Ираны хувьсгалын удирдагч Аятолла Хаменеи өөрөө биечлэн үүрэг өгч Саудын Арабын эрчим хүчний объектууд руу цохилт өгүүлж байсан нь саяхан даа. “Сауди Арамко” компанийн байгууламж сүрхий сүйдсэн. Хохирол нь төсөөлшгүй. Саудын Арабын нефтийн олборлолт 50 хувиар унаж байв. 2019 оны 11 дүгээр сарын үйл явдал шүү дээ. Бас болоогүй ээ. Залгуулаад Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч дэслэгч генерал Хоссейн Салами лут мэдэгдэл хийсэн нь “Ганц далайлтаар АНУ, Израиль, Саудын Арабыг бүрэн устгана, хэрэв тэвчээр бараад, улаан шугам зөрчөөд байвал хохь чинь болгоно”, “Лалын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг үйлдэж буй Америк, сионист дэглэм, Саудын Арабын дайсагнсан явууллагыг бид тэвчсээр л байгаа шүү”, “Харин улаан шугам давах л юм бол бид тэднийг устгах болно” гэж байв.
Яг тэр устгал нь одоо жигдрээд явж байна. Йеменийн хуситуудээр эцэс төгсгөлгүй дайн хийлгэж эхэлсэн нь шинэлэг үзэгдэл ба Хезболла тийм дайнд ороод 20 жилийн нүүр үзэж байна. Өөрсдөө Ирак, Сири, Пакистан руу агаарын цохилт өглөө.
Дэлхийн мэдээллийн их урсгал дотор Газа, Израиль, ХАМАС, Йемен, Иран гээд гэгээтэй гэхээсээ баргар агуулгатай мэдээ голлоно.
Нэг үе Сири, Иракт “Лалын улс” (ISIL) бүлэг шуугиулж байснаа алга болсон, үндсэндээ ялагдаад дууссан. Гэхдээ Сирид үлдсэн, Пакистан, Афганистанд зарим нь шилжин очсон, одоо Ираны цохилтыг амсаж эхэллээ. Лалын хувьсгалыг хамгаалах корпусын алагдсан генералыг дурсан санагалзах цуглааныг хэдэн өдрийн өмнө Иранд дэлбэлж 100 гаруй хүн хөнөөсөн нь суннит шашинтнуудын “Лалын улс”-ын үйлдсэн халдлага болж таарсан.
Анхлан ХАМАС-ын дэгдээсэн террорист халдлагаар эхэлсэн Израиль-Палестины хил доторхи орон нутгийн локал дайныг Иран хөрш орнууд руугаа пуужингийн цохилт ийнхүү өгснөөр бүс нутгийн хэмжээнд тархуулж, эдүгээ бүх Ойрхи Дорнод, Баруун өмнөд Ази, Персийн буланг хамрах магадлалтай болоод явчихлаа.
Ираны жинхэнэ амбиц ил гарч ирлээ. Ираны лалын хувьсгалаа экспортлох их аян дайндаа мордов уу? Тэр амбиц хэзээ юунаас үүдэлтэй вэ гэдгээ өөрийн бичсэн энэ номоосоо дэлгэрүүлье.
Түүх сөхөж Ираны 1979 оны хувьсгалын гашуун сургамжаас товч өгүүлсү. Энэ гашуун түүх эдүгээ Арабын хавар-ыг хэрэгжүүлсэн бүх улсад хамаатай, сургамжтай. Арабын дөрвийн дөрвөн нийслэл (Багдад, Дамаск, Бейрут, Сана) Ираны хяналтад орчихсон яваа нь Ираны лалын хувьсгалын геополитикийн гол үр дүн. 1979.02.01–Мехрабадын аэропорт, 15 жил хилийн чанадад цөлөгдсөн аятолла Хомейни эх орондоо хөл тавьжээ. Сая сая иранчууд “Шах явлаа, Имам ирлээ!” гэж хашгиралдсаар гудамж талбайг бүчлээ. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг санал болгосон Бахтиярыг Хомейни нулимлаа. Тэрээр Бехеште-Захра дахь шарилын газар 20 минут үг хэлэхдээ Бахтияр, түүний Засгийн газар, парламент, эрх баригчдыг бүгдийг нь хууль бус гэж зарлав. Оронд нь Мехди Базарганыг Ерөнхий сайдаар томилсноо зарласны дараа хомейнистууд болон Бахтиярын гвардынхны хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Байлдаан хотын гудамжнуудад шилжиж, цагдаагийн газрууд, цэргийн ангиуд Хомейнийн талынхны гарт орж, иргэдэд зэвсэг тарааж өгөхийг Хомейни үүрэгдэж, энэ үеэр Жанжин штаб төвийг сахиснаа зарласнаар лалын хувьсгал ялах нөхцөл бүрдэв. Шапур Бахтияр Франц руу дүрвэж, Парист Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулсан ба 1991 онд тэндээ алагдаж, Ираны сөрөг хүчний түүх өндөрлөв.
ЛБНИУ-ыг 1979 оны 4 дүгээр сард тунхаглав. Улс нь нэрэндээ тохирсон лалын шашны ёс жаяг хатуу мөрдөх улс байх ба тэр хавраасаа л мөрдүүлэх ажилдаа төр уухайлан оров. Архи дарс, хөгжим, бүжиг, кино, шатар, ном, тоглоом бүгд хориглогдов.
Их сургуулиуд бүгд хаагдав. Эмэгтэйчүүд хувцсаа эгнэгт сольж, нүүрээ хучив. Нүүрээ ил гаргасан эмэгтэйчүүдийн нүүр рүү лалын фанатууд давсны хүчил цацаж цээрлүүлж эхлэв. 1979 оны 8 дугаар сард иргэний улс төрийн бүх намыг хориглож, эрх баригчдыг нь цээрлүүлж, байруудыг галдан шатааж, зүүний хэвлэлүүдийг хаав. 1979.12.03-нд Үндсэн хуулиа баталж, Хомейнийг рахбар (жолоодогч) хэмээн хуульчлав. Алдар хүндтэй 12 аятоллагаас бүрдэх Ажиглах Зөвлөл төрийн дээр гарч, шариатын хуулиар суурилсан дагалдах бүх хуулийг мөрдүүлэв.
Төр–засгийн халаа солио доозоо хэтрүүлэв. ЛБНИУ-ын анхны Ерөнхийлөгч Абольхасан Банисадр хоёр жил ажиллаад гэнэт халагдан, өөрөө Франц руу амь зулбан дүрвэв. Хэрэв баривчлагдсан бол гарцаагүй цаазлагдах ялтай (АНУ-тай холбоотой) байлаа. Анхны Ерөнхий сайд Базарган 9 сар ажиллаад халагдав. Өөрөө Швейцарь руу дүрвэн гараад тэндээ 1995 онд үхэв. Банисадрын үед Ерөнхий сайдаар ажилласан Мохаммед Али Ражаи тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч болоод ганцхан сар хүрэхгүй ажиллаад террористуудад алагдав. Энэ явдал 1981.08.30-нд тохиов. Террорист халдлагыг Ираны ард түмний мужахедуудын байгууллага үйлджээ. Ерөнхий сайдын албан байранд бөмбөг дэлбэлсний гайгаар Ерөнхийлөгч Ражаи, Ерөнхий сайд Мохаммед Бахонар, мөн хэд хэдэн албаны хүн газар дээрээ алагджээ.
Гадагшаа Ирактай дайн хийж, дотооддоо америкийн дипломатчдыг бараг нэг жилээр барьцаалсан, гадаад дахь бүх дансуудаа хаалгасан маш хүнд нөхцөл Ираныг нөмөрчээ. Гэвч лалчлах үйл явц эрчээ авсан байлаа. Шариатын хууль судлаагүй бүх хуульчдыг хуу цэвэрлэв.
Шийтгэл зөвхөн шариатын дагуу ногдох боллоо. Ташуурдах, чулуугаар цохиж алах, нүдийг нь ухах, шүдийг нь түүж хаях, чих хамрыг нь огтлох, гар хөлийг нь тайрах зэргээр архи уусан, гэр бүлээ араар нь тавьсан, загасны түрс идсэн, хөгжим сонссон, тоглоом тоглосон бүх хүн 1980-аад оны турш цээрлэл амсав. Эмэгтэйчүүд үйлчилгээний ба төрийн албанд ажиллах эрхгүй боллоо. Охидыг оюутнаар маш хязгаартай элсүүлж, эр эмээр нь ялгаж бага, дунд, сургуульд суралцуулж байв. 1981-1983 онд бүх их сургуулийг хааж, бүх багш, оюутан дээр хатуу шалгалт явуулав. СССР-ээс санхүүжиж байсан коммунист намыг хориглож, дарга нарт нь цааз сонсгов. 1988.08.08-нд Ирактай хийсэн дайнаа ялалтгүй дуусгахад Ираны хохирол мөнгөн дүнгээр 700 тэрбум ам.доллар, аж үйлдвэрийн 60 хувь устгагдсан, нэг сая гаруй хүнээ алуулсан дүн гарлаа. 1986 оны 12 дугаар сард эрх баригч лалын намыг тарааж, 1988 оноос улс төрийн намуудад эрх өгч, 1989 онд Хомейни насан эцэслэн байж Ираны там шувтрав.
Лалын тулгуур үзэлтнүүд засгийн эрх авбал ийм л явдал болно гэх амьд жишээ Иран өөрөө юм. Нөгөө нэг жишээ нь Талибаны Афганистан гарцаагүй мөн. Хувьсгал хийдэг, үр дүнг нь ард түмэн биш, өөр хүчнүүд хүртдэг. Шашны мунхруулгаар гүйцэлддэг. Ираны ард түмэн Шахын дэглэмийн дор зовж байснаасаа илүү зовлонг 1980-аад онд амссан түүх одоо логик төгсгөлдөө тулж ирсэн юм биш байгаа. Гэв гэнэт галзууртлаа пуужиндаад эхэллээ...
Монгол Улсаас ЛБНИУ-д 2011-2014 онд хавсран суусан элчин сайд Д.Баярхүү
Сэтгэгдэл48
перс гүний төртэй эртний сурвалжит орос шиг улсаа арабцн лалын шашинт улсуудын түүхэн тулгуур улс юм Мянга нэгэн шөнийн үлгэрийн орон араб түмэн ббоолчиллыг хөрөнгөт нийгмийг үзэн ядаж хөгжлийн шинэ шатанд гарсн улсууд юм
ха ха ха...
Иранын лалын фашист дэглэм ганцаараа хийж чадахгүй Иран аажуухан хүчээ тэлж байгаа гол хүчин зүйл Путиний фашистууд
Ираныг хажуудах улсуудтайгаа сайн муудалцаж байна гээд монголчууд хонины мах явуулж байгаа ш дэ ! Улам ширүүн муудалцвал шагнаж 2 сая мах дээрээ нэмж явуулна гэсэн ш дэ !
Саудын Асар үнэтэй авсан америк "патриот"-хог болсон,Йеменд америк өөрсдөө л өнгөт хувьсгал гаргуулсан,дотроос нь хагалан бутаргасан, одоо элдвээр нь цоллоод өөрсдийнхөө Тусгаар Улсруу дайрснаа булзааруулж байгаа
Саудын Асар үнэтэй авсан америк "патриот"-хог болсон,Йеменд америк өөрсдөө л өнгөт хувьсгал гаргуулсан,дотроос нь хагалан бутаргасан, одоо элдвээр нь цоллоод өөрсдийнхөө Тусгаар Улсруу дайрснаа булзааруулж байгаа
Саудын Асар үнэтэй авсан америк "патриот"-хог болсон,Йеменд америк өөрсдөө л өнгөт хувьсгал гаргуулсан,дотроос нь хагалан бутаргасан, одоо элдвээр нь цоллоод өөрсдийнхөө Тусгаар Улсруу дайрснаа булзааруулж байгаа
Энэ тэнэг юм яасан бичих дуртай хог вэ
Азийн дайсан Оросуудын шүтэн биширдэг Америк Израйлын Еврейчүүд 3000 жилийн сорилтуудыг давж өнөөг хүрсэн Персүүдийн түүхээс айдаг. Дэлхий дээр түүхийн сорилтуудыг давсан хэдхэн хүчирхэг эртний үндэстэн байдаг.
Шах-ын үеийн Иран их гоё баруунжиж байсан орон байсан юм байна лээ. Манай сургуулийн иран оюутнууд энэ хувьсгалын үеэр ёстой бөөн гуниг ! Азгүй ардууд даа, иранчууд! Ашгүй муухай цаг нь дуусч байгаа юм болов уу даа...
Tolerant, local, regional гэх мэт гийг монголоор яруухнаар илэрхийлэх үг хэллэг байгаа шүүдээ Баярхүү гуай. Үгээр битгий чамирхаж бай. эл мэддэг зөндөө хүмүүс захаас аван.
Баярхүү гуай минь дээ
ОДЕСС мама орсынх
ОДЕСС мама орсынх
экс нийслэл харьков орсынх
днепропетровск орсынх гэж янкууд орсоос өршөөл гуйлаа
De-coupling, Near Shoring....dugneh olon ulsiin arga hemjeend urigdan oroh gej bui. Jil hurehgui hugatsaand toogoor ilerhiilehed asar tom duntei amjilt garchee.
Bur "Strategy" bolson sh dee, ene "friend shoring" zereg ni.Manaih shig 2050 on, 100 jiliin turees g.m-eer yarival SOLIOROL HOTSROGDOL gej uzej bn.
Uchigduriin High Tech-iig unuudur hotsrogdson gej uzej buig bi uuriinhuu Iltgel Report-doo tusgaj bgaa. Minii Report gol 5 iltgeliin neg ni.
Niitleliig chin amtarhan unshdag. Gaihaltai uran nandin bichlegiin helberiig ni iluu ch shutne, suraltsahiig ermelzdeg.
The Truth about Inflation in developing countries; The History is not in our Favour, unfortunately; We fight History one way.... geh met 8 niitleluud min Chatham hurtjee
Iz-Hamasiin Dainii talaarhi niitlel bichij bn. 3 untsuguus "dorgiottol" but avahiig oroldoj baigaa. BiBi-g "mohooh" gesen Biden- ii oroldlogo deer yavna.
Бурханы ивээлээр барууны соёлт ертөнц нэгдэн нягтарч эхэллээ
Эрдэмтэн Д.Баярхүүг арабын энэ ээдрээтэй хачин түвэгтэй ертөнцын асуудалд мэрэгжсэн цөөхөн монгол хүн гэдэгээр нь хүндэтгэнэ.
Д,Баярхүү байхад монголчууд араб ертөнцйин учир начирыг нь алхам тутамд нь зөв ойлгох аж
Д.Баярхүү бол аргагүй л тэргүүний тоймч монголын томоохон сэхээтэн гэдэг нь бэлхэнээ ойлгогдох юм амжилт хүсье
Д.Баярхүү - моголдоо ганц гайхашигт мэдлэгтэй улс төрийн тоймч эрхэм юм түүний дэлхийн олон улсын байдлын талаархи дүгнэлт нь төгс аж Баярхү Танд эрүүл энх байж ажлын энэ их амжилтаа улс төрийн өндөр мэдлэгээ залуу үедээ өвлүүлэхийг хүсье
Д.Баярхүү гуайн ачаар бид энэ бүх аймшигийг үнэн байдлаар нь мэддэг болж байна
Иранын лалын фашист дэглэм ганцаараа хийж чадахгүй Иран аажуухан хүчээ тэлж байгаа гол хүчин зүйл Путиний фашистууд
Д.Баярхүү шиг өндөр мэдлэгтэй дээр нь аль нэг хажуугийн муусайн тэрс үзэлтэнгүүдтэй талцдаггүй монгол хүн байгаа нь монголын ард түмний нэгэн бахархал гэж ойлгогдох аж
Лалын ээдрээт зангирч бадайрсан улигт яришигтай ертөнцийн будлиан монголчуудын анхааралын төвөөс хол оршино
Хүн төрөлхтөн одоогийн хөгжлийн энэ шатанлаа социализм - коммуизм гэж маркс- ленин нарын санаанаасаа зохиосон тэр мөрөөдлийн эрс аргаар зүтгээд бүтэлгүйтэж байна энэ нь орос, хятад, арабын ертөнцын бодит амьдрал дээр тодорхоя ажиглагдана. Байгалаас заяасан энэ замаа явц дунд нь нэмж хөгжүүлэх байдллр урагшилж яваа нь биднгд хойт америк, баруун европ, япон, өмнөт солонгосын хөгжлл дээр илт харагдана
Монгол улс ерөнхийдөө оросын нөлөөллөөс салж барууныг бримжаалсан зөв замаар хөгжиж байна
Барууны үсрэнгүй хөгжилт тэргүүлэгч орнууд болох хойт америк, баруун европ, япон, өмнөт солонгосыг монголын тэргүүний сэхээтэн залуус дэижин хүндэтгэнэ
Д.Баярхүү нь бие даасан том чөлөөт дэлхийн тоймч гэдэг нь ойлгогддог манай улсад ийм хүн байгаа нь их сайн байна хажуугийн нөлөөнд автддаг эрх тушаал эзэлсэн муу сайн юмнуудын үе өнгөрч байна
Путины большевик орос фашизм, ираны лалын бүдүүлэг фашистууд хуйвалдан сүлбэлдэж эхлэв барууны соёолт ертөцийн хүчирхэг хүчинд хиар цохиулан сөнөх цаг нь иржээ
Монголчууд бид Д.Баярхүүгээрээ бахархадаг тэгүүний шудрага, сайн мэдлэгтэй дэлхийн сэтгэлгээтэй улс төрийн тоймч ховорхон монгол тоймч эх оронч Баярхүүд амжилт хүсье
Иран толгойтой лалын бүдүүлэгүүд хойт америк тэргүүтэй баруун европ болон япон,өмнөт сологосын тэргүүний өндөр хөгжилт хүчирхэг шинжлэх ухаан, тэхникийн орнуудын хажууд у ч биш гэдэг нь ойлгрмжтой шүү дээ
Д.Баярхүү сайн бичдэг хүн байна амжилт хүсэж баяр хүргэе
Адгийн муусайн шаар хогнууд л АНУ -г эдвээр муутгах санаа агуулна үндсэн монгол хүмүүс америкчуудад талархалтай ханддаг шүү
улаан гэдэг үгийг нэгэн орос нэмж оруулсан бол солих нь зүйтэй юм байна
Д.Баярхүүгуайд заах гээд хэрэггүйдээ энэ хүн монгол хэл гэж явцууралгүй дэлхийн том хэлнүүд дээр тогтмол хэрэглэгддэг болсон нийтлэг үгнүүдийг хэвээр нь хэрэглэсэн байна,зөв гэж дэмжиж байна бид брууны соёлт уртөнцөөс суралцаж дагах нь зөв гэж бодно
Баярхуу гуайг монгол үгнүүд байхад гадаад үг хэрэгэж байна гэж шүүмжилжээ тэгвэл тэр үгнүүдийг чинь монгол болгоход хоёроос гурван монгол үг хэрэглэж утга санааг нь гаргадаг тул буруутгах арга алгаа гадаад латин үгээр нь хэлж бичих нь зөв юм
Марксын санаагаар Ленин тэргүүтэй оросын большевикуудын бослогоор тогтсон СССР гэгч мангас улс зуу гаран жил даян дэлхийд гай тарьж хуурч мэхлэн бужигнуулж байгаад сөнөлтийн шатандаа оржээ.
Орос- хятад санаатнууд монголчуудыг хууран худлаа ярьж хуучин замд нь монголыг татан оруулж саатуулахыг санаархсан хэвээрээ байна. та нар баруунд гарч амьдарч англи хэл сураад амьдарч бөйгаа эх орон нэгтнүүдтэйгээ уулзан үнэнийг мэдэх болно
12 САРЫН 15 - нд Путины засаглалын сүүлчийн өдөр байж магадгүй бна
Tolerant, local, regional гмэт латин үгнууд нь даян дэлхийд энэ хэвээрээ хэрэглэгддэг болжээ Д,Баярхүүгийн зиндааны соёолжсон хүмүүст орчуулж бидэнтэй адилхан мангартах шаардлага байдаггүй юм байна шүү
Дэлхийн байдал тун түгшүүртэй байдалд шилжлээ путин үхлийн шинэ зэвсэгтэй болжээ цөмийн дайны аймшиг нүүрэлж эхэллээ