Манайхан XIX-ХХ зууны зааг үеийн Монголын байдлыг сайн төсөөлөхгүй байна. Ялангуяа Нийслэл Хүрээний байдлыг. Үүнийг зөв төсөөлбөл Монголын түүхийг бүрэн бөгөөд зөв ойлгох түлхүүр олдож ч юуны магад. Ингээд Нийслэл Хүрээнд түүхэн социологийн “аялал” хийгээд үзье.
Нийслэл Хүрээний төрх
Жүгдэр зураачийн зурсан “Монголын нийслэл хүрээ” бүтээлд (зүүн) хүрээг баруун өмнөд, зүүн, зүүн өмнөд, их шавийн хороо харчууд гэсэн 4 хэсэгт хуваан зурж тэмдэглээд “баруун өмнөд хороо харчууд”, “зүүн өмнөд хороо харчууд” гэх мэтээр хороо харчуудын нэрийг тэмдэглэсэн байдаг.
Хүрээний “баруун өмнөд хороо” харчууд гэдэг хэсэгт Түшээт хан, Сайн ноён хан, Засагт хан аймгийн суурин жасаанууд байрлаж байжээ. Эдгээр суурин жасаануудын орчимд харъяат аймгийн олон хошууны нэрээр нэрлэгдсэн жижиг хороод байжээ. Нийтдээ 16 хороо байсан ба түүний 11 нь баруун өмнөд хороо харчууд хэмээх хэсэгт оршиж байжээ. Хүрээний хороо харчуудын олонхи нь Түшээ хан аймгийн харъяат байсан гэсэн дүгнэлтийг түүхч О.Пүрэв хийсэн байдаг.
Эдгээр хороо нь дотроо зэрэг дэвтэй байсан ба хамгийн нөлөө бүхий нь Дархан чин вангийн хороо байжээ. Голдуу ноёдын өргөө байсан учраас “элит” хэсэг нь байж. Ер нь бол Дархан чин ван Пунцагцэрэн 4 уулын дундах газар нутгийн эзэн нь байж Хүрээн дотор хашаа хатгах зөвшөөрлийг олгодог байжээ.
Энэхүү баруун өмнөд хорооны зэргэлдээ Түшээт хан, Сэцэн ван, Дайчин ван, Баатар ван, Дайчин бэйсийн хороод байсан боловч яг “элит” хэсэгтээ арай ордоггүй байжээ. Харин нөгөө талын “зүүн өмнөд хороо” харчуул хэсэгт Амбан хан, Сэцэн хан, Зоригт ван, Эрдэнэ вангийн хороод байжээ.
Эдгээр дотроос төрийн яамд, албан газрууд голлон байрласан Амбан ханы хороо хамгийн нэр хүндтэй “элит” нь байжээ. Яагаад гэвэл төрийн албан хаагчид нь яамдаа тойроод хашаа бариад буучихдаг байсан бололтой. Ингэхээр чинь Амбан ханы хороо бол яах аргагүй “сэхээтний” хороо болж таарч байгаа юм. Энд “муухай” хороо бас байжээ. Жишээлбэл, хөдөө гадаанаас ирсэн элдэв хэрмэл, явуулын нөхдүүд бөөгнөрсөн “Бадарчны дов” гэдэг хороо байжээ.
1911 болон 1921 оны хувьсгалчид хийгээд дэвшилтэт үзэлтэй хүмүүсийн дийлэнхи олонхи нь “зүүн өмнөд хороо”, “амбан ханы хороо”-оос гаралтай байгаа нь санамсаргүй явдал биш гэж санана. Эдгээр хороодоос салаалан Түвдийн Буриадын, Дарьгангийн, Сангийн яамны гэсэн тусгай хороод бүрэлдэж байжээ.
Үлэмж цөөхөн хүн амтай атлаа ихээхэн олон хэсэгт хуваагдсан Хүрээ шиг хот бусад оронд байгаагүй байх. Хүрээний энэ олон хороодыг засаг захиргааны нэгж гэж үзэж болохгүй юм. Зүгээр л монгол сэтгэл зүйгээр ялган нэрлэсэн тусгай хэсгүүд юм. Бас хоорондоо өрсөлдөж, хүүхэд банди нар нь монгол заншлаар зодолддог байсан гэж байгаа.
Монголын хүн амыг бараг тоолж байгаагүй болохоор нарийн тоог тэр болгон хэлдэггүй. Гэхдээ Оросын олон экспедицийн тоог харьцуулсан түүхч О.Пүрэв Хүрээнд 1910 онд 60 мянган хүн байсан бол 1918 онд 100.000 болсон гэсэн тооцоо хийсэн нь их үндэстэй.
Нийслэл Хүрээний лам нарын гол хэсэг Зүүн хүрээ, Гандан хийд ба тэнд 20.000 лам суудаг гэж И.М.Майский тооцжээ. Мөн академич Майскийн тооцоогоор монголын хотын хүн амын 62% нь хятадууд байжээ. Баруун зүүн дамнуурчин нэртэй хятадын хоёр том хороолол Хүрээний баруун зүүн талд оршин байжээ. Мөн Маймаачин хэмээх Хүрээний зүүн талд хятад хороолол байжээ. Баруун дамнуурчинд алдарт есөн гудамж байсан ба энэ нь одоогийн “бөмбөгөр зах” хавьцаа болно.
1915 оны байдлаар Хүрээнд 445 дэлгүүр, мухлаг, гуанз, үйлчилгээний газар байснаас баруун дамнуурчинд 217, баруун өмнөд хороо харчуудын хэсэгт 122, зүүн өмнөд хороо харчуудын хэсэгт 4, зүүн дамнуурчинд 5, Амбан ханы хороо, Сангийн яамны хороонд 26, Маймаа хотод 71 байжээ. Одооны Улаанбаатартай их төстэй, дандаа “гадаад үйлчилгээний” газрууд байна.
Мөн Майскийн тоолсноор 1919 онд Хүрээнд 3000 орос байжээ. Хүрээний оросуудыг Консулын дэнжийн оросууд, Хүрээний оросууд гэж 2 хуваадаг байжээ.
Нийгмийн амьдрал
Дээр би эрдэмтдийн судалгаанд үндэслэн Хүрээний ерөнхий байдал, хүн амын тоог харуулахыг хичээв. Одоо нийгмийн амьдралыг төсөөлөөд үзье. Их сонин л доо. Учир нь Хүрээний амьдралыг түүхэн социологийн үүднээс хэн ч сонирхож байгаагүй юм.
Нийслэл Хүрээ маань хоёр зууны заагт 100.000 мянган хүнтэй байж. Энэ бол өнөөгийн ойлголтоор аймгийн төвийн дайтай юм. “Хэн нь ямар юмаа хийгээд яваад байгааг өдөртөө мэддэг” гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэрэв тэр үеийн монголчуудын амаар дамжуулан мэдээлэл тараах уламжлалыг харгалзвал Хүрээнд ямар ч нууц байгаагүй гэж бараг бүрэн итгэлтэйгээр хэлж болно.
Нийт хүн амын 62% нь хятад гэж байна. Хүрээнд “хөх өнгө” илт давамгайлсан байдгийг олон хүн тэмдэглэсэн байдаг. Яахав, орос болон бусад гадаадынхан нийлээд 60% гээд бүдүүвчилье. Ингэвэл 60 мянгыг хасаад 40 мянган монгол үлдэнэ.
Энэ нь Хүрээ, Хиагт, Ховд, Улиастайн монгол хүн ам 40.800 гэсэн Майскийн өөр нэг тоонд дөхөж байна. Бүдүүн багцаагаар ойролцоо байна. Энэхүү 40 мянган хүний 20 мянга нь лам нар.
Лам нар эхнэр авдаггүй. Тэр үеийн хуулиар хятад хүн монгол эхнэр авч болохгүй. Монгол эхнэр авсан хятадууд цөөнгүй байсан ч энэ нь нэлээд хожмын явдлаас гадна их түгээмэл үзэгдэл байгаагүй. Эндээс хүн төрөлхтөнд түгээмэл “хүүхэн булаацалдах” үзэгдэл Хүрээнд их байжээ гэж дүгнэж болно.
Эмэгтэйчүүдийг лам нарын хороололд хонуулдаггүй учраас залуу лам нар шөнийн цагаар харчуудын хороолол руу гүйлдэх нь мэдээжийн хэрэг. Түүнчлэн Хүрээний цөөнгүй хүүхнүүд “гадаадууд” буюу хятадуудтай чамгүй “өргөн” харилцаатай байж. Тэр үеийн шөнийн Хүрээ одоогийн Улаанбаатараас “нийгмийн идэвхээрээ” нэг их дутахааргүй “ихээхэн адал явдалтай” байсан гэсэн удаах дүгнэлт хийж болно.
Хүний тоо бодохуй
Цаашаа түүхэн социологийн энгийн аргуудыг ашиглан зарим дүгнэлт хийе. Үүний тулд зарим нэг хялбаршуулал хийе. 40 мянган монгол хүнээс 20 мянга нь эмэгтэйчүүд гэж саная. Тэр үед хүүхэд цөөн байсан гээд 5 мянга гэж бодъё. Ингэвэл XIX-XX зууны зааг үед Нийслэл Хүрээнд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломжтой 15 мянга орчим монгол эр хүн байсан гэж багцаалж болно.
Түүнчлэн энэ 15 мянгаас хэд нь “улс төрөөр” оролдох боломжтойг багцаалах гээд үзье. Ийм боломжийг түүхэн социологийн аргууд бидэнд олгох юм. Би энд 15 мянгаасаа “хасах” арга хэрэглэх гэж байна. Гэхдээ нэмэх хүн ч бас бий. Ухаандаа хөдөө амьдардаг атлаа улс төрд нөлөөлдөг хүмүүсийг нэмж тооцох ёстой. Эдгээрийн тоог гаргах тийм хэцүү юу ? Үгүй л дээ.
Ингэж тооцоо хийж үзвэл Их Хүрээнд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, хувьсгал хийх боломжтой хүмүүсийг бараг нэр нэрээр нь гаргаж болно. Манай түүхчид их олон судалгаа хийж, арвин их баримт судалгааны эргэлтэд оруулсан боловч асуудлыг ингэж түүхэн социологийн үүднээс үзэж байгаагүй юм.
Нийслэл Хүрээний 15 мянган монгол эр хүн бүгдээрээ “улс төрөөр” оролдоно гэж байхгүй. Тэр үеийн Монголд улс төрөөр хэн хэн оролдох вэ ? гэж асуувал мэдээж хэрэг эрх мэдэл бүхий феодалууд буюу том дунд ноёд, том дунд лам нар, бичиг цэргийн түшмэдүүд зэрэг сэхээтэн, албан хаагчид байх ёстой. Ийм хүмүүсийг 1000 гэж үзье. Ингээд 15 мянгаас 1000 хүн нь “улс төрд” ойрхон гэж багцааллаа.
Одоо бид ойролцоогоор 1000-аад хүнтэй үлдэж байна. Бид дэс дараалан ойртох аргаар “хувьсгал” хийх боломжтой хүмүүсийн хүрээ заагийг багцаалахад тун дөхөж байна. Энэ 1000 бүгдээрээ дугуйлан байгуулаад хувьсгал хийнэ гэж байхгүй. Тэдний дотроос хувийн шинж чанар, нийгмийн идэвхи, албан тушаал, бусдад нөлөөлөх, оройлон манлайлах чадвар зэрэг шинжүүдээрээ ялгарсан цөөн хүмүүс л бусдыгаа дагуулж их үйлсийг санаачлах учиртай.
Тухайн үеийн Нийслэл Хүрээнд тусгаар тогтнолын төлөө “хувьсгал” эхлэх хүмүүс миний тооцоогоор 100-аас нэг их хэтрэхгүй. Түүхэн баримт ил болсон одоо үед тэднийг бараг нэр нэрээр нь гаргасан ч болно.
Нам бүлэг хийгээд хувьсгалчид
Түүх бичлэгээс үзвэл Хүрээг Сүй Шү Жан эзэлсэн 1919 оны сүүлчээр улс төрийн хэд хэдэн нам үүссэн гэж үздэг. Энэ бол яг европ утгаар нам биш байсан нь ойлгомжтой.
Алдагдсан тусгаар тогтнолоо олж авах, хятадын дарлалаас гарах, автономит эрхийг олж авах арга замыг эрэлхийлсэн нийгмийн янз бүрийн бүлгүүдийн хар аяндаа үүссэн зохион байгуулалтын хэлбэр буюу монгол уламжлалаар дугуйлан маягийн зүйл байжээ.
Сүй Шү жангийн үйлдэл нийт монголчуудын жигшил зэвүүцлийг төрүүлж, тусгаар тогтнолоо олж, хятадын дарлалаас гарах явдал тэдний сэтгэлийн чин хүсэл байсанд эргэлзэх зүйл үгүй. Үүнд нийгмийн анги бүлгийн ялгаа огт байгаагүй. Үүнийг бүх төрлийн түүхэн сурвалж нотолдог. Нууцаар уулзалдаж, санал бодлоо хэлэлцдэг дугуйлан маягийн зүйлээ монголчууд нам гэж нэрлэж ирсэн. Ингээд Хүрээнд хэд хэдэн “нам” байгуулагджээ.
40 мянган хүнтэй нүүдэлчдийн хотод нууц гэж байх уу ? Энэ бол бараг боломжгүй гэж би бодож байна. Манай түүх бичлэгт Нийслэл Хүрээнд “Угсаатны нам” (Ноёдын нам), “Түшмэдийн нам”, “Ардын нам” гэсэн улс төрийн тусгай тусгай бүлгүүд үүссэн тухай ярьж бичдэг. Эдгээрийн дотроос “Ардын нам”-ын тухай онцгойлдог.
Олон нам дотроос их үйл хэргийг Ардын Нам гүйцэлдүүлж чадсан учраас энэ нь ч зүй ёсны хэрэг. “Хүрээний бүлэг”, “Консулын бүлэг” хоёроос “Ардын Нам” анхлан үүссэн байдаг. Саяхан болтол Ардын Намыг хаад ноёдоос тусдаа харц ядуучууд байгуулж амжилтад хүрсэн гэж түүх бичлэгт өгүүлж байв. Марксист онолын дагуу ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах гэж тэр шүү дээ.
Гэтэл “Ардын Нам”-ыг судлах явцад нэрт түүхч С.Ичинноров тухайн үеийн улс төрийн хүчнүүдэд хамааруулж болох 52 хүний нэрсийн жагсаалтыг гаргасан нь ихээхэн шуугиан дэгдээж одоо болтол маргаан дэгдээж байгаа юм. Энэ жагсаалтын тэн хагасад нь ван, гүн, бэйс, тайж, түшмэл зэрэг хэргэм зэрэг бүхий 26 хүн орсон байдаг. Яг “марксист онолоор” бол хувьсгалыг язгуур угсаатнууд бус, харин ядуу зүдүү, үгүй ядаж дарлагдсан хүмүүс хийх ёстой. Гэтэл энэ жагсаалтад хувьсгалчдын хамт “дарлагч феодалууд” тэн хагас нь байх нь тэр.
Энд түүх судлал, бичлэгийн уламжлалт арга мухардалд орж байгаа юм.
Монголын нийгмийн үзэгдлийг заавал европ “онол”, тухайлбал ангийн тэмцлийн үүднээс тайлбарлах албагүй л дээ. Эндээс орчин үеийн онолын социологийн дараах гаргалгааг нэлээд итгэлтэйгээр хийж болно:
1.1919 оны сүүлч 1920 он эхээр Монголын тусгаар тогтнолыг сэргээх, хятадын дарлалаас гарах эрмэлзэл монгол эх оронч болгоны мөрөөдөл болжээ.
2. Тэд өөр хоорондоо эл асуудлыг хэлэлцэж, арга замыг ярилцаж монгол заншлаар дугуйлан маягийн зүйл байгуулжээ. Үүнийг түүхчид “хувьсгалт бүлэг”, “нам” гэж нэрлэжээ. Мэдээж тэд эхэн үедээ нийгмийн зэрэг зиндаагаараа уулзаж учирдаг байжээ.
3. Асар удалгүй жижиг Нийслэл Хүрээнд энэ нь харилцан мэдэгдэж, бүлгүүд санал солилцон зарим нь нэгдэн нийлж, үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах болжээ.
4. Нэн ялангуяа Богд хааны ил далд дэмжлэг, зөвшөөрлийг бүх бүлэг авч байжээ. Энэ нь ч харьцангуй амархан ажил байжээ.
5. Монголын ноёдын бүлэг буюу түүний тэргүүн Богд хаан хятадын дарлалаас гарах арга арга зам хайж Англи, Америк, Япон, Орос зэрэг улсуудад зэрэг зэрэг ханджээ.
6. Олон арга замын зөвхөн нэг нь болох Оросын шугамыг баримталсан хувьсгалчдыг ноёдын бүлэг эхэндээ нөөц байдалтай байлгаж байжээ.
7. Ингээд бусад арга зам нь бүтэлгүйдмэгц бүх бүлэг хувьсгалчидтай нягт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх болжээ.
8. Ийнхүү тусгаар тогтнолоо олох, Зөвлөлт Оросоос тусламж авах үйлст монголын нийгмийн дэвшилтэт бүх хүчин ямар нэг байдлаар оролцжээ. 1921 оны хувьсгалд гэсэн үг.
9. Чингэхдээ хаант төрөө унагадаг, үгээгүйчүүдийг тэтгэдэг Зөвлөлт засгаас ихэд болгоомжилж байжээ. Гэсэн ч Монголын “феодалуудад” гамингийн гараас гарах өөр арга байгаагүй.
10. Энэ бүхнийг Нийслэл Хүрээ даяараа гамингуудаас бусад нь “мэдэж” байжээ. Гамингууд ч гэсэн асар удалгүй “мэдэж” хувьсгалчдыг хайж эхэлсэн нь бас л ойлгомжтой юм.
Түүхэн гүн ухааны зарим асуудал
Дээр дурдсан дүгнэлт болгонд монголын нийгмийн харилцааны онцлог, Нийслэл Хүрээний онцлог ихээхэн хэмжээгээр тусч байгаа нь ойлгомжтой юм. Монголын нийгмийн онцлогтой холбоотой эл үзэгдлийг аль нэг ангийн тэмцлийн үүднээс буюу гадаад онолоор тайлбарлах оролдлого утгагүй.
1921 оны 7 дугаар сарын 8-нд Ардын Түр Засгийн Газрын төлөөлөгчид Богдод бараалхахад Д.Бодоо: “Бидний ардын төлөөлөгчдөөс Богд хаан болон олон лам ноёд Та бүхний сануулсан ёсоор Их Орос улсын тусламжийг олж, гадаадын харгисийг сөнөөж, газар орноо бүрэн бүтэн болгон авав” гэж хэлснийг Магсар хурц тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн “үндэсний үзэлт ноёд, Түшмэдийн ба Ардын нам харилцан тохиролцсоны дүнд Монголын бүх ард түмний нэрийн өмнөөс бүрэн эрх бүхий төлөөлөгчдийг Зөвлөлт Засгийн газарт томилон илгээсэн” гэж Д.Бодоо, Д.Чагдаржав нар Д.И.Макстеникт өгсөн бичигтээ дурдсан юм. Энэ нь “ноёд”, “түшмэл”, “ард”-ын намууд хамтран ажилласныг хөдөлбөргүй нотолж байгаа юм.
Харин “Ардын Нам”-ынхан нийгмийн хувьсгал хийх итгэл үнэмшил зорилго чиглэлтэй болж, европ утгаар нам болон төлөвшсөн нь арай хожмын буюу дараагийн асуудал юм.
Энд гадаад нөлөөлөл нь мэдээж хэрэг Коминтерн, Оросын Коммунист большевикуудын намын идэвхитэй нөлөөлөл, хувьсгалыг экспортлох үйл ажиллагаа байсан нь ямар ч эргэлзээгүй. Гэхдээ аль ч хувьсгалд гадаад хүчин зүйл ямар ч их нөлөөтэй байсан дотоод хүчин зүйл түүнээс ямагт дутахгүй нөлөөлөл үзүүлдэг нь нэгэнт батлагдсан үнэн юм.
Тэгвэл манай хувьсгалчдад юу нөлөөлсөн бэ ? Юуны өмнө Монголд зах зээл нэвтэрч, эдийн засаг асар хурдан тэлж, уламжлалт нийгмийн бүтэц задарч байлаа. “Шинэ” үүсч байсан нийгмийг хуучны угсаа залгамжлах шашинт төр яагаад ч удирдаж чадахгүй байв. Энэ бол нийгмийн шинэ хувьсгал зайлшгүй болохын улс төр, нийгэм-эдийн засгийн суурь нөхцөл мөн.
Түүнчлэн Монголын уламжлалт нийгмийн бодит зөрчил, нэн ялангуяа “феодал ангийн” арчаагүй байдал энэ зөрчил дээр нэмэгдсэн юм. Монголын “феодал анги” нийгмийг удирдах өчүүхэн ч чадваргүйгээ автономит засгийн үед хангалттай харуулсан юм. Монголын феодалууд эрх мэдлийн төлөө бие биенээ хөнөөх хүртэл дайсагнаж, эгзэгтэй үед тусгаар тогтнолоо худалдаж, гуйвж дайвж, урваж шарвадаг, мөн үхээнц дорой байдлаа алхам тутамдаа нотолж байв.
Ийм нөхцөлд нийгмийн хувьсгал хийж олон зуун жил тогтсон, үлэмж хоцрогдсон, угсаа залгамжлах “феодалын байгууллыг” халж, орчин үеийн, үйлдвэржсэн, соёлжсон, шинэ нийгэмд дэвшин орох нь жам ёсны бөгөөд дэвшилтэт үйлс байсан юм.
Ганцхан Монголд төдийгүй дэлхий дахинд, ялангуяа Дорно дахинд “феодалын” байгууллыг халсан нийгмийн асар том дэвшил явагдсан юм. Үүнийг үгүйсгэх, баллах ямар ч боломж байхгүй. Гэтэл сүүлийн үеийн монголын нэн шинэ түүхчид 1921 оны хувьсгалын болон нийгмийн дэвшлийн түүхийг үгүйсгэдэг ганцхан ажилтай болов. Тодруулбал 1911 оноор 1921 он хийгээд тусгаар тогтнолыг гутаан доромжилж, түүхийн хачин тэнэг “байлдааныг” өдөөн турхирч, энэ хэрээрээ Монголчуудыг оюун санааны хувьд хордуулах болов.
Социализмын түүх Сүхбаатар, Чойбалсан гэж эхэлдэг байсан бол ардчиллын түүх Богд, Барон гэж эхлэх болов. Ийм утгагүй юм тэнэг юм гэж байхгүй ш дээ…
Өнөөгийн түүх бичлэгийг мухардмал байдлаас гаргах гэж онолын социологичийн сайн санаа гарган би түүхэн гүн ухааны олон өгүүлэл бичсэн. Би хийх ажилгүйдээ үүнийг хийгээгүй. Манай өнөөгийн нийгмийн хөгжлийн онол-практикийн асуудлыг боловсруулах явцад түүхэн гүн ухааны буурь суурьтай дүгнэлт алхам тутамд хэрэг болж байна. Гэтэл манай түүхчдийн сүүлийн үеийн бүтээлүүдэд энэ талын юм үзээд өгье гэсэн ч алга, дандаа улс төрийн хэрүүл, арчаагүй үзэл суртал, явган хов жив л байна. Гэхдээ түүхч Н.Хишигт нарын тулхтай, суурь бүтээл туурвидаг бүтээлч хүмүүсийн ажлыг огт үгүйсгээгүй байна. Ингээд ажлаа хийдэггүй, хийж чаддаггүй хүмүүсийн өмнөөс арга буюу түүх рүү орох хэрэг гардаг юм.
Гэтэл өөдөөс судлаач Ганаа мэргэжлийн түүхч биш гэж муулж давхиад бас л олон жил болж байна. Ингэж новшрох хэнд хэрэгтэй юм ?!
Хэрэв монголын нэн шинэ үеийн түүхчид ажлаа хийхгүй улс төрийн түүх бичиж улс орон үндэстнээ үймүүлж давхиад байвал тэр түүхийг чинь би бичсэн ч яадаг юм. Та нараас дутна гэж л лав байхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Сэтгэгдэл0
Suulchiin uguulber goyo bailaa. ta naraas dutna gej baixgui. iim aatai baix saixan saixan.
Аймгийн төвүүд одоо 20-25 мян хүнтэй шүү дээ. Эрдэнэт, Дарханг эс тооцвол
40000 хүнээс 20000 нь лам. Эхнэр авахгүй. Тэгэхээр тэр үеийн монгол хүүхнүүдэд нөхөр гэж юм ер нь үлдэж бнуу? Үүнээс болж хятадуудтай явалдаж өвчин тарааж явсан бн. Бэлгэвч гэж байхгүй. Эмчилдэг эм тариа гэж байхгүй. Тэгэхээр 80 хувь нь өвчтэй байхаас өөр аргагүй юм бн шүү дэ. Новш гэж. Энэ бүхний шалтгаан ер нь лам нараас болж. Тэдний тэр их ном эрдэмээр монгол өөдлөх биш сөнөж байсан бн.
Лам нар луу дайрах хэрэггүй ээ. Чи ч ялгаагүй лам байна. Ганцхан хувцас чинь хар юмуу эсвэл ногоо байна.
Дээр бичсэн хүний зөв. Сүм хийд-лам нарын нүсэр систем монголын нийгмийг боомилогч гол хүч болж байсан. Тэд ямар ч баялаг бүтээлгүй нийгмийг шулан мөлжиж байсан. Судлаач Х.Д.Ганхуяг.
ter ued mal aj ahuigaas oor um bayalag buteedeg baisan um bee? sum hiided chini yadaj bichig usegtei bolj gegeerdeg baisan um bish uu?
minii deerh commentod BIG LIKE!
65.49.14.54 kkkk dan gants sum hiid bolovsrol olgodog baisan gevel ch bas uchir dutagdaltai l daa jishee ni gereer bolovsrol olgoh sistem gej baisan sh dee ter ni zaaval lam boldoggui sh dee medeej tom noyod esvel bichgiin humuus ur huuheddee tegej zaaj baisan zunduu tuuh bii sh dee genehneer bitgii tusuulul duu chaavaas 71.172.67.14 bolon 65.49.14.54 2-oo
Баабар гуай таныг юмтай хүн гээд байсан үнэн байх аа
Тийм бол тэрийгээ чамд биш цаасан дээр бичээд юмуу, надад хэлэх хэрэгтэй ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
103.26.194.196 mald hichneen heleh gesen yum hun uruu ni dairaad amjilt olohgui ee gej chi tiim surhii bas Baabar agaa chini tiim surhii yum bol daatstaikhan niitlel bicheed eserguutseechee haraya chadahgui l dee Baabar tseneg ni duussan battery bolson shuu dee
Baabariig shutsen neg erguu hujaa ama tat! Ganhuyag mongoloo gesen l hun!
ENE BAABAR OOROO YUM BISHUU, ODOO HULHI NI BUUGAAD NEGCH NIITLEL GARGAHAA BAISAN GAZAR AVAHGUI DAGZ KKK
ynexeer l sonirxoltoi mayagaar bichij dee..neeree syyliin yeiin teneg batsaanuud soxor bogd,baroniig l shytex xandlagatai bolson ni ynen shyy ...bogdiin doodoxiig xarsan bol ch udiid bid iim bx bsan uu,ardchlal gej xashgichsan ergyynyyd xenii xychind xyn dyrsendee orsonoo sanaj yabmaar yum daa...
Hureenii hormoinii yavdaliin tuhai bicheed uguuch
Ха ха. Чи бүр инээд хүргэчихлээ. Энүүгээр чинь бараг бүхэл бүтэн сонин гаргасан ч болох. Гэхдээ ийм юм оролдох зав надад байхгүй... Судлаач Х.Д.Ганхуяг.
40000 MYANGAN HUNII BUH EREGTEI NI SHAHUU LAM GEED BODOOD UZEHEER ONOOGIIN HORMOIN YAVDAL BOL JAAHAN HUUHDIIN HIIDEG AJIL BAISAN NI TOV TODORHOI BAIHAD GANHUYGAAS ASUUJ TSAGIIG NI GARZDAH HEREG BAIGAAMUU, mongoliig suiruulj baigaa ui tumen hotiin hujaa nariig yaana daa sudlaach min
Ganhuyag bol shudarga uneniig barimttaigaar helj bichdeg hun
Би гээч хүн нэлээд ном сонин шагайж явдаг хүн өнөөдөр олзуурхмаар юм уншлаа.Сүүлийн үеийн түүхчид арай хэтрээд тэнэгтээд байсиймаа.Үнэн юмыг бүдэгрүүлэх гэж оролдох яавч ухаантай хүний хийх ажил биш.Арчаагүй хогнууд.Ер нь хужаа ихдэхээр болхоо байдаг юм байна л даа.Ганаа танд баярлалаа.
hooh alchihdagiim bn hooe!!! ene shan gar uuruu sudlaach ganhuyag geed comment bicheed hereldeed suugaad bgaa yumuu? shaal balai erguu yum bichchiheed terniihee comment bichsen garuudtai herelddeg l yum sudaldag yum bailguidee hahahahahaha!!! maanag gar ve?
217.71.143.100 chamaas l deer niigemdee yum helj ugch bna chi yu hidgiin ingehed
Hujaatai evtei amidrah yamarch bolomjguidee, 50 jil l evtei baidgiin gesen. Huvisgaliig hedhen noed l hiisen yum bn.
Бага зэрэг сагсуурсан болохоос биш ганц нэг санаа байна. Амжилт.
Бүр илүү "сагсуур" гэж ойлгов. Үнэндээ бол түүх бичлэгт анх удаагаа социологийн аргуудыг хэрэглэж байна. Судлаач Х.Д.Ганхуяг.
Yeronhiidoo mongol tovdtei ijilhen baisan! Harin 1911 onii tusgaar togtnol, 1921 onii Ardiin huvisgalaar mongol ovoo aztai zamaar yavj baina! Ene Ganhuyagiin bichsen yum neg muu tuuhiin kopi ! huvisgaliin hucheer Az.
socialist huvisgal mongolchuudad devshil bolson, harin zuun evropiin ornuudad capitizmaas socializm ruu uhraasanaar hohirson.
yag unen hellee, manaid bol devshil bolson shuu
Udaxgui ter socializm-ruu chin butsaad orox gej bna.
tuuhiig eduugeechilj,odoochilj bichvel aldaa bolnoo
Халхын заяа их дээ...
Zadaa ulaanbaatraas ehner avbal hujaagiin udam yum bna. Huwsguluuusuu ehner awnaa. Tand ih bayrlalaa.
Сайн байцгаана уу? Ганхуягаа, энэ удаагийн зүйл тун хэрэг болох юм болчихлоо л гэж хэлэх байна. Хүрээ далайцын нь царыг олоод харчих хүмүүнд бол ихийг өгүүлж ярих юм боллоо. Монголчууд бид өөрсдийгөө "олъё", "олоод авчихъя" хэмээж буй өнөө үед ул эхээсээ, бидний онцлог аж төрөлт, зан үйл, аливааг ухаарах, ухаажих хэм хэмнэл хэмжээ, цадигаа л ухах хэрэг гараад байгаа. "Айлаас эрэхээр авдраа уудлаа" гэдэг чинь өөрсдийгөө, ухаанаа, ухаарлаа, ухаажлаа уудалж ухаан-бодол-оюугаа нээ, дэлгэ, хар, үз, мэлмийд л гэдгийг маань хэлээд бий юм бишүү. Ганхуягаа, энэ удаагийн хөөрөлдөөн чинь сайхан боллоо, сайхан байна. Жич: тэр дээр нэг эрхэм/103.26.194.196/ Баабар гэгч Ганхуягийг "юмтай" хэмээн хэлсэн талаар лавлаж. За тэр Баабар Маабар нь хэлсэн эсэхийг мэдэх юм алга, хэдий ч, 103.26.194.196 эрхэмээ, өөрт чинь гээд хэлчихэд, тиймээ, Ганхуяг "юмтай"/толгойтой/, "юмтай"/тархитай/ болоод ийн хэлж ярилаа. Энэ удаад бүүр монгол гэсэн, монголчууд биднийхээ онцлогийг Монгол гэгч нэрлээст "Монгол Юмаараа"/Монгол Толгой, Монгол Тархиараа/ хэлж ярьж өгүүллээ. Чухам энэ зүйгээр-, маний л санаж сэрж буйгаар-, Ганхуяг эхэлж хөөрөлдөн шандыг нь нээж шавыг нь тавилаадаа. Бусдыгаа үгүйсгэсэнгүй ээ, ийн бодролж бийчүүл бий буй ч, гэлээ, ийн бичвэр болгоод бусаддаа хөөрсөн нь хараахан алаг байв. Тухйалбал, өөрийгөө л гээд жишлэхэд ийн санааширч онож шинжиж явдаг ч ийн бичвэрлээгүй л таваргаж явна. Эрхэм 103.26.194.196 өөрт чинь нэг иймэрхүү зүйлийг л ам ангайх байх шивдээ.
алаг-алга- Тухйалбал-Тухайлбал.
Хүрээ нийгэм, эдийн засгийн хувьд ямар байдалтай байсан тухай бичсэн нь Улаанбаатар 70 жилд ямар их хөгжснийг харах цонх болжээ. Одоо Монголын эдийн засаг, нийгэм тэр үед ямар баясныг бичвэл монгол ямар байдлаас ямар байдалд орсныг тольдон харах боломжтой. Ингэснээр бидний муучлаад байсан төр, засаг 70 жилд ямар их ажил хийсэн болох нь харагдана. Улмаар одоо л нэг ухаан орж байгаа юм шиг "УХААЛАГ" төрийг ярьж байгаа хүмүүс эрх биш нэгийг бодож хоёрыг санах бизээ. Баяр хүргэе.
Хөөе худалдагдсан сэтгүүлчид түүний эзэд ээ. УБ д шатахуун түгээх станц дэлбэрчээ. Яагаад таг дуугүй байгаам вэ.
тэр анхын 7 гэдг чинь орсуудын бичснээр бол Хүрээн дэхь ЧК-н агент Кэмбэржэвский гэдг нөхөр бие биенээ огт танихгүй 7 хүнийг цуглуулж Орослуу илгээжээ. Эрхүүд тэднийг МНРП гэсн нам болгож тэд ард түмнийг төлөөлж Улаан цэргийг оруулахыг хүссэн захиа бичжээ. эн захиагаар гулуу барьж Улаан цэрэг Хүрээг эзэлсэн юм гэжээ.Гүрж Армян Үзбэкийгн бүх коммунист нам ийм маягар багуулагдаж Улаан цэрэг эдгээр орныг эзэлсэн гэсн бх юм. энэ үнэн байж магадгүй учир нь анхны тамга нь үнэхээр МНРП гэсн орос үгтэй юм билээ.
tand baiar hurgei. Ta unen zuil bichjee. muusain hulgaich luivarchin aluurchdaas ailgui uneniig bichjee. nam nereer tord garsan aluurchid taniig neg l odor ustgah baih. hulgaich nar mongol hunii tarhiig mash ih ugaaj baigaa ene tsag ued ta uneniig bichij baina. mongoliin tor shig archaagui tor baina uu, iamartaa ard tumen ni uut uut mongoor ulsaa hudaldsan urvagch nar gej aman iariandaa monhloh ve dee.
Намайг устгаж тун ч магадгүй юм. Гэхдээ л би бичнэ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ustgah gevel zaaval buu zevseg gehgui baih daa gol ni hor hoolond hiij uguh esvel tanii oir dotnii hen negniig ene ajildaa daramtand oruulj ashiglah geh met gehdee uuniig hiih ezed ni medeej hamgiin turuun MAHAH odoo baigaa hedees uur baihav gedeg ni oilgomjtoi asuudal daa
Сайн байцгаана уу? Ганхуягаа, чамаас тодруулж лавлах хувь миний нэг зүйл байна, өөрийн чинь таних тоон тэмдэгтийн сүүлийн 2 хэсгийн тоо үргэлж солигдож байх. Ухаан муутайн улмаас, чухам Ганхуяг нь аль юм болдоо хэмээн жаал гайхаширдаг. Ганхуяг гээд хувь бодьгал ганцыгаа улбаалж үүдээд тогтсон нэг тани тоон тэмдэгт байлгаж болох, болдог юм болвуу л гээд санааг чинь мэдэх санаатай, хэхэхэ.
Энийг би мэдэхгүй. Бодвол провайдер компани, сайтын тохиргоо биз. Чи намайг хоосон хардаж новширч байна. байна. 1. Чи ингэж асуугаад намайг шууд олж байна. 2. ganaa.mn блог руу чи олон нэрээр байнга орж ирдэг. Харин чи өөрөө IP болон нэрээ хулгайч шиг байнга нуудаг. Чи "мөнхөд" нууц, би бүх юм нь "ив ил" байх нөхцөл чи тавьж байна. Энэ чинь утгагүй, новшийн зан. Чи бол угаасаа бэртэгчин новш ш дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ganaa ahaa, ene YUM-UZ geed nereer bichdeg hun nomiin san geh met olon hun suudag PC ashigladag baij medne, ta nastai huniig arai denduulsen baina shuu, zailuul bas nas nambiig ni bodoltsii. Ah huu amerikt suudag yum gej oilgoson, olon jil bolj baina. Bi gehed humuus namaig "oroldood" baidag uchir IP-aa mask zuuh buyu oor ip-s orj irj baina.
Harin YUM-UZ ahad handan helehed Ganaa sudlaachiin IP hayagiin ehnii 2 heseg buyu 49.0 ni bainga oorchlogdohgui, harin suuliin oronguud ni oorchlogdoj bolno, dynamic IP torliin baihaa.
Ganaa guai eruul bish. Paranoitoi toi hun shig bn.Togloomgui mergejliin emchid handsan ni deer.
71.172.67.14 kkk yumtai ch Mongoldoo heregtei yum bichsen bna harin chi yu hiisen yum hun uruu ni dairad tiim mundag yum bol niitlel bicheed eserguutseech malaa
гайхаширдаг-гайхширдаг, тани-тоон.
Хүн амын 60 хувь нь хятад байсан гэжээ. Аймаар тоо. Одоо хэдэн хувь бол? Энэ Ганхуяг гуай яасан сайн мэдэж байх юм? Арай өөрөө..?
Би бутач удамтай гэдгээ мэдэж авлаа. Энэ тэрүүгээр баахан Чингисүүд давхилдаад байдаг. Бүгд л адилхан юм шив дээ.
ter ueiin yduu mongold lam bolood belen balintai baihiig husdeg ulsuud tiim l ih baij dee
Сайн байцгаана уу? Хардсан ч юм алга, хардах зүйл, хэрэг ч алгадаа, Ганхуягаа. Өөрийн чинь блог руу шагайж ч үзээгүй, тэгээд ч надад тэр нууж хаагаад байх юм үгүйгээс гадна, бий байгаа тоон тэмдэгт маань ердөө л ганц. Өөрт чинь "нөхцөл тавих" шаардлага ч хэрэгцээ ч байхгүй. Энгийн зүйл хэмээж санаад асуучихсан чинь "амар байна уу гэсэн биш гай болов" гэдэг л болчихов шив. Горьгүй ээ.
Усан тэнэг мал, лалар, баас, бэртэгчин новш
Их юм уншсан чалчаа хүн бол тэнэг хүмүүсийн хамгийн яршигтай төлөв нь. Жеймс Тейлор
Bid yagaad negligee hujaa gej hardaad baidagiig oilgov uu
Манай өвөг дээдэс Ганхуяг малаас арай дээр улс байсан байх шүү. Шизотой мал чинь зугуухан манай монголыг хятадын шээс болгох гэдэг бодлого шургуулдаг байна шүү. Түүнийхээр бол хятадын шээс болоод дуусах юм байна л даа. Ийм тэнэг малууд хужаа нараас хамаагүй осолтой шүү.
1920-иод оны эцэс, 1930 оны эхээр Монгол Улсад байсан хятадын иргэдийг буцаасан юм шүү дээ. Тайвшир.
112.72.13.250 whahaha naad ugee ter Baabar gedeg aguu demiiregchdee helee tenegee yagaad geech ter chini Hyataduudiig magtan duuldag hun shuu dee
Харамсалтай нь унэн лдээ ? Улиастай хот 10000мянган хунтэй байхад 3000 мянга орчим нь монгол бусад нь хятад амьдардаг Нуудэлчид учраас иимэрхуу байсан ш дээ
Зовшоорно
Тест
Мэдрэл муутай биш л бол хүний бичсэн хэдэн арван пүү бичивэрээс ганц нэг тэнэмэл санаа гаралгүй яах вэ дэ тийм үү
нэг л хятадууд голдуу ихэнх нь бсан гэх гээд бна аа даа айн. Арай юүанаар бичээд бгаам биш бээз. энэ цус чинь. цалин мөнгөгүй магадгүй юм шүү.
зарим нэг логикийн алдааг эс тооцвол овоо нийтлэл болжээ. санаа нь ялангуяа арга хандлага нь зөв юм шиг санагдаж байна. гэхдээ санаа нийлмээргүй дүгнэлтүүд бас байна аа. нэгдүгээрт, еропын онолоор тайдбарлаж болохгүй гэж дандаа дэмий юм ярьж байх юм. түүхэн социологи гэдэг чинь өөрөө европын юм шүү дээ. хоёрдугаарт, хүрээ хорин мянган эр хүнтэй, тэгээд хорин мянган ламтай гэсэн нь арай хэтэрчээ. тэгээд хүрээний бүх хүүхнүүд эр нөхөргүй хүмүүс байсан болж таарч байна уу? за энэ ч яахав арифметик. нэг их чухал зүйл биш. одоо хамгийн гол дүгнэлттэй санал үл нийлэх хэдэн зүйл байна. тэр үеийн монголын элит хэсэг феодал ангийн талаар хийсэн таны дүгнэлт, таны ч юу байхав марксист түүхчид, социологичид, нийгмийн ухааныханы орос ахынхаа зааж өгсөнөөр хийсэн нийтлэг хуучин дүгнэлт л дээ, монголын феодалуудын арчаагүй улс орноо удирдах чадваргүй байсан тухай. үүн шиг худал,улаан цайм больщевик суртал ухуулгын, өрөөсгөл дүгнэлт гэж байхгүй. коммунист түүхчид ХХ зууны эхэн үеийн монголын нийгэмд гарсан дэвшилтэт бүхнийг хорин нэгэн оноос хойш бий болсон мэтээр түүхийг гуйвуулан гүтгэдэг. гэтэл цахилгаан станц, телефон, телеграф, сургууль тэнхим, орчин үеийн эмнэлэг, тэр ч бүү хэл парламентет ёс гээд хүн төрлөхтний бүхий л дэвшилтэд зүйлсийг таны болон тан шиг коммунист түүхчид, социологичидийн улс орноо удирдах чадваргүй, арчаагүй гэж нэрлээд байгаа тэр л хүмүүс, сайн ноён хан намнансүрэн, ханд ван, да лам цэрэнчимэд нарын удирдлага дор хийгдсэн түүхтэй. өөр нэг асуудал бол ХХ зууны эхэн үеийн түүхийг эргэн харагсад хорин нэгэн оны үйл явдлыг гутаах үгүйсгэх ямар ч санаа байхгүй, харин та нар шиг мушгин гуйвуулагчдын үгүй хийсэн түүхэн үнэнийг л сэргээх гэж оролдож байгаа юм. энэ бол тэнэглэл огт биш. зүгээр л арван оны үйл явдал нь өөрөө хорин нэгэн оныхоосоо хамаагүй авраг том харьцуулашгүй агуу зүйл байсан учираас л хорин нэгэн он чинь өөрийнхөө байх ёстой байрандаа очиж байгаа юм. үүнд бачуураад хүмүүсийг муулаад харааж зүхээд байх хэрэггүй. эцэст нь хэлэхэд таны нийтлэл бүр ёс юм шиг өөрийгөө дөвийлгөж бусдыг доош хийж төгсөх юм. хэрэгтэй зүйлээ ингэж гутааж байх хэрэг юунд байдаг юм болдоо.
1921 onii uil yavdal 1911 oniihoos iluu deer gj chiyqj setgej chadaj bnaa. Tusgaar togtnoloo tunhaglasan uil yavdal yunaas chi iluu bishuu. 1911 onoos hoish 10 garui jiliin temtsliin ur dund 21 onii uil yavdal heregjsen yum shuu. Mongoliin erchuudiin 90 huviig lam bolgoh uil ajliig manjuud hiisen ter ni 1900 on garchaad ch bhad Mongoliin ediin zasag uls tor niigemd asartom garz daguulj bsan. Ganhuyg guain niitleld tuhain uyiin seheetnuud ooroor helbel tsol hergemtei noyduud engiin ardtai niilj hergee tolovloj bsan gsen blohoos chinii yarisan shig bish yum. Chi ooroo yu yarihaa mdehgui ali ni chuhal ali ni hereggui gdgee medehgui orovdoltoi amitan bna
Баабар гуай түүх бичсэн гэж ярьж байгаа хүн дэндүү өрөвдөлтэй байна шүү.Гадаадад зориут Монгол Улсын түүхийг мушгин гуйвуулсан түүхийг бичээд Баабарын нэр дээр хэвлүүлэх,сурталчлах бөөн долларын хамт ирэхээр амьдрах чадваргүй бас нэр төрд дуртай амьтан чинь зөвшөрчихгүй юу.Чааваас гэж.Хоолоо идэх арга нь юм байх даа.Адгийн шаарын сүүлийн орогнох зай нь"ардчилал"гэж энэ дээ.Иймэрхүү юмыг мэддэг байх хэрэгтэй.МЭДХГҮЙ бол СӨНӨНӨ. БҮҮ МАРТ..........