sonin.mn

Их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой "Тэтгэлэгт хамруулж өгнө" гэх нэрийдлээр иргэдийг залилах үйлдэл нэмэгддэг.


Иймд иргэд та бүхэн:


-Тэтгэлэг зуучлал гэсэн зар байвал тухайн сургуулийн сайтаас тодруулах, энэ төрлийн тэтгэлэг зарлагдсан эсэхийг сайтар нягтлах


-Тэтгэлэг олгох байгууллагын нэр, холбогдох дугаар, санхүүжилт олгож буй хөтөлбөрийн нэр зэрэг ерөнхий мэдээллийг шалгах


-Санхүүжилт, тэтгэлгийн шалгуур үзүүлэлт багтсан байгаа эсэхийг нягтлах


-Нээлттэй мэдээлэл оруулаагүй, чатаар холбогдохыг уриалж байгаа цахим хуудсанд хувийн мэдээллээ өгөхөөс урьдчилан сэргийлээрэй.


Аливаа залилах гэмт хэргийн шинжтэй мэдээлэл нь “Хүн бүр хамрагдах боломжтой, мэдээлэл авахыг хүсвэл чат бичээрэй, урьдчилгаа мөнгө шилжүүлж бүртгүүлээрэй” гэх мэт агуулгыг багтаасан байдаг тул энэ төрлийн зар мэдээнд шүүлтүүртэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.