
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгээс Ноён уулын дархан цаазат газарт хууль зөрчиж, хашаа хайс хатгаж, гэр барьсан тухай мэдээллийг ирүүлсэн.
Мэдээллийн дагуу байцаагчид шуурхай ажиллаж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авлаа.
Тодруулбал, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс Сүжигтийн амны эхэнд “Гүнбилэгт трейд” ХХК нь харуул хамгаалалтын зориулалтаар зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс хатгаж, гэр барьсан байна. Шалгалтаар тухайн компани нь хүннүгийн үеийн язгууртны булшин дээр гэр барьж, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль” болон “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг зөрчсөн учир газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг бүрэн арилгажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллаж байна.
Сэтгэгдэл8
НОЁН УУЛЫН УЛШ ГЭЖ БАЙХГҮЙ. ОХУ- Н ЭРМИТАЖИД БАЙГАА. НОЁН УУЛЫГ ХАМГААЛЖ БАЙГАА ХҮМҮҮС ХУДЛАА ШҮҮ. ЗҮГЭЭР Л АЛТНЫ НИНЖА НАРТ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА. НОЁН УУЛЫГ УХААД, МОДЫГ НЬ ХУЛГАЙЛААД ДУУСЧ БАЙГАА. ЭХ ОРОНЧИД ЗҮГЭЭР Л ХАРААД ХУВЬ ХҮРТЭЭД СУУЖ БАЙГАА.
Мэдрэлт
Noyon yyliig saitar hamgaalah heregtei eder byr haryyltai bolgo?.....men byls maltahiig horiglono.endees alt yhah gesen hymyys l baigaa baih!!yyntei negee erenhii said gyai temzene gesen yasan be?..................
Газар чөлөөлөөд зогсохгүй шийтгэх ёстой!!!
гэрээ барьчихаад гэр датор ухаж ------------------
гэрээ барьчихаад гэр датор ухаж ------------------
Өмнөх 66.181.178 ханатай хэлж байх шиг. Ноён уул, эргэн тойронд байгаа нинжа, ой сүйтгэгч нарыг дарамталж мөнгө саагаад нөгөө талдаа Ноён уулаа аварья энэ тэр гэж шаагаад хэхэрээд хэвтэж байдаг хүмүүс, ТББ -ууд байгаа юм байна гэж харагддаг даа. Харин Ноён уул хавьд уурхай ч явуулаад хэрэггүй, нинжа хулгайч нараар тонуулж ч болохгүй гэдэг нь тодорхой. Сүг мэтийн Улс төрч нэртэй хулгайчидаасаа авхуулаад цагдаа хүчний байгууллага, орон нутгийн засаг захиргаа, шантаажчин ТББ, хулгайч нараас авхуулаад олон хулгайч нар сүүлийн 25 жил Ноён уулын алт, булш бунханг тоноод бараг дөхөж байгаа биз дээ. Тэгээд зарим худлаа эх орон ярьж уйлан донгодно. Тэрийг харанхуй масс хараад дагаж уйлна
Хятадууд гэр бариад л доор нь нүх ухаад доошлох тутам асар их хөндий том орон зай үүсгэн бараг тосгон байгуулж чадах л улс шүү дээ. Эрт дээр үеэс ийм аргаар ажиллаж амьдарч сурсан улс гэхэд болно доо болно