sonin.mn

"Бангкок-2023" сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтууд өнөөдөр боллоо.

 

 

 

Манай улсаас зургаан эмэгтэй боксчин медаль хүртсэн. 57 кг-ын жинд Баттөрийн Золжаргал алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 60 кг-д Төгсжаргалын Номин-Эрдэнэ, 63 кг-д Ганзоригийн Бадмаараг, 67 кг-д Мягмарсүрэнгийн Цэцэгдарь нар мөнгө, 48 кг-д Бейсинбейгийн Жанаргуль, 52 кг-д Алтанбекийн Хулан хүрэл медаль тус тус хүртэв.  Маргааш эрэгтэйчүүдийн шигшээ тоглолт болох бөгөөд Оюунбаатарын Тулга 63.5 кг-ын жинд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдана.