Хүн төрөлхтөнд олон муу зан байдгийг жинхэнэ ухаантнууд энд, тэнд, бүр эрт дээр үед ч, гаргаж хэлсээр иржээ. Тэр муу зангийн нь ихэнх нь танин мэдэхүйн шалтгаантай байсан нь ч үнэн юм. Анх танин мэдэхүйн шалтгаанаар буй болсон олон олон сөрөг зүйл, худал зүйл, муу зан авир, зохиомол зүйл аажимдаа улстөрийн болон эдийн засгийн зөвтгөлийг (сонирхлыг) олж бэхжиж, ноёрхогчдын (төрийн) хамгаалалтанд орж, ивээлд нь багтах болжээ.
Зарим муу зан үйл нь онцын хэрцгий шинжийг олж бүр хүний цус, зүрхээр тахилга үйлдэхэд ч хүргэжээ. Хичнээн балчир хүүхэд, залуу охид, цэрэг эрсийн амийг хөнөөж цусан тахилга үйлдсэн гэж бодноо! Ийм зан үйл бүр тив бүхэнд байжээ! Юуны тулд, юуны төлөө тийм хэрцгийлэл үйлдэж байсан юм бэ? Лус савдгийг аргадаж, бурхдаас ивээл хүсэж л цус урсгаж, зүрх сугалж, олон хүний амь хороож байжээ.
Ийм үйлдлийн цаана нь, ийм яргаллын шалтгаан нь бүгд л худлаа зүйл, зохиомол зүйл, байхгүй зүйл, мухар сүсэг байв. Уул, усны эзэн лус савдаг, ертөнцийн эзэн, хүчирхэг бурхад, чөтгөр, шулам, эрлэгийн элч гэхчилэн байгаагүй, байх ч боломжгүй, буй болох ч үгүй хийсвэр зүйлүүд, худал зүйлүүдийг хүмүүс зохиомжлон гаргаад бүр бурхдын орон, диваажин, там, тамын тогоо, бурхдын төр улс, бурхдын нийгмийг элдвээр зураглан өгүүлэх, зураг хөргийг нь ч бүтээх болсон байна. Энэ бүхэн бол өөр гаригаас ирж болзошгүй ухаантны хувьд “хүн төрөлхтний солиорол, төөрөгдөл, өрөвдмөөр арчаагүй байдал” болж ойлгогдох нь тодорхой юм. “Өөрсдөө саяхан л мич, бичнээс арай хийн үүсэж гараад дорхноо л хэрээ үл мэдэх ааш авирыг олж, юм юмны эзэд, бурхдын тухай үлгэр зохиож, түүндээ итгэн нэгийгээ алж, зүрхийг нь сугалж, тахилга гээчийг үйлдэж буй эднийг (хүмүүсийг) ямар ухаантан гэх юм бэ?” хэмээн өөр гаригийнхан нулимах, салаавч үзүүлэх байсан бизээ! Тэгэх нь ч зөв юм. Санаан зоргоороо бөөн бурхад, ертөнцийн эзэн, лус савдаг, ид шидтэнг зохиомжлон буй болгож, бүр аймар, сүрдмээр зураг, хөргийг нь бүтээж, хувилан тарааж, айл бүхэн хоймортоо залж, өмнө нь идээ будаа тавьж, тахиж, мөргөж байх нь харь гаригийнхны хувьд жүжиг, шоу болж л ойлгогдоно шүү дээ.
“Оюун ухаантай болж завдсан хүн дүрстэй мичүүд минь энэ жүжгээсээ татгалз! Мухар сүсгээ орхи! Түүхээсээ сургамж ав! Та нар наад зах нь 10-аад мянган жил байхгүй зүйлүүдэд итгэлээ, шүтлээ, тахил өргөлөө одоо больцгоо л доо! Гуйж байна бид!” хэмээн тэд учирлан, ухуулан хүсэх байсан бизээ...
Ер нь хүмүүс бид чухам юунаас болоод лус савдаг, ертөнцийн эзэн, бурхдыг зохиомжлон бүтээж, шүтэх болсон юм бэ? Энэ тухай товч өгүүлье. Аюулыг мэдрэх, айх чадвар амьтан бүхэнд байдаг. Уураг тархи нь хөгжих хэрээр энэ чадвар нь хүчтэй болдог. Оюун ухаантай амьтны хувьд айх, эмээх чадвар нь аюулын шалтгаан ба эздийн талаарх ойлголт, мэдлэгийг үүдэх нь тодорхой юм. Гэтэл гал гарч түймэрт олон амьтан шатдаг. Галын шалтгааныг хүмүүс мэдэхгүй шүү дээ. Галын эзэн хэн бэ?, хаана байна? Галт уул дэлбэрдэг, газар хөдөлдөг, ган болдог, нар хиртдэг, аянга буудаг. Хүмүүс мөн л тэр бүхний эздийг эрэлхийлдэг. Тэг тэгсээр аюул бүхэн эзэнтэй, аймшигтай их хүч бүхэн бүхнийг чадагч бурхдынх байдаг, бурхдыг хилэгнүүлэх аваас юу ч тохиолдож мэднэ. Бурхдын таалалд нийцэж, бурхдыг аргадаж, тахиж, өглөг өгч амьдрах нь ивээлд нь багтах зөв арга мөн гэж бүх нийтээр үзэх болжээ. “Бурхад бүхнийг бүтээдэг, бүхнийг шийддэг, энэ дэлхийг ч бурхан бүтээсэн, хүмүүс биднийг ч бурхан бүтээсэн, хүмүүний хувь заяа бурхдын л гарт байдаг” хэмээцгээн өөрсдийгөө бурхдын боол шахуу болгосон нь том төөрөгдөл, том алдаа, байгалийн эрхэм дээд бүтээл болохынхоо хувьд өөрсдийгөө онц ихээр гутаасан үйлдэл мөн байв. Бурхдын ивээл, авралд багтах, лусын хорлол, хилэгнэлээс зайлсхийх, нүглээ арилгах, зам мөрөө засуулах, үхээд сайн төрлийг олох гэх мэтийн хуурамчлалд итгэж шашны элдэв зан үйл хийлгэх нь (ном уншуулах, сан тавиулах, гүрэм хийлгэх, тарнидуулах, сахиус зүүх г.м) сүсэгтэн хүн бүрийн албан ёсны шахуу үүрэг болжээ.
Чин үнэнийг, ний нуугүй хэлэх юм бол энэ нь инээдэмтэй, гэнэхэн, тэнэгхэн үйлдлүүд юм. Сүсэгтнүүд нь гэнэхэн, тэнэгхэн, харин лам нь мөнгө олох өөр арга, мэргэжилгүй, ажилгүй болохоор л үеэс үед давтагдаж ирсэн жүжиг ажээ. Энэ жүжиг цаашид ч олон зуун жил үргэлжлэх бизээ.
“Өөрсдөө сармагчингаас арай ядан үүсчихээд дорхноо л хэр чадлаа мэдэхгүй тэнгэр, бурхан, чөтгөр, шулам, лус савдаг гээд цэцэрхээд эхэлсэн тэнэгүүд бол хүмүүс шүү дээ. Тэд ертөнцийн эзэн, бурхад, чөтгөрүүд, лус савдгийг таньдаг, мэддэг байхдаа ч яахав дээ! Их хуцаж байгаа юм шүү! Сармагчин байхдаа л харин тэд ухаалаг байж. Ядаж л архи уухгүй, тамхи татахгүй, дайн хийхгүй, улстөр ярьж солиорохгүй байсан юм билээ” хэмээн нэгэн төрийн хар хүн (монгол эр) чавганцдаа учиртай нь аргагүй хэлж бухимдсан тухай яриа захчидын дунд байсан юм. Төрийн хар хүн, нүгэлт хар гөрөөчин, ландарам, лам, бурхангүй лүд гэгдэж нүд үзүүрлэгддэг эрчүүд олон л байж дээ. Заримыг нь би ч таньдаг байсан юм.
Бүхнийг бүтээгч, ер бусын ид шидтэй, хүчирхэг бурхад байдаг тухай ойлголт буй болох, цаашид улам бэхжихэд нь тусалсан нэг зүйл бол хүн, хүний оюун ухаан, төгс төгөлдөр бие, эрхтнүүд юм. Ямар ч их ухаан, ямар ч их уран гар, ямар ч их туршлага, дадлага байгаад ч хүний бие мэтийн нарийн нандин зүйлийг бүтээх боломжгүй.
Тэгэхлээр энд зөвхөн ер бусын ид шид, ертөнцийн эзэн, дээд бурхад л яригдахаас өөр аргагүй байжээ. Хүн бол онцгой авъяаслаг бүтээгч. Хүний бүтээсэн соёл үнэхээрийн нарийн нандин, төгс төгөлдөр. Гэхдээ л хүн мэтийг хүн бүтээж чадахгүй. Амьд байгалийн хувьсал нь хүн мэтийг бүтээжээ гэдэгт итгэх нь үнэхээр хүнд. Энэ хүндрэл л бурхан мэтсийг хайх, зохиомжлоход хүргэжээ. XXI зууны өндөрлөгөөс сэтгэн бодлоо гэхэд л хүний бие дэх элдэв булчирхайнуудын үүрэг, ролийн нарийн нандиныг ойлгоход мөн л бэрх юм. “Энд бурхдын оролцоо байж тун ч магадгүй санагддаг” гэж анагаах ухааны доктор, профессор, эмч хүн надад гайхшран хэлж байж билээ. Хүний бамбай булчирхайн үүрэг, ач холбогдлын талаар бид хоёр ярилцаж байсан юм. Бурхдын ивээл, аврал ямар ч гайхамшгийг бидэнд өгч болох, лус савдгийн хилэгнэл, хорлол ямар ч аюулыг бидэнд учруулж болох талаарх шашин бүхний сургаал, номлол мөн ч их хүчтэй байж, олон мянган жил (наад зах нь 4-6 мянган жил) хүний оюун ухааныг агдлан барьж ирсний цаад шалтгаан, учир утга ийнхүү тун ч нарийн, тун ч хүчтэй, тайлах ойлгохын аргагүй шахам ажээ. Шашин суртал хүчтэй, нөлөөтэй, мөнхийн шахуу настай, урт түүхтэй байдгийн үндэс, шалтгаан нь үнэхээрийн нарийн, нийлмэл, гүн гүнзгий, далд нуугдмал, таах нээхийн аргагүй гэгдэхээр байдаг онцлогтой, ер бусын сонин үзэгдэл юм. Чулуун зэвсэг, модон, ясан зэвсэг, нум сум мэтийг хийж бүтээх болсон цагаасаа байгаль дээрх элдэв зүйлсийн эздийг, бүтээгчдийг хүмүүс эрэх болжээ.
Галыг хэн асааж байна, аянгыг хэн буулгаж байна, агуйг хэн бүтээсэн, бороог хэн оруулдаг, газрыг хэн хөдөлгөдөг, галт уулыг хан дэлбэлдэг гэхчилэн сэтгэж эздийг нь эрэлхийлж байжээ.
Өөрсдийн нь хийж үл чадах зүйлсийг хийдэг агуу хүчтэнг, ид шидтэнг эрэлхийлээд зөвхөн зогссонгүй бүр тэднээс айж, түгшиж, аажимдаа шүтэн биширч эхэлжээ. Өөрсдөө элдвийг бүтээж, мөн бусад зүйлсийн бүтээгчдийг, эздийг эрж хайсан түүх нь эцсийн дүндээ элдэв домог, үлгэр, мөн олон шашныг төрүүлэн гаргажээ. Далай долгилж, аюултай шуурга, хүчирхэг давалгааг үүсгэж, мөн эргээд нам тайван болдог. Ингэхлээр далайн эзэн, бурхан байж таарахнээ. Энэчлэн сэтгэж олон бурхдыг хүмүүс бүтээжээ. Өөрсдийгөө ч бурхдын бүтээл мөн хэмээн итгэцгээжээ. Ингэхлээр бурхад бол хүний оюун ухаан, хийсвэр сэтгэлгээний бүтээл мөн болно. Энэ утгаараа шашин, урлаг, уран баримал, уран зураг, шинжлэх ухаан мэт нь соёл юм, хүмүүсийн бүтээсэн биет болон биет бус соёл юм. Өөрсдийн бүтээсэн зарим зүйлийг хүндэлж, дээдэлж болох хэдий ч заримыг нь бүр биежүүлж, дүрсжүүлээд мухар сохроор шүтэн биширч, ид шидтэй болгон ойлгож, өөрсдийгөө тэдгээрийн боол болгон гутааж болохгүй билээ. Хүн бол байгалийн гайхамшигтай бүтээл, мөн нийгмийн ч гайхамшигтай бүтээгдэхүүн. Хүнээс илүү ухаалаг, оюунлаг, хүчирхэг амьд биетийг одоогоор хэн ч мэдэхгүй. Ер байхгүй ч байж мэднэ. Энэнийг хүн төрөлхтөн ойлгож, тооцож, бие болон сэтгэлээ зөв авч явж байх учиртай.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл60
Хүнийг сармагчин бүтээсэн байгаа шүү
Тархины тураалтай өвгөн өөртөө ахадсан сэдвээр бичжээ
Монгол хүн Бөртэ чоно, гоо маралаас үүссэн. Харин МАН-ын авлигчин хулгайчуудыг Монголчууд өөрсдөө бүтээсэн!
Хүн гэдэг амьтан хорвоогийн хамгийн хэрэгцээгүй амьтан. Хурдан дэлхийг хамарсан том цөмийн дэгдэж хүн төрөлхтөн мөхөөсэй.
энэ зөнөг юугаа хуцаад бгаа юм бэ?
Бурхан чөтгөр хоёрыг хүн бүтээсэн нь мэдээж тодорхой ! Хүнийг сармагчин бүтээсэн ! Дарвин энэ тухай анх хэлэхэд Английн Кёнтёрбёрийн хамба лам эгдүүцээд энэ Дарвины өвөг эцэг нь Африкийн ямар сармагчингаас гаралтай юм бол до гэж гайхаж байсан гэдэг ! Хүн зүүн Африкаас үүсэж тарж яваагүй энэ Богд уулнаас үүсэж тарж явсан гэж буу халаач Чуукаа өвгөөн !!
Hynii yyseh ni nen amarhaan?...pranziin Monte krista gyn zohioliig bichsen Alexander Dyma helsen ezeg ni aprikiin har ebgen?...getel hynii terelted ezegee olj terdeggyi ee,tiimees ta nar namaig yndeseer ni harah saardlaggyi gedeg sig Mongold maani sine chag 1990 onoos hois yyssen erliizuud olsirson ni ene chebyyn chagiin gai gej harahaas bys?...Mongol ehneryydiin maani hormoi syltai gej heleh argagyi ee!!harin sine yyssen erliizyyd ni haana yu hiij baina gedegt dygnelt hiij sain hyanaj baibal zohioltoi biz!!!!!!!hariin setgeltei yndesnii yrbagchid Mongold maani ikhe bolson boltoi!!!bainga l ene zasag toroor oroldood hoorond ni yas hayaj yimeen manargah etgeedyyd olsirchee........hyychin doosoo orson sybagaas chini tataj gargasan bys yy?...MAN bas bysad odoo?...yah gej oroldood bainaa;ajiliig ni hiilgej ylas ornoo dees ni tatah ni chyhal bys yy?...neg nam ryy dabslaad hezee ch yr dynd hyrehgyi!!!!daraa ni hen hen ni bydliylah gej haanaas garsan edeen tyrhihrald t be?.....ylas oron hemje
Шинжлэх ухаанчаар амьдарцгаая. Хоосон сүсэг бишрэл хэнд ч хэрэггүй.
Байгаль дэлхий тэр чигээрээ нууц код юм. Банкны гүйлгээ хүртэл нууц код байдаг. Таны амьдралыг байгалийн нууц код бүтээдэг.
бурхан энерги. гүр эм, бурчихайн кноп дарах гэнэ үү. судсаа атгуулж таанцалж гарах юм биз дээ. чж таанцалмаар байна гэнээ. сад тавих.
DARVINI ONOL BOL HUNIIG UUSELD YAMAR HAMAAGUI UGUI
BIBILLEE SAIN UNSH ZA ADAM, EVAA UUSELTTEI
gui ugui. ёо. завсрын төрөл нь олдохгүй байгаа. шилжилтийн
DARVININ ONOL BOL HUNII TARIHI UGAALT
адам шороон махбодь болоод адамын цээжнээс , хиндүүд болхоор хүйснээс🌪… төрдөг билүү
HRITOS GEDEG BURHAN AAVAAS TORISON
лочоо лам өөдөөс хараад… толгойг нь авч цээж рүү нь хөлөө л дүрэхгүй бол болохгүй болчоод… гээд байж билээ. нэг номтой лам өөрийгөө үзтэл нэг бүсгүйд дурлахаар буугаад байна гэнээ. тэгэхээр сайн зурж байгаад хаана төрөхийг нь зурж мэдээд төрөнгүүт нь тэр айлд очоод орон дээр хэвтэж байсан өлгийтэй хүүхдий нь задлаад цээжийн хоолойгоос доош хүртэл хутгаар зүсчээд (ярчаад) яваад өгчээ. хожмоо нэг сайхан бүсгүйтэй учирч дурлаад нийлээд амар сайхан жаргажээ. цээжинд сорвитой байхаар асуутал гэрт нь ирсэн лам ээж аавы нь орж гарч байх хойгуур хүүхдий нь задлаж зүсээд явсан нь тэр байжээ.
мич хүн хоёрын завсарых нь олдохгүй байгоо 💥
лам хүүхэн архи ямаа
гуу гүүр
Хүн гэгч нь дэлхийн бөөрөнд наалдсан хавдар.
UNEN
ууттай хавдраа чирч явж байтал. домог байдаг даа хавдраар халбага хийгээд айл айлаар бадарчилж явж байгаад нэг айлынд өгсөн хоолонд 🥄 халбагаа дүртэл хайлчихжээ. 🥣🥘. ууль or хойлогын махаар хийсэн шөл өгсөн байдаг.
Бурхан хэн бэ гэж тогтоохын өмнө хүнд сүнс бий юу байхгүй юу гэдгийг ойлгох хэрэгтэй. Миний ойлгосноор бол хүн сүнстэй.
ууттай хавдар чинь солонгос хятад бэлэн хоолны СИУ ДЖ-25 гэдэг арван жилийн хүүхэд оюутан ордог өндөр үнэтэй шөнийн архи пивны дэлгүүр болсон ш дээ саяхан нэг алтан цаастай хар мөөгтэй гэнэ үү алтан цаасан сав боодолтой хараар бичсэн бэлэн хоол 10 000 мянган төгрөг гэнэ уг нь 3700 төг байсан Америкийн супер маркетийг устгаад ийм монгол хүнийг алдаг хог байгуулжээ нөгөө сайхан гастроном кулинари алга болжээ ""уурын тэрэгний байцаагч""-аас ""уул техникийн байцаан шалгах газар"" улмаар ""мэрэгжилилийн хяналтын газар"" газар гэж орон байр хүнс хоолыг шалгадаг ""РОСПОТРЕБ НАДЗОР"" шиг байцаан шалгадаг газар яагаад ажлуулахгүй байнаа Дайнтай орсод хамгийн дээд талын алтайн үхрийн махан консерв манай мах комбинатын жигнэсэн махан консервийн хоёрын дайтай ""алтай говядина"" 300-хан рубль байна энэ солонгос бэлэн хоол орос үхрийн махан консерв үнээр дүйцэж байна уу Хатаасан махан гоймонгоо хи
Энэ бол судлаач, профессор Чулуунжавын л бодол болохоос, юу ч батлагдаагүй.
andrew’s crossдож байгаад crossдох болов уу or
ZOV
Шашин худал гэж нотолж болохгүй. Шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй мэдлэгийг Шашин тайлбарлаж чаддаг. ШУ нотлогдсон үнэн. Гэхдээ зарим нотолгоо буруу байх нь бий. Жишээ нь дэлхий дээрх физикийн хууль сансарт өөр болдог. Монголчууд нийтээрээ Шашин шүтэж байх үед хувьсгалаас өмнө ёс суртахуун сайтай, амьдрал харьцангуй сайн байжээ. Байгальд ээлтэй цөөхөн малтай,махны хэрэгцээг элбэг дэлбэг ангаар хангадаг, тариа будаа тарьдаг дундаж айл одоогийн баячууд шиг алт мөнгө эрдэнэс, торго дурдан хэрэглэдэг байж. Ядуу хүн цөөхөн байж.37 оноос лам,сэхээтэн, язгууртнуудыг алаад шашингүй ёс суртахуунгүй болжээ. Бас шашингүй дээр нь Д2Д аар ангаа хядаж орос цэргийн хүнсэнд өгөөд хүнс хомстох болжээ. Алт мөнгө үнэгүйдэж үрэгдээд бүр ядуурчээ. 90он гэхэд Азид, дэлхийд хамгийн ядуу орны тоонд оржээ. Шашин дахин сэргэлээ,эрх чөлөө оллоо, одоо дундаж орон. Удахгүй баян орон болно. Үүнд шашны ач тус их. Бурхан шүтдэггүй хөгшчүүд, архичид, ёс суртахуунгүй хүмүүс ядуу байх нь их байгаа. Та нэг нь биш биз.
дэалийн ном шинжлэх ухаан тэр чигээрээ.
дээдийн ном шинжлэх ухаан тэр чигээрээ. гэвч шашин одоогийн шу хоёр хоцорч байна.
сахалтай жаалууд тараг хулгайлж идээд байгаамаа. dahi handi hindu festival. чж гуай шиг ингээд халаглаад байж байхаас өөр аргагүй
нэг туйпий сугалахад л тэр чуулган нурна. домог нь манайд байгаа шд.
халагаа бартал хамтдаа туулан ханилан суухад гомдолгүй еэ хөхө
тараг аарц архи арз борз хорз нтр л яриад суухаас өөр яах вэ дэ уксус vinegar marinad компот консерв. чж гуай хаяа нэг хорз болчдын 😆
тараг мэт шашин гэсэн хэлц үг шашинд байдагаа, исмэлүүдээ. библид ч хэт иссэн туламтай дарс
Судлаач гуай ч дэлхийд гарлааа ...
Усан тэнэгүүдэд юу ч хэлээд нэмэргүй...
токсон тогуз. архины тухай хоолны номонд бий. тэр номонд туулайн махыг богдын бор мах гэж нэрлэж байнлээ. жигүүртэн, загасны мах тэр номд байхгүй. тансан ламын махыг идвэл мөнхийн шидийг олноо завсаргүй тав. 🤣
өмнөдөд улаан идээ гэх. хятадууд бас яг тэр хэвээр нь ‘улаан идээ’ гэж хэлээд. тэгэхлээр тэнд ‘байхгүй’ гэсэн үг.
хойлог байхгүй болхоор жигүүртэн бичсэнгүй гэж үзсэн болтой
ар халхын алдарт адараан тухай эхнэр нь хүмүүс дурсамжаа үлдээсэн 📔 гарсаныг фб нетэд тавьсан байнаа. адар дөрвөн ятгын дөрвөн янзын өнгөнд дөрвүүлэнд зохирч дуулдаг гэж.
идээн товчоон гээд ном чж гуай дээр үед танайх хуучин байсан нэг давхрын байрны замын хойно нэг хүү гадаа зарж байгаа. бага тойрог нэг аркт хоёртой дөчин мянгат 1аркт хоёртой, 2аркт нэгтэй. гурван өрөөгөө манай хоёр болгоно гээд
ЕР НЬ САЙХАН СЭТГЭЛТЭЙ БАЙ, ЁС СУРТАХУУНТАЙ БАЙ, ЭНЭРЭНГҮЙ НИНЖИН БАЙ, ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ МУУ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛ Л ГЭДЭГ Ш ДЭЭ. ЭНЭНД БУРУУ ЮМ БАЙГАА ЮМ УУ. ТЭГЭЭД Ч ШАШИН ГЭДЭГ ЧИНЬ МОНГОЛ ХЭЛЭНД БУУХААРАА БАС Л НОМЛОЛ, СУДАЛЖ ТАНИХ ГЭСЭН УТГАТАЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. ШИНЖЛЭХ УХААН ГЭЖ ОРЧУУЛЖ Ч БОЛОХООР
‘надзор’ мэргэжлийн хяналт чангадаад вайнөө. дампуураад. орчоох юмуу. орчлон. ӨӨРӨӨ ӨӨРИЙНХӨӨ МУУ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОЖ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛэхээр сонгосон бүтээсэн үйл үрээр явлаа гээд загинаад. үйлийн үр больчихсон гэнээ. заяа хийчээхгүй байгаа юм чинь эзэн хичээх хэрэггүй🥺😣.
Uvgun dondog pissed
Шашинтай хүмүүс илүү урт наслаад байх юм
Энэ судлаач ямагт үнэн юм хэлдэг. Тэр нь давс шиг шорвог байдаг. Тийм учраас олон хүн түүнийг хараадаг,үзэн яддаг.Ихэнхийнх тархи толгойн сэтгэмж түүнд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл ойлгохгүй. Тиймээс уурлаж бухимдддаг байх. Гэвч ганц нэгхэн ч атугай зарим нь түүний санаа бодлыг хуваалцдаг байж таарна. Бодол эргэцүүлэлд дарагддаг нь бас буй биз. Яадаг ч байлаа гэсэн та бичээд л бай,надаас эхлээд амтархан унших хүн олдоно. Санаа нэгтнүүдийн тоо толгой нь нэмэгдэнэ. Даравч далдайгаад булавч бултайгаад л байгаарай. Амжилт хүсьё.
тэглэж байгаад шинээр… нагацын дэргэд дал барихгүй гэтэл бариад. далыг нь ханз татаж сэтлэх ёстой юу. яах ёстой? тэмүүжиний дүү бэлгүүтэй баруун мөрөө цавчуулаад цусаа савируулаад явсан гэх. бэлгэдлээр бол бүгд солгой болох нь ээ🦾. кали бурханы бүсэлхийд гар гар. арга билиг зүүн баруун. аав ээжийн үеийг залгах арга билгийн сурвалж юма хө хө
Галзуурсан энэ сараачигч чулуунжав өмхий коммунист өвгөн минь яг үнэндээ тэр дарвин чинь үхэхийнхээ өмнө миний онол бол зүгээр л би тэгж болсон юм тэрнээс хүн сармагчнаас үүсээгүй гэж хэлсэн байдаг юм даа !
Orosiin erdemten Okladinakob deer chagt helsen dee,hynii yysel zebhen Mongoloos teb azias yyselttei gej terbeer sydalgaan deer yndeslen hedelsgyi barimtaar bichsen yum suu!!!eneegiin hyyhedyyd yugaan medeh bilee?..............................hyniig sarmagchin byteegeegyi,hynii bytez ni goo maral berte chonoiin yyseltei...ene ni heterhii yabzyy sonsogdoh ch ynendee bidnii tyyh l delhiin byten domog tyyh yum,tiimees bid eersdiinhee tyyhend (Nyyz tobchoondoo)itegehees argagyi ee.harin delhiin byten manaih sig bichej yldeesen tyyhtei ylas yndestengyyd hoborhon suu!!!tysgailan eersdiinhee tyyhiig egyyleed nomoon gargaad ir gebel ta nariin sytdeg Amerik ch chadahgyi ee!!!
коммунистууд бол хүн төрөлхтөний түүхэнд Бурханы эсрэг бослого гаргасан анхны харанхуйн хүч юм
Хүн төрлөхтөн анхнаасаа л байсан байх. Амьдрах явцад цаг уур, орчины ахуйн хэрэглээтэйгээ холбоотойгоор өөрчлөгдөн, соёлжсоор байгаа болов уу? 1920 оны хүний хэрэглээ, 1980 аад он болон 2024 оны хүмүүсийн харилцаа хэрэглээ, соёл эрс өөр байгаатай адил. Цаг хугацааны л дэвшилээр хүний нүүр төрх галбир өөрчлөгдсөн болов уу. Түүнээс биш мичнээс үүссэн нь худал гэж бодож байна.
Усан тэнэг мухар сүсэгтнүүдэд ...ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ ...илжигнүүд шт
Тэгвэл байгалийг хэн бүтээсийн Бурхан бүтээсэн байж таарна чи ер нь Библи уншвал яасын хө тийм их судлаач юм бол Библээс эхэлж судал за
ZOV
библийг арай өөр дарааллаар ушвал. isaiah luke ezekiel… хурдан.
Дарвины онол мудлаа .харь гаригийнханы бүтээл бид .
амсаж байж л амтыг мэднэ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00