
Энэ оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 17:23 минутад “гудамжинд танилцсан 2 эмэгтэй миний гар утас, банкны картыг хулгайлаад 50-60 сая төгрөгийн зарлага гаргачихлаа” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тухайлбал иргэн ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэр бүхий зочид буудалд байхад нь гудамжинд танилцсан 18-23 насны этгээдүүд орж ирэн гар утас, банкны картыг нь хулгайлан авч 51 сая төгрөгийн зарлага гаргасан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь хүний анхаарал сэрэмжгүй байдал, биеэ бүрэн хянах чадваргүй байдал зэргийг ашиглан гэмт хэргийг үйлддэг тул иргэд Та бүхэн өөрийн хувийн мэдээлэл, эд хөрөнгөө сайтар хамгаалах, үл таних хүмүүст дансны мэдээлэл болон картын нууц үгээ хуваалцахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл5
Одоогийн эмсүүд мөнгө сексийн төлөө биеэ худалдахад бэлэн болсон байна. Эмс садарлавал үндэстэн мөхнө.
18-23 насны бүсгүй хүн гэдэг нас залуу, жинэхэн төрөх насандаа иржээ. Ээж болох дөхсөн хүмүүс юм. Мэдээж жаахан хүүхэдтэй ээж хүн ийм зүйл хийсэн бол хүүхдийг нь бодоод өршөөж болно. Хөөрхий залуу насанд алдаж онох байх.
Сэргэлэн хүүхнүүд юм.
Тэнэг садар гар хүүхэн гусах гэж байгаад өөрөө гусуулчихсан байна, хахаха
Эр эмгүй садар бэлгийн гаж донтонгууд болж байна.