Монголчууд дархан цаазат газартаа мал сүрэг бэлчээхийг хүртэл хуулиар хориглодог. Харамсалтай нь Богдхан уулын энгэрт Монголын баячуудын сүрэг аж төрсөөр байна. Харин хөрөнгө мөнгө хаясан бүхэнд Богдхан уулын энгэрт амьдрах боломжийг олгосон үе үеийн Байгаль орчны экс сайдуудын тулаан саяхнаас хүчтэй өрнөж эхэллээ.
Энэ тулааны эхний золиос нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гарын хүн У.Барсболд болж байна. Тэрбээр Хөшөөтийн уурхайн асуудал болон Богдхан уулын дархан цаазат газраас иргэдэд их хэмжээгээр зарж, олон сая төгр өгийн авлига авсан гэх хэргээр хоригдоод суллагдсан билээ. Үнэндээ Богдхан уулын дархан цаазат газрыг У.Барсболд И.Эрдэнэбаатар, Г.Шийлэгдамба, Л.Гансүх, дэд сайд Ч.Жаргалсайхан гээд Байгаль орчны үе үеийн сайдууд хэсэг хэсгээр нь зарж хөрөнгөжсөн.
Мэдээж сайдууд нэгийгээ илчлээд өөрөө цэвэр гарахын тулд өөр хоорондохоо хууль хяналтынханд уудалж эхлээд байна. Байгаль орчны сайдуудын хэргээс сугарч үлдэх гэсэн энэ тэмцэл эрт орой хэзээ нэгэн цагт болох л ёстой байсан юм. Тэгвэл Байгаль орчны сайдуудын хөрөнгөждөг энэ зуршлыг Монгол Улсын хуулинд хэрхэн хориглосон байдаг талаар өгүүлье. 1994 оны 11 дүгээр сарын 15-нд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд Дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүсэд аялал жуулчлалаас өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж, байшин барилга барихыг тов тодорхой хориглосон байдаг.
Энэ хуулийн долоодугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэсэн байдаг. Харин Богдхан уулыг 1778 онд Богд хааны зарлигаар дархан цаазат уул болгосон. Гэтэл олон жилийн турш тахиж хүндэлж ирсэн Дархан цаазат уулыг Байгаль орчин хариуцсан сайдууд нь өөрсдөө булан тохой бүрээс нь хэмлэн зарж хөрөнгөждөг болсоор удав.
Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1- д “Дархан цаазат газарт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, 12.9-д “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”, 12.10- т “нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг хориглоно” гэсэн байдаг аж. Бүр мал ахуй ч бэлчээрлүүлж, өвөлжөө хаваржаа барихыг хоригложээ.
Харин 11.7-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрнө” хэмээн заасан байна.
Гэтэл Байгаль орчны сайдууд энэ хуулийг зөрчин аялал жуулчлалын цогцолбор барих нэрээр их хэмжээний газар олгож, орон сууцны хороолол үүсгэсэн. Нөгөө хуулинд заасан байгалийн унаган төрхийг алдагдуудахгүй байх заалт хаачив. Тухайлбал, У.Барсболдын хувьд 2006 онд Зайсанд 11 газрын зөвшөөрөл олгосон бол И.Эрдэнэбаатар 2007 онд сайд байхдаа 98 зөвшөөрөл олгосон байна. Харин 2008 онд сайдын суудалд заларсан Г.Шийлэгдамба 252 зөвшөөрөл олгож өмнөх сайдуудын рекордыг эвдэж, дээд амжилт тогтоожээ.
Саяхан суудлаа өгсөн Л.Гансүх, одоогийн дэд сайд Ч.Жаргалсайхан нар ч энэ тооноос нэг их дутахааргүй зөвшөөрөл олгосон гэдэг. Энэ мэтээр сайдуудын дархан цаазат бүсэд олгосон аялал жуулчлалын зөвш өөрөл хэдхэн жилийн дотор орон сууцны хороолол болж сүндэрлэдэг. Монголд хаана л үнэтэй хаус байна, тэр бүхэн Богдхан уулын дархан цаазат бүсэд босч, баригдаж байна. Эдгээр орон сууцны хорооллын ихэнхийг нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд барьж, эцэстээ гадаад эзэнтэй боллоо.
Тодруулбал, Болормаа захиралтай “Сөүл” групп гэж бий. Солонгосын хөрөнгө оруулалттай тус компани Зайсанд дээрх сайдуудын үед олон га-гаар нь газар авч, “Сөүл рояал каунти” нэртэй орон сууцны хотхон барьсан. 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Мантууш” ХХК “Грийн вилла”, “Рояал кастл” гэх хоёр хотхон барьсан байдаг. Эдгээр хотхонд нь Ерөнхий сайд С.Батболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Батхүү, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг улстөр бизнесийн салбарынхан аж төрдөг.
Саяхан болсон Засгийн газрын хуралдаанаар экс Ерөнхийлөгч Н.Багабандид Их тэнгэрийн аманд газар олгосон. Үе үеийн Ерөнхийл өгч нарт Их тэнгэрт газар олгосноор “Ерөнхийлөгчийн ам” үүсэх нь бололтой. Мэдээж энэ орон сууцнуудыг Монгол Улсын харьяалалтай сайд дарга нар эзэмшиж байгаа гэх боловч энэ хотхонуудыг бариулсан гадны иргэний өмч шүү дээ. Тэгвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” гэжээ.
Харин энэ хуулийг тогтоолцсон Монголын улстөрчид өөрсдөө уг хуулийг зөрчин гадаадын хөрөнгө оруулагчаар тусгай хамгаалалттай бүсэд орон сууц бариулж, түүндээ амьдарч байна. Бас нэгэн эмзэглэл нь тусгай хамгаалалтын бүсэд олгогдсон газрыг ашиглах хугацаа юм. Хуулийн 34.1- д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа таван жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаа сунгах хугацаа таван жилээс илүүгүй байна” гэсэн байдаг. Нэгэнт хууль зөрчөөд орон сууц барьчихсан учраас газар ашиглах гэрээг сунгах асуудал нь ч энүүхэнд байдаг бололтой.
Яг хууль дүрмээ баримтлах юм бол Зайсан, Их тэнгэр, Бага тэнгэр, Залаатын ам, Нүхт гээд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд баригдсан томчуудын хаус, орон сууцны эзэд газар ч үгүй байх ёстой. Тусгай хамгаалалттай газрыг аялал жуулчлалаас өөр зориулалтаар ашиглавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл шийтгэл оногдуулдаг байна. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хор хөнөөлөөс нь хамаараад ял шийтгэлийн хэмжээ нь өөрчлөгдөнө. Удахгүй их, бага тэнгэрийн ам Нүхтийн амтай адил болох биз. Хэрэв энэ хуулийг мөрд өөд явах юм бол У.Барсболд мэтийн хэдэн сайд байтугай хүмүүс шоронд “шомбойх” нөхцөл бүрдчихээд байна.
Тухайлбал, энэ хуулийн 39.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 39.2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ. Мөн хуулийн 40.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно” гэсэн байдаг аж.
Харин өнөөдөр хууль зөрчин олгогдсон тусгай хамгаалалттай газарт баригдсан хаус Монголд хамгийн дээд үнийг тогтоож байна. Богдхан уулын дархан цаазат бүсэд баригдсан орон сууц м.кв нь 3000- 5000 ам.долларын ханштай. Багаар бодоход таван сая төгрөг гэсэн үг. Тэгэхээр Хан-Уул дүүргийн газрын албанд газар ашигласны төлб өр гэж хэдэн төгрөг орж байдаг бол. Энд өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдээсээ авахуулаад сайд, дарга нар, төрийн томоохон албан тушаалтнууд, компанийн захирлууд л аж төрдөг.
Т.Энхмөнх
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Ням - 04 сарын 19,
2026
Сэтгэгдэл0
zam moriif tavisan hun ni ehleed oroh ni zui daraa ni hamgiin olon zovshoorol olgoson termuu patsaaniig londongoos ni avchirch suulgah heregtei
who is it!!!!!!!!!!
Zuv
political upheavals and natural disasters of 2011 with better than expected results (4.4%). In closing 2011, we must pay tribute to our friends and colleagues working in tourism in countries such as Tunisia, Egypt or Japan, among others, which during 2011 took their future into their hands and have again proven their absolute resilience and commitment to the future of tourism, and indeed, the future of their own countries. I would like to especially pay tribute to Egypt, this year’s Official Partner Country of ITB. Their resilience is remarkable, their very presence here today, as a Partner Country, is an act of absolute determination. There is no doubt they will prevail. Dear Friends, When we met here a year ago we spoke of the Decade of Travel and Tourism. I shared with you my belief that 2010 to 2020 would be remembered as the decade in which travel and tourism emerged as one of the most promising sectors and important human activities, contributing to a sustainable planet, a growing economy and a better life. This year we are celebrating a special milestone along this journey. By the end of this year, 2012, international tourist arrivals will reach one billion. 3
ene gansuh jargalsaihan 2 iig taamgaar gordood yaahav bas toog olj tavichaaad bichih heregtei
Hushuutiin uurhaig Hyataduudad ugsun heregiig bitgii uur heregtei holij zamhruulah geed bai. Tavan tolgoigoos tom uurhai shuudee. Odoo 100 huvi hyatadiin medeld
oorsdoo zohioson huulia meddeggui iim l malnuud mongoliin turd suuj bgaa ni gutamshig.Huulia deedelj shorond ni suulgahad yanaa.Hairan ard tumen mini doromjluulchih yumdaa.
Bagabandi chini nom ene ter geed surjignedeg murtluu huuliinhaa tolgoin deer garaad suuchihsan erguu maluudaa harin...
Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой Манайх 1ОО% оригналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр brok br 2012:03:13
Албан тушаал авилгыг урдаа барьж бие биеэ дууриасан хогийн лаларууд хог чинь шүү, нэг л өдөр АМЬДАРЧ БУЙ ДАРХАН ЦААЦАТ ГАЗАР АМУУДЫГ ОРВОНГООР ЧМНЬ ЭРГҮҮЛЖ БҮНДИЙГ ЧИНЬ ТЭСРЭХ бөибөг тавьж орвонгоор чинь хэдэн үеэр чинь босч ирэхгүй болгоно шүү??? Та нар МАНАН энэ сонгуулиар хоёулаа нийлээд 50 хүрч чадахгүй шүү? амиа бодсон хол явж амьдрах чадваргүй та нартай нэг бүрчлэн алан хядах тооцоо хийнэ шүү??Ямар нь зовж, ямар дурак нь эх орны газар шороог зарж баяждаг байна аа???энэ бол шившиг та нар чөтгөр шулам болж нүднээс далд ороорой, Эх орон иргэдээ доромжилсон та бүхний хувь заяа өрөвдөлтэйгээр дуусах цаг ирж байгаа шүү? Оюун санаанд бугшсан хог новшуудыг тараас нэг мөсөн сүргээр нь зайлуулах их аянд мордоцгоое?? Хүн сүрэг болж тэмцэе хөдөлгөөн жижиг намууд хамтран Энхбаяр, Энхсайхан, Жаргалсайхан ИЗНН, Хөдөлмөрийн нам, гол нууруудын хөдөлгөөн нэгдэгтүн гадаадад амьдарч буй бид нар нэгдэн тэмцэнэ??
Mash zuv,bid eh orongui bolohnee,iimd hamtran temtseh heregtei,
99118127 dugaariig une tohirch zarna. utas 99118127
Hediin avii l daa
ýðòíýýñ äýýäýëæ èðñýí äàðõàí öààçàò ãàçðàà ñ¿éäýëñýí ø äýý. ÿìàð èõ í¿ãýë âý
Квинг йие шоу во де минг линг.Шен ми фу кьян фанг ши.Дью хуй феи хьян джи.Во минг линг ни ди фанг джян.Во сян ван элосы да дянь хуа
Hanzaa baig gehed piningeer jaahan ch gesen oilgogdohoor bichdeg bolchihood shoud.Bugd buruu.Yanz ni jaahan Shanhai zugiin yarianii hel gadarladag bolsnoo gaiguulj baigaa ongiroo ni tsaanaas ni hatgaad baidag nuudelchin bololtoi.
Barsbold, Shiilegdamba khoyoriig khamgiin turuund shalgakh kheregtei.Ene khoyoriin kherev unen zuv baival mun ch olon khulgaich nariig chirne dee. Goyo goy... Muusain adgiin shaarnuudiig ard tumnii shuukheer oruulj, Islamiin Shariatiin khuuliar khtuu shiitgekh yumsan. Ed bol Mongol ulsiig gadniikhand khudaldaj, ard tumniig mash ikheer basamjlan doromjilson uudgui novshnuud. Tiimees khamgiin khatuu shiitgel tseerleliig khuleekh ni zui. Tuunees gadna khamgiin gol ni akh duugiinkhee ner deer shiljuulsen dalduur nuutsalsan khurungu mungu, tugrug gadaadad baigaa ul khudlukh khurungu zergiig saitar shalgaj ilruulen khuraan avch ulsiig, olon tumniig khokhirolgui bolgokh yostoi...
1990 eed ond tend baisan ailuudiig yaj huuzulduj nuulgeseniig meddeg hun baigaa daa.Barag ganz ch ail uldeehguigeer nuulgesen shuu dee.
EHLELIIG NI TAVIJ ZAM MURIIG NI ZASSAN NI HU NAMIIN NARIIN BICHEG HOVDIIN HOMO BARSBOLD.LUIVARDSAN BUH HURENGIIG NI OLJ HURAAGAAD NUTAG RUU NI HUUH HEREGTEI.
Богд Уулын эзэн савдаг байдаг гэсэн. Тэр нь байгаль орчин сүйтгэж байгаа энэ нөхдүүдийг бүгдийг нь гэсгээн биздэээ...
bi demgig bain
yag zoboo
Khushuutiin delkhiid tom tootsogdokh ordiig khyataduudad zarchaad odoo ter ved awsan khakhuulia bodood kharamsdag baikhdaa bi yamar teneg yamar baga yumand khuurtwaa geed l
ЭНЭ СҮРЭГ Ч ТЭГЖ БАЙГААД ХИЙСЭН ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭЖ Л ТААРНА ДАА. АРД ТҮМЭН ТЭДНИЙГ ҮЗЭН ЯДАЖ ЭХЛЭСЭН ДЭЭ.
Газрын асуудлыг сайн шалгах хэрэгтэй, холбогдох албан хаагч газар хэлтэсийн дарга нарыг сайн галга_ мэогэжилиэнгүүдгь гол гар хөл болж бүхнийг хийдэг. хахуулд зуучилдаг байгаа
t. Enhmunhud.eniigee ajil hereg bolgood hnehemjlel gargaad shuuheer zargald.bi chamaig demjine.uur humuus ch bas demjih baih.shantrahgyi shyy
zaisand bairlah barilguudig aylal juulchlalin chigleleer yil ajillagaa yabuulaagui buh barilgig bugdiig ni gazartai tegshilj tord tomor nudrag baidag gedgiig haruulah tsag ni bolson sh uu mongolchuudaa jiriin irgen b ogd uulandaa garch agaar amsah erh baihgui baigaa shuud mal nohoi shig hoogood baidag un bain lee bugdeeree temtseh heregtei
Богд уулын дархан цаазат газарт зөвшөөрөл өгсөн хүний нэрсүүд, мөн тэнд байгаа амины орон сууц, зуслангуудыг бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй.Яахаараа заримд нь зөвшөөрөл өгдөг байна. Зайсанд нэгэнт л байшин барьчихсан учраас ямар нураах биш. Бусад Их тэнгэр, бага тэнгэр өөр хаана байдаг бүгдийг нь нүүлгэе.Эсвэл тэнд бүгдээрээ газар авья.
bugdiig nuraah heregtei huuli gej mongold baidag l bol yadarsan ard tumend huuli ni sain mordogdon harin hulgaich hudalchuudadhuuli ni g,uul boldog togtoltsoog oorchiloh tsag ni boljee
Энэ бүх сайдын үед БОЯ-ны ТХГ-ын дарга хийж байгаа Намхай гэдэг хүн бүгдийг мэдэж байгаа Ямар сайд яаж газар зарсан тухай АТГ-аас шалгах хэрэгтэй