МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн сурлага болон спортын амжилтаараа анги хамт олноо манлайлсан “Супер оюутан 2025” хөтөлбөрийн оролцогчид өнөөдөр МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцан, олимпизмын түүх, олимпын үнэт зүйлсийн талаар мэдээлэл авлаа.
Хөтөлбөрийн оюутнуудыг “Бээжин 2008” Олимпын наадмын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан, сонирхолтой яриа өрнүүлж, зорилгоо тодорхойлох, өөрийгөө зөв удирдах тухай үнэ цэнтэй зөвлөгөө өгсөн юм. МУБИС-ийн Биеийн тамирын сургууль нь 25 дахь жилдээ “Супер оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шилдэг оюутнууддаа цаашдын сурлага болон спортын замналд нь өндөр амжилт хүсье.
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл0