Голт зүрхэндээ, ганцхан сэтгэлдээ эх орноо бурхан болгож тахисан эрхэм хүмүүнтэй ярилцлаа. Түүнийг дэлхий дахинд “Монгол дайчин” нэрээр нь андахгүй билээ. Харин Монголын спорт сонирхогчид Чойжилжавын Цэвээнпүрэв хэмээх нэрийг андахгүй.
Тэрбээр мэргэжлийн боксын рингэн дээр 42 тулаан хийснээс 24- ийг нь хүнд цохилтоор буулгаж авсан байдаг. Түүнтэй ярилцаж суухад өөрийн эрхгүй эх орноороо бахархах, омогших сэтгэл төрж байсан юм.
-Ирэх сарын 20-нд Солонгосын тамирчинтай эх орныхоо рингэн дээр тулалдана. Энэ тэмцээний талаар яриагаа эхлэх үү?
-Дэлхийн мэргэжлийн боксын холбооноос 2013 онд мэргэжлийн боксын олон улсын анхдугаар тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг албан ёсоор анх удаа авлаа. Манай Мэргэжлийн боксын холбооны тэргүүлэх гишүүн “Таван гарьд” компанийн захирал Бат-Энх гэж залуу бий.
Өмнө нь боксоор хичээллэдэг байсан ахмад тамирчин хүн л дээ. Энэ залуу боксын “Ширэн бээлий” клубыг санаачлан, үүсгэн байгуулж, тулааны бүх төрлөөр тамирчин бэлтгэн гаргаж байна.
Тэнд нь манай ахмад тамирчин Төрбат дасгалжуулагчаар ажилладаг юм. Энэ клуб, хоёр хүнээ түшиглээд улсдаа мэргэжлийн боксын спортыг хөгжүүлэхээр холбооныхоо эрх, тамга тэмдгийг аваад ажиллаж эхэлсэн. Үүнийхээ үндсэн дээр ирэх сард анхдугаар тэмцээнээ зохион байгуулах гэж байна.
-Энэ тэмцээнд манай талаас хэчнээн тамирчин оролцож байна вэ. Ер нь энэ тэмцээнд оролцсоноор залуу тамирчдад ямар өөрчлөлт гарах бол?
-Энэ тэмцээнд ирээдүйд мэргэжлийн тулаанаар Монголынхоо нэрийг дэлхийд гаргах залуу тамирчид оролцоно. Ер нь манай сонирхогчийн боксын тамирчид медалиас өөр зүйл авдаггүй.
Тэдэнд үлдэх зүйл медалиас өөр юу ч байхгүй. Хэдий спорт ч гэсэн дотор нь бас амьдрал явж байгаа гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулсах нь мэргэжлийн тамирч дад санхүүгийн эх үүсвэр, ар гэрийн амьдралд нь тус болох зорилготой юм.
-Та Англи Улсын рингэн дээр багагүй хугацаанд тулалдсан хүн. Анх Англи уруу гарч байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Мэргэжлийн боксын тулаан XVII зуунд Их Британид үүссэн. Эхлээд гудамжинд том биетэй хүмүүсийг цуглуулж зодолдуулдаг байж. Ялагчид хэдэн шеллинг өгдөг байсан байгаа юм. Товчоор хэлбэл, английн язгууртнуудын зугаа л байсан хэрэг. Шеллинг гэдэг нь англи мөнгөний хамгийн бага нэгж.
Ингэж явсаар байгаад өнөөдрийн хөгжилтэйгөө зол- госон байдаг. Миний хувьд 2000 оноос хойш Англи Улсад бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээнд оролцож байна. Нийт 42 тулаан хийсэн байдаг юм. Намайг Англи уруу гарахад нөлөөлж, тусалж дэмжсэн олон хүн байдаг л даа.
ГЯЯ-ны дэд сайд Ганхуяг, ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, миний багын найз, кикбоксыг Монголд байтугай дэлхийд хөгжүүлсэн Алтанпүрэв маань анх санаачилж мэргэжлийн бокс үүсч хөгжсөн эх нутагт гарах замыг зааж өгсөн.

-Англид очоод л шууд тулалдаж эхэлсэн үү?
-Би анхандаа жижиг тос- гонуудаар явж үзүүлэн тоглолт хийдэг байлаа. Тэгж яваад мэргэжлийн боксын дэлхийн аварга хүнтэй танилцсан. Түүнтэйгээ бэлтгэл сургуулилт хийсэн чинь болох юм байна гээд гэрээ хэлэлцээр хийж 2000 оны тавдугаар сард Английн Манчестер хотод анхныхаа тулааныг хийж байлаа.
Ингэж л мэргэжлийн боксын замаа эхлүүлсэн дээ. Тухайн цаг үеэс Англитай өнөөдрийг хүртэл холбоотой байна. Манай улсын шилдэг тамирчин С.Шинэбаяр гэдэг залуу миний араас ирж багагүй амжилт үзүүлж байлаа. Одоо тэндээ дасгалжуулагч багш хийж байна.
Манай гавьяат тамирчин Д.Лхагваа энэ спортын төрлөөр дэлхийн аварга болж байсныг монголчууд андахгүй. Түүнээс хойш олон аварга төрсөн дөө. Пан азийн аварга Зориг, Дима, Эрдэнэчулуун, Нэмэхбаяр, Ганзориг, дэлхийн залуучуудын мэргэжлийн боксын аварга Баяртогтох гээд олон тамирчин төрж гарсан.
Гол нь энэ тамирчид маань гадаадын хүмүүсийн эрх мэдэлд, бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээнд орж байна. Эдгээр тамирчин цаашид амжилтад хүрэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ ихэнх нь мөнгө, санхүүгийн боломжгүйгээс хар ажилд уруу татагдсан.
-Мэргэжлийн боксын рингэн дээр нийт хэдэн тулаан хийсэн бэ. Мөн хэдэд нь ялж, хэдэд нь дийлдэв?
-Нийт 42 тулаан хийсний 36-д нь ялалт байгуулсан. Мэргэжлийн боксын спортоор тулалдаж байгаа хүн харийн газар Монголоо өмөөрч тулалддаг юм. Нийт тулааныхаа зургаад нь ялагдсан. 24-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буюу хугацаанаас нь өмнө буулгаж авсан гэсэн амжилттай явна. Цаашид ялалтынхаа тоог нэмэгдүүлэх бодолтой байгаа.

-Боксчны хувьд 43 нас гэдэг залуу нас биш л дээ. Ингэхэд Та зодог тайлах тухай бодож байсан уу?
-Шантрах, зодог тайлах тухай бодох үе бишгүйдээ л гардаг байсан. Сүүлийн үед ямар ч байсан энэ спортын хөгжлийн оргилд нь хүрч байж зодог тайлъя гэж боддог болсон. Мөн залуу тамирчдаа бэлтгэж, үлгэр дууриал үзүүлнэ. Надад мэргэжлийн боксын чиглэлээр цуглуулсан материал, судлагдахуун их байна.
Орчуулах материал ч бас бий. Шилдэг тамирчдын тулааны бичлэг гэхэд л хэдэн мянган цагийнх байх жишээтэй. Яах гэж энэ бүхнийг цуглуулсан бэ гэвэл залуу тамирчдадаа сурах материал болгож хэрэглэх гэж цуглуулсан юм.
Дэлхийн боксын түүх, мэргэжлийн боксын хөгжлийн үүсэл гарлаас эхлээд өнөөдрийн шилдэг тулаанчдын материал байна. Энэ бүгдийг эх орныхоо залуу тамирчдад зориулж, тэднийг нэг ч гэсэн зүйл илүү сурч аваасай гэсэндээ л хаа эх нутагтаа Америкийн алдарт тамирчин, дэлхийн аварга Рой Жонсийг урьж тулаан хийж ялалт байгуулж, залуустаа үлгэр дууриал үзүүлж, ард түмнийхээ сэтгэлд бахархлын галыг дүрэлзүүлж байна.
Энэ спортыг хөгжүүлэхийн төлөө төр нь бодлоготой хандаж байгаагийн нэг илрэл нь энэ юм. Тэгэхэд манайд мэргэжлийн спортыг дэмжсэн төрийн бодлогын үнэр ч байдаггүй юм. Хариуцсан яамтай боллоо л гэнэ дээрдсэн юм байхгүй л байна шүү дээ.
Манай тамирчдыг дэмждэг байгууллага, найз нөхөд, спортод элэгтэй хүмүүс цөөнгүй байгааг үгүйсгэж болохгүй. Тэд нарынхаа хүчээр мэргэжлийн боксоо хөгжүүлж, төрийн бодлогод оролцуулахаар ажиллаж байна. Куба гэхэд л боксын дасгалжуулагч, тамирчид нь төрийн бодлоготойгоо уялддаг.
Багш, дасгалжуулагч олноор бэлтгэж гадаадад гаргадаг. Эргээд тэднээсээ санхүүгийн эх үүсвэр босгодог. Тэгэхээр бид нар энэ спортоо хөгжүүлж, хүүхэд залуусаа амьдралын баталгаатай болгох ёстой. Дан ганц бие бялдрыг хөгжүүлээд байж болохгүй л дээ. Давхар толгойг нь цэнэглэх хэрэгтэй.
Монголын нэрийг дэлхийн тавцанд унагахгүй байх тийм л залуучуудыг бэлтгэж гаргах хэрэгтэй гэж боддог юм. Иймээс ч бидэнд залуу тамирчид бидэнд эхнээсээ саналаа өгч байгаа. Тулаан хийхэд бэлэн, бэлтгэлээсээ няцахгүй, тан шиг 20 жил өдөрт хоёр удаа бэлтгэл хийж чадна гэсэн залуу олон байна.

-Мэргэжлийн спортод орсноор тухайн тамирчны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
-Мэдээж гаралгүй яахав. Мэргэжлийн тамирчин гадаадад тэмцээнд ороход доод тал нь 500 ам.доллартай эргэж ирдэг. Үүнийг хэвшүүлээд эхэлбэл олж ирсэн мөнгөө өөртөө зарцуулж, амьдралаа аваад явчих боломжтой болно.
Ер нь ний нуугүй хэлэхэд, олимп, дэлхийн аварга тамирчдыг бэлтгэхийн тулд 200, 300 тамирчин золиосонд гаргадаг. Тэр олон тамирчны дэм, хүчгүйгээр ганцаараа яваад амжилт олно гэж байхгүй л дээ. Манайд бол мэргэжлийн спортод амжилт гаргах олон залуу бий.
Монголын тамирчид тулалдаж чадна, тэсвэр тэвчээрийг харуулж чадна. Дэг журам, сахилга бат сайн байвал дэлхийн хэмжээнд тулалдах тамирчдыг бид бэлтгэж чадна гэж боддог шүү.
-Монголын мэргэжлийн тамирчин бүгдээрээ гадаадын бизнесмэнүүдийн нэр дээр тулалддаг. Үүнийг өөрчилж болох уу. Жишээ нь, Монголын бизнесмэнүүдийн дэмжлэгтэй, тэдний нэр дээрээс тулалдаж болох юм шиг санагддаг?
-Бидний гол зорилго ерөөсөө л наадах чинь. Өөрсдийн хөрөнгөтнүүдээр тамирчдаа дэмжүүлж дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг гаргах юм. Монгол дайчид, монгол хүн ямар байдгийг нүцгэн тулалддаг хатуу рингэн дээр үзүүлэх цаг болсон. Тэгээд ч 2013 гэдэг тоо чинь гайхамшигтай тоо шүү дээ.
XIII зууны Монголын сэргэн мандалтын үетэй давхцаж байгаад бид бэлгэшээж байгаа. Үүндээ омогшиж эхлээд бид Азиасаа гарч ирнэ. Тэгээд дэлхийн хэмжээнд үзнэ. Казахстан, Хятад, Орос гээд бүгдийг нь бут цохиж гарч ирэх бодолтой байгаа.
Одоогоор бидэнд 30, 40 тамирчин саналаа ирүүлсэн. Шалгаруулалт, бүртгэлийн ажил явж байна. Тэдний дунд мундаг тулалд- даг, өсөх ирээдүйтэй тамир чин их байна лээ. 75 кг-ын жинд Монголын болон олон улсын хэмжээнд амжилттай яваа залуу ч байгаа. Бас өөр тулааны спортоор хичээллэдэг хүмүүс ч бий.

-Та харь газар олон тулаан хийж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн хүн. Хүнд, хэцүү тулаан бишгүй л таарсан байх. Анх удаа эх орондоо, ард түмнийхээ уухайн дор тулалдах гэж байхад юу бодогдох юм бэ?
-Эх орондоо тулалдахаар болсонд үнэхээр бахархалтай байна. 20-иод жил хүний газар Монголоо өмөөрч зодолдлоо. Одоо би эх орондоо Солонгосын тамирчинг урьж, монгол түмнийхээ өмнө тулалдах болсондоо маш их баярлаж байгаа. Гадаадад олон тулаан хийж байсан. Хүнд тулаан байлгүй л яахав.
Орос, Африкийн тамирчинтай тулалдахад хэцүү байдаг юм. Оросын аль ч үндэстний тамир- чин хатуу, хүчтэй байдаг. 2007 онд Угандагийн тамирчинтай дэлхийн аваргын төлөө тулалд- сан. Надаас 10 дүү тамирчинтай 12 үеийн турш, бүтэн цаг рингэн дээр тулалдана гэдэг амаргүй байсан.
Тэгээд цөөн онооны зөрүүгээр ялсан. Тэр тамирчин зодуулах тусам унадаггүй. Харин ч уурлаад л дайраад байгаа юм чинь. Багш нь надад “Долоо, найман наснаасаа иргэний дайнд оролцсон дайчин хүн юм чинь уурлах нь аргагүй” гэж хэлж билээ. Тулаан дуусч, би баяр хүргэж тэврэх гэтэл уурлаад яваад өгсөн.
Ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь тэр л дээ. Тухайн үед хүмүүс “Өрсөлдсөн тамирчдынхаа 90 гаруй хувийг хүнд цохилтоор буулгаж авсан тамирчин “Монгол дайчин”-д ахдах байх”, зарим нь “Монгол тамирчин ухаантай болохоор ялж чадна” гээд олон зүйл ярьж байсан.
Иргэний дайны шилдэг дайчинтай тулалдаж ялсны дараа дотор онгойгоод нэг л сайхан болчихсон. Мөн миний гурав дахь тулаан Английн Манчестер хотод болсон юм. Тэгэхэд Уэльсийн залуу аваргатай хүч үзсэн л дээ. Түүнийг бас оноогоор ялсан. Энэ тэмцээн миний хувьд их хүнд болж өнгөрсөн.
Яагаад гэхээр тулаанд ялагдвал мэргэжилтнүүдийн хараанд өртөх боломжгүй болох байсан. Улмаар энэ тулаанд ялснаар мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, тэмцээний олдоц ихэссэн. Нөгөө талаараа багассан ч байж болох юм.
Миний нэрийг боксынхон мэдэж авсан болохоор энэ тийм амар хоол биш гээд зарим нь дөлж зугтаана. Нэг жил тулаангүй өнжих үе ч байсан. Гэхдээ би тулаан байхгүй гээд бэлтгэлээ хаяхгүй, хийгээд л байдаг байлаа.

-Тантай ярилцаж суухад өөрийн эрхгүй эх орноороо бахархах, омогших сэтгэл төрөөд байх юм. Энэ их бахархал, омогшлыг Та хаанаас олж авав?
-Миний бахархал Монголын түүх, монгол дайчид. Миний өвөг дээдэс сул дорой байсан бол дэлхийг эзэлж, бодлогыг нь тодорхойлж чадахгүй байсан. Дэлхийн аль ч улсын түүхийг судалсан Монголын түүх заавал давхар судлагддаг.
Би өөрөө түүхээ их уншдаг, сонирхдог хүн л дээ. Тэгээд Монголын газрын зургаа байнга харна. Сая залуустайгаа хамт “Шилийн богд” орчихоод ирсэн. Тэгж явахдаа тэнгэр бурхан даа залбирч хийморио сэргэээчихээд ирлээ.
-Гаднын улс орноор явж байхад биднийг хятад, япон, солонгос хүнтэй андуурах тохиолдол их байдаг. Тантай ийм зүйл тохиолдож байв уу?
-Тэгэлгүй яахав. Бараг байнга тохиолдоно. Нэг орос эр ирээд л “Чи манай дуучин Виктор Цойтой адилхан юм байна” гэнэ. Гаднынхан голдуу “Оросын мон- гол уу”, “Хятадын монгол уу” гэж асуудаг юм. Тэгэхээр нь би “Чингисийн монгол байна. Бид чинь тусгаар тогтносон улс” гэж омогшино.
Энд тэнд явж байхад “Хятад уу” гэхээр би “Хятад биш. Та нар над шиг хятад хүн харсан уу” гээд л нэлээд эгдүүцсэн хариу өгнө шүү дээ. Хятадууд болохоор европчуудаас харц доогуур, үргэлж л тонгойж харилцдаг юм. Харин би аль болох гэдгэр, дээгүүр харж харилцахыг хичээдэг дээ / инээв/. холын Англиас зөөж байх вэ дээ.
-Мэргэжлийн спорт хөгжихөд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Манай өмнөд хөрш гэхэд л төрийн бодлогоороо спортоо яаж авч явж байгаа билээ. Харин Монголд төрийн бодлого гэгч юм байна уу. Энэ тал дээр Таны бодол?
-Манайд мэргэжлийн спор- тыг дэмжих тухай яриад ч хэрэггүй. Бараг байхгүйтэй адил. Мэргэжлийн спортын чиг хандлагыг тодорхойлсон, яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого байдаггүй. Гэтэл Хятад Улс мэргэжлийн боксоор дэлхийн аваргатай болчихсон байна.
Тэнд мэргэжлийн бокс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй маш сайн бэлтгэгдэж байна шүү дээ. Мөн Украин, Орос, Казахстан гэхэд л мэргэжлийн боксоор дэлхийд тэргүүлдэг байх жишээтэй. Хамгийн ойрын жишээ гэхэд л,
Т.Зөнбилэг
Эх сурвалж:

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
mongol warrior
санал нэг байна
Very good!
Гадаадын хумуусд Чингисийн монгол гэж хэлдэг гэнээ.Энэ чинь нэг их ухаантай хуний хариу биш байхдаа.Монгол л бол оросынх ч бай хятадынх ч бай бугдл Чингисийн удмууд.Харин тийм сайхан удмаа бурэн бутэн авч улдэж чадаагуйнь манай монголчуудын тэнэг очуухэн хоорондоо эв нэгдэлгуй дов толгодоороо тор засаг булаалдаж зодолдсоор байгаад олон хэсэг тасарч хуний хоол болцгоосоноо харуулсан тэнэг асуудал.Иймэрхуу болвсролгуй мангар баагийнууд энд тэнд гадаадынханд тэнэг тэнэг юм яриаад нутагийн нэр баастаад явдагнь унэхээр омнооснь ичмээршд.Яаахав сайн тамирчин байж болно,гэхдээ тийм тэнэг юм яриад явдагнь олон нийтэд нэртэй болчихсон тамирчин нь ийм юм ярьж байгаа юм чинь бусаднь яг л тийм байгаа гэсэн ойлголт гадныханд огоод байгааг оороо ойлгохгуй явдаг амьтан байнгаань санаа зовмоор.
Chingis gej heleheer yaadag yum be umhiirsun hujaa minee,cham shig yumnuud gadnaa neg l ih ajil heregch tsarailaad tusviin mungu tsusalchihaad hiisen ch yumgui computeriin ard porno uzej suudag biz dee
mal mini chi ooroo oros hitad 2 s oor gadaad uls uzsen uu cham shig iim ih medegchid harin urgelj eh orniihoo neriig unagaj, mongol gedgee ch busdiin omno bardam helj chafahgui nuugdaj archaagui golog shig yavdag yum iim novshiin oros hitadiin uzleer tarhia ugaalgasan novshnuud duusaagui tsagt mongol yaj ch oodloh ve de oorooso busdiig bugdiig ni teneg gj uguisgej bdg. bid bol chingisiin mongol gedgee delhiin haana ch baharhaltaigaar heleh erhtei humuus bid
Дээр бичсэн нѳхѳр минь чи Чой аваргийн чигчийний хумсанд хүрэхгүй байж битгий олон юм ярь за.!! Энэ хүн Англид ямар их тэвчээрээр хичээллэж тэр рингэн дээр цусаа урсгаж Монгол алдраа дуурсгаж Би ЧИНГИСИЙН МОНГОЛ гэж бардам хэлдэг юм шүү. Чи мѳн цэцэрх вэ . Бид бүгд хятдаас орсоор гаралтай биш харин тэднийг босгож ѳгсѳн болохоор тэгж хэлдэг юм, тэгээд юу нь буруу юм бэ ? Нэртэй тамирчин ингэж хэлэхгүй ѳѳр хэн хэлэх юм бэ. Чи хэн бэ ? Чингис гэж хэлэхэд ѳмнѳѳс нь бачуураад байгаа чинь сонин байна шүү харин.! ! ! Лондон хот Гал Үндэстэн Монголчуудаас Чой чи шүү.
Bi mongol hun gedgeeree urgelj baharhaj yavdag! Mongol uls odoohondoo hogjij yadaj yavaa ch bid ene delhiid hovorhon saihan chanaruudtai, ovormots ard tumen! Eh ornoo hairlaya!! Mongol hun bur negiigee hairlaya!
ene bol agyy tamirchin!!!harinch neg henees ch zoos zyglyylaagyi eeriinhee ed bahaar merejiliinhee chadmag ezemssenii telee Delhiid nerd garsan gaihamsigtai tamirchin daa!!!manaid sain yum ch ikhe bna?muu zyil ch tyynees arab dahin ikhe bna!sain ni cheen bolohoor muuchuud daraad baih sig bna!eh oronoo negch hyn gesen delhiid neriig ni gargana gedeg agyygiin agyy!!!hench chamaig martaj chadahgyi gaihaltai chadbartai sain tamirchin chamaar Mongolchyyd baharhah ni zyin hereg!!!!amjilt hysej bna!
ug n ter philippin-y pakkyao ch bil uu,teriig neg huschihval ch yah ve...diilehgui baih l daa
Arai zaluu baisan bol husah l baisan baih, hunii nas gedeg baigaliin jamaar yavj baidag yum bolohoor erhgui dagahaas oor yahav. Ter philipino nohor ch id zaluu, aag ni bagtaj yavaa l daa. Manai Bat Erdene avarga id yavj baihtai l adil yum
Jaahan daruuhaj baih heregtei! Chamaas iluu hun ene delhii deer heden saya baigaag dotroo medej baih heregteia,
hujaa shig setgedeg shaar ve chi chin
Ene hun ooriigoo hamgiin mundag geegui biz dee, tahian tolgoitoo? Yum unshaad ch oilgohgui iim vanduin chinee tarhitai humuus olon baih yum daa
ene delhi der heden say gdg chin baga too shdee her ih hun amtai bile dee gehde medeej sayaar toologdohoor ih bhgui ee
uuhai.........
Tseweenpurewt bayarlaj baina mongoliinhoo tuuhiig unshij tuugeeree baharhah ni jinhene mongol hunii zan
Omoglon, tsos ihtei bas zorigtoi gehdee boon zali, taktiktai bh heregtei. Daruuhan zan zarimdaa sagsuu zan shig gai avchirdag. Gol ni huleestei tevcheertei bh heregtei. Egzeg ni taarmagts olsgolon araatan shig dairah yostoi.
baxarxaj baina
tsveen-purev ih yum unshdag, nileed yum meddge zakluu yum bilee. Mongolyn tuuhiig nileed sain meddeg yum bilee. Chingisiin Mongol gej helehed yun buruu baih ve? Bid Ih Ezen Bogd Chingiseeree baharhagui uur heneer baharha vee?
Оросод Хятадад амьдардаг монголчууд бас л Эзэн Чинги сээрээ бахархаж явдагийг угуйсгэхгуй биздээ?Хаанахын монгол вэ гэж асуухад Чингисийн монгол гэж хариулаад байхдаа яаахавдээ утга алга байгаа юм бишуу?Орос Хятадад амьдардаг монголчууд тэгээд Чингисийн удамууд биш юмуу?Наад яриад байгаа ярианыхаа утга учрыг олж мангартацгаа юуу гээд худлаа тэнэг юм яриад довтлоод байцгааг би ойлгохгуй байна.Тэр хуний ном уншдаг уншдаггуй тууний биеээ авч явах соёлд ямарч хамаагуй биздээ?Харинч хун чинь юм их мэдэх тусмаа соёлтой даруухан биеээ авч явдаг.
teneg atsaa! orosiin mongoluu? hujaagiin mongoluu gej asuuhaar n ali n ch bish bolohoor Chingisiin Mongol gej heldeg yum baina geed naad umhiirsun tarhi chin oilgochihoj chadahguinuu. hen oros hyatadiin Mongolchuudiig Chingisiin Mongol bish gej helsen yum? hudlaa tsetserheh geed yadchihsan yumnuud chadaj baigaa negendee zai bolood ugvul taarna
tegj helhed gomdood bgaan bol monogldoo ired amidrahgui yu daaa gomdohiig chin oigloj l bn ldaa gehdee mongol gsn tusgaar ulsiin irgen bid chin bas orosin mongol hytadiin mongol gehed bas emzegledeg ym shdeeeeeeeeeeeee
evrope-d harts dooguur iavdag hujaag bi uzeegui, end hiatad huniig ihed hundeldeg
chi odoo hen be. harts dooguur gulgonoson hujaa delhiigeer 1 l shogshij bgaa biz de. mongol hun mongolooroo omogshdog uym. id bahaaraa, eremgii zorigooroo delhiin taliig baildan daguulj soyliig tugeesen uym. mgl hund delhii sugdsniig medhuu. 1000-nii hun hen be gedgiig bodoj baharhah heregtei.
Yahaaraa negniihee ugiig mushgin guivuulj baidag yum be.Yaagaad Chingesiin mongol gej helj bolohgui gej.Uursduu teneguud bna.
Huls, tsus-aa ursgan Mongol neriig urgusun unuu tsagiin baatar shuu! Amjilt, az jargal husye !
Яг ярьж байгаа ярианыхаа сэдэвээ бариад яг таг баримт гэрчтэй уусвэр онолтой ШУ-ны ууднээс ярьж баталж чадахгуй мангар боловсролгуй хогийн аман яриагаар дуйвэргдсэн баагийнууд суулдээ хэлэх уг олдохгуй болохоороо хуц ульдаа хурээд заваараад ирдэгийн дур зураг энэ монуу?
chinii evropid l hayataduud harz deeguur yavdag yum bailgui bi bas evropid baidag deeguur harj yavdag hayatad haraagui shu tegeed hayatad tiim taatai baidagui eron gadniihand durgui shudee
ta nertei surtei zodooch hun.eh oronch hun.ene niigmiin bulai bulhaig neehed niigmiin idevhitei bodlogo barij ajillaach.ene deeguur dooguur iddeg uudag baga jijig geltgui garuudiig ilchilj niigmiig tsevershuulehed tus demtei ajild orolcooch.avargaa