Хятадын үндэсний төмөр замын группийн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад 2025 оны 1-р сараас 10-р сар хүртэл Хятад-Европын чиглэлийн төмөр замаар нийт 5063 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 16.3%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ нь оны эхний 10 сард аялсан галт тэрэгний нийт тоо анх удаа 5000-аас давж, өмнөх жилүүдийн мөн үеийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Галт тэрэгний тоо, ачаа тээврийн хэмжээ, чингэлэгийн ачааны хурд зэрэг гол үзүүлэлтүүд ч нэмэгдсэн байна.
Европ руу 3917 галт тэрэг аялсан бол, Төв Ази руу 1146 галт тэрэг аялж, тээвэрлэсэн барааны нийт хэмжээ 5 сая 564 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 12.9%-иар өссөн байна. Мөн 505,000 чингэлэг TEU бараа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 10.5%-иар өссөн үзүүлэлт гэнэ.
Г.Бямба
Мягмар - 11 сарын 18,
2025

Сэтгэгдэл0