baih ni yasan ikhe haryysal be?....hynii muu ni haragdaad baih ni yasan emgeneltei horboo be?......
Ёстой л ноён нуруутай, жудагтай, сайхан бөх байсан даа. Ум ма ни бад мэ хум.
Um maanii badme hum
Ум маани бадми хум. Гүн эмэгнэл илэрхийлье.
Ум ма нэ бад мэ хум
Жинхэнэ монгол бөхийн шинжтэй хүчит Арслан байжээ. Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум. Гүн эмгэнэл илэрхийлье.
Ум мани бадми хум
Сүүлийн үед үхэл нүүрлэсэн гэлтэй янз бүрээр гэнэтийн үхэл улам бүр залуужих боллоо....Сайхан Монгол бөхийн босоо Арслан спортоор насаараа хичээллэсэн Монгол бөх идэрхэн насандаа олон олон гэнэтийн гэдэг оношоор тэнгэрт дэвшлээ.....Гүн эмгэнэл илэрхийлье.......Төр засаг энэ төл дээр анхаараач!!!!!!....Энэ орчинд бохирдол, утаа угаар, бохир орчин, тайван биш амьдрал, нийгмийн стресс, бухимдал хирээс хэтэрч эрүүл ч хүн дааж амьдрахад хэцүү болжээ!!!!!...Азийн цагаан дагина....гэж дэлхийд нэрлэгдэж байсан Монгол улсын нийслэл УБ...тойроод хүн оршуулж хүүр шатаах харь улсын иргэдийн мэдэлийн газраар хүрээлэгдсэн хамгийн заваан бохир өвөлийн улиралд ...Үхэлийн хөндий....гэж нэрлэгдэх боллоо....Өөрсдөө нүүрстэй гэтэл Хужаагаас өрөнд баригдаж, өтөнд идүүлэн байж оруулж ирсэн нүүрс нэртэй хооронд гэр бүлээрээ, эв эрүүл залуус гэнэтийн үхлээр явсаар....үхсээр...Хариулт байна уу???????....УБ....түнэр харанхуй үхэлийн хөндий!!!!!!!!.....
Хүндлэн талархдаг ГАНХУЯГ АРСЛАНГИЙН маань Ариун сүнс нь эрхт тэнгэрт харваж, Ахуй бие нь Эх нутагтаа амгалан оршиг ээ!