sonin.mn

Сербийн ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийх гэж байгаа үеэр буюу орон нутгийн цагаар тавдугаар сарын 20-нд Хятадын баримтат киног Сербид танилцуулах арга хэмжээ Белградад боллоо. Сербийн үндэсний парламентын дэд дарга Марина Рагус, Мэдээлэл холбооны сайд Борис Булатина, Хятадаас Сербид суугаа элчин сайд Ли Мин зэрэг хүмүүс уг арга хэмжээнд оролцон илтгэл тавив.



Хятадын Суртал Ухуулгын Яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захиарл Шэнь Хайшюн хэлэх үгээ бичгээр тараажээ. Үүнээс гадна Сербийн улс төрчид, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүтгэлтнүүд болон Хятад Сербийн “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах төслийн төлөөлөл зэрэг нийт 150 гаруй зочид төлөөлөгчид арга хэмжээнд оролцжээ.