sonin.mn

Бүх тооны анхдагч нь есөн ширхэг энгийн тоо юм. Нэгээс ес хүртлэх ганц оронтой тоонууд бүлгээ. Харин математик-философийн анхдагчийн патентыг ганц оронтой энгийн тоонууд эзэмшинэ. Хоёр оронтой тоогоор жишээ аван харуулсу. 10,11,12,13,14,15,16,17,18. Эндээс 10=1+0=1; 11=1+1=2; 12=1+2=3; 13=1+3=4; 14=1+4=5; 15=1+5=6; 16=1+6=7; 17=1+7=8; 18=1+8=9. Есийн тоо бол энгийн тооны эцсийн дээд хязгаар юм. Гурав, дөрөв, таван оронтой тоог харцгаая. (345=12=3). (4567=22=4). (56789=35=8). Нэгээс ес хүртлэх энгийн тооны нийлбэрүүд есийн тоог бүтээмой. 9x9=81=8+1=9; 8x9=72=7+2=9; 7x9=63=6+3=9; 6x9=54=5+4=9; 5x9=45=4+5=9; 4x9=36=3+6=9; 3x9=27=9; 2x9=18=1+8=9; 1x9=9 гэх мэт.


Эдгээр тооны нийлбэрийг жагсаахад тэгш өнцөгтэй гурвалжин үүснэ. Гурвалжингийн гептнуз болох ташуу шугамын дагуу хоёр оронтой тоо бичигдэв. Эхний мөрд дээрээсээ доошоогоо нэгээс найм хүртлэх энгийн тоонууд багтжээ.


Харин хоёрдугаар мөрд дээрээсээ доошоогоо наймаас нэг хүртлэх энгийн тоонуудаар ташуу шугам үүсгэв. Гептнузийн нийлбэрүүд есийн тоог үүсгэх ажгуу.


Есийн тоо Чингис хааны үед хуульчлагдаж төрийн албан ёсны бэлгэдэл тоо болсон ажээ. Баталгаа нь Чингисхааны зарлиг буулгалтаар илэрдэг бүлгээ.


Түүхийн бичмэл нотолгоог харсу. Жишээлбэл: МНТ-ны 211-д Зэлмэ есөн алдал алдваас эрүүд бүү ортугай гэж зарлигджээ. Ийм жишээ МНТ дотор олон бий. Их Монгол Улсын II их хаган Өгөдэй сэнтийдээ залармагц бүгд есөн удаа сөгдөн бөширсөн байдаг. (Девять раз преклонили колена. С.Л.Том II. 1960. Москва. стр.19). Мөн ордон өргөөний гадаа ирээд есөн удаа өвдөг сөгдөн мөргөсний дараа хаалгаар орох зөвшөөрөл олгодог байсан тухай “Сударын чуулган”-д бий. [Последовал приказ, чтобы группа эмиров, которые были с царевичами, совершив девять раз “тикшимиши” отправились внутрь ставки. (СЛ.Том II. 1960. Москва. стр.135)].Есөн хөлт цагаан туг байгуулаад ДЭЛХИЙН ХААНЫ сэнтий дээр Тэмүжин 1206 онд заларчээ. 1206 оныг энгийн тоонд шилжүүлэхэд ес гэсэн тоо гарч ирэв. (9=3+6). Чингисийн онгин тамгыг Никола Тесла есөн тэнцүү хуваагаад 3,6,9 гэсэн тоонуудыг холбожээ. Тесла тэнгэрт хүргэх цифр чухамдаа энэ буюу гэж тайлсан байх юм.


(3+6+9=18=9). Чингисхаан гурвын тоонд мэдээж акцент өгсөн байгаа. Гурван мөрний тэргүүнд хэнийг ч бүү буулгагтун! гэсэн Чингисхааны зарлиг МНТ-ны 179-д бий. Мөнх тэнгэрийн сонгосон ариун дагшин газар учраас ийм зарлиг буулгажээ.


(sacred Landscape22014, UNESCO). Тэмүжин есөн насандаа Бөртэ Үжинийг анх удаа олж харсан байдаг. Гэрлэсний дараа дундаас нь есөн хүүхэд төржээ. Есөн хүнтэй улс төрийн товчоо БНМАУ-ыг удирддаг байсан гэх мэт. Ес бол Монгол төрийн язгуур уламжлал мөн ажгуу.


М.Энхпүрэв