sonin.mn

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй төрийн тэргүүний туслахууд лхагва гарагт огцрох хүсэлт гаргасан гэж Ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлжээ. Онц байдал зарлах тухай Юн Сог Ёлийн гэнэтийн шийдвэрийг Үндэсний Ассамблей хүчингүй болгосны дараа ийм хүсэлт гаргасан байна.  


Огцрох хүсэлт гаргасан хүмүүс бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чун Жин Сук, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Шин Вон Сик, Бодлогын албаны дарга Сун Тэ Юн болон бусад долоон туслах юм.


Ерөнхийлөгч сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан засгийн газрын ажиллагаанд саад учруулж байна" хэмээн буруутгаж мягмар гаргийн орой онц байдал зарласан билээ. Удалгүй Үндэсний Ассамблей Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүчингүй болгохыг дэмжсэний дараа Юн Сог Ёль онц байдлын дэглэмийг цуцалжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг