sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ливан улсын Бейрут хотноо 6 дахь удаагийн пара таеквондогийн, насанд хүрэгчдийн 24 дүгээр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний эхний өдөр /2021.06.16/ пара таеквондогийн тэмцээн явагдаж манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар, О.Хосбаяр нарын удирдлага дор олимпын эрхээ авсан Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нарын зургаан тамирчин өрсөлдлөө.
 
 
Тус тулааны К 44 ангиллын 61 кг жинд ДАШТ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тус бүр 4 удаагийн аварга Г.Болор-Эрдэнэ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
 
 
Харин К 43 ангиллын 61 кг жинд Ц.Даваачулуу, К 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар хүрэл медаль хүртсэн байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг