Туулын хурдны замыг барих санаачилга анх 2013 онд Э.Бат-үүлыг хотын дарга байх үед гарч, 2014 онд анхны зураг төслийг боловсруулж царцсан. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх авто зам, дулааны цахилгаан станц, метро, трамвай, дүүжин замын тээвэр зэрэг нийтийн тээврийг төрөлжүүлэх зэргээр хотын тулгамдсан асуудал түгжрэлээс салах шийдвэрийг танилцуулж, шуурхай төслүүдээ хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Өмнө нь нийслэл гэлтгүй улсын хэмжээнд ч агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах төслүүд цаасан дээр хэрэгжиж ирсэн. Ажил хэрэг болсон ч тоотой хэд. Улаанбаатар агаарын бохирдол, түгжрэлээрээ дэлхийд толгой цохиж, үүнийгээ дагаж иргэдийн амьдралын чанар унасан.
Ядарсан, сандарсан, цаг нартай уралдсан, түгжрэлд гацсан 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод амьдардаг. Өнөөдөр Улаанбаатар хотод 800 мянган тээврийн хэрэгсэл хоногт дунджаар 1.8 сая зорчилт хийж байгаа хэдий ч нийт авто замын урт хүрэлцээгүй хэвээр. 2024, 2025 онуудад Улаанбаатар хот 233 км авто замыг шинэчилж дуусгасан. Гэтэл хотын нийт авто замын урт ердөө 1100 гаруй км. 2024 оноос өмнөх жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд 10, 20, 30 км авто замуудыг шинэчилдэг байв.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад дорвитой өөрчлөлт хэрэгтэй. Шинээр авто зам барихаас өөр ямар ч сонголт байхгүй гэдэгтээ бүгд санал нэгддэг.
Саяхан хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсад хамгийн их ажлын ачаалалтай байдаг хүн нийслэлийн Засаг дарга. Өөр хэн ч ийм их ачаалалтай ажилладаггүй. Х.Нямбаатар 2016 оноос хойш зогсоосон олон ажлыг явуулах гэж зүтгэж байна.
Туулын хурдны зам, метро, ТЭЦ-5 гээд төслүүд байна л даа. Туулын хурдны замыг бол барихаас өөр арга байхгүй. Энэ чинь аль 2013 онд батлагдчихсан хотын баруун талд Биокомбинат, Шувуун фабрик, Нисэх, зүүн талд Налайх, Хонхор, Багахангайг хамарсан хоёр том дагуул хотыг холбох зориулалттай авто зам. Энэ хэсэгт нийт 50 гаруй мянган хүн амьдарч байна” гэдгийг хэлсэн. Яармагийг ТЭЦ-4 рүү холбосон Наадамчдын зам, Толгойт, Содон хорооллыг холбосон авто зам, Зайсангийн гүүр, Таван шарын нүхэн гарц гээд 2024-2025 онд нийслэлээс барьсан төслүүдийг эс тооцвол Улаанбаатар хотод “Уулын зам”-ыг барьснаас хойш шинээр томоохон авто зам барьж байгаагүй. 2024 оноос Туулын хурдны зам, Шинэ тойрог зам гэсэн төслүүд яригдаж эхэлсэн. Төслүүд боловсорч гүйцэж, гүйцэтгэгч, санхүүжилт нь шийдэгдэж, ажил нь эхлэхтэй зэрэгцэн нэлээдгүй эсэргүүцэлтэй нүүр тулж байна.
Хотын дарга Н.Нямбаатарын хувьд Туулын хурдны зам түгжрэлийг дунджаар 30 хувь бууруулах маш их ач холбогдолтой төсөл. Тойрог замтайгаа нийлбэл Улаанбаатар хотын түгжрэл 50 хувиар буурна. Эдгээр төслийг эсэргүүцэж байгаа хүмүүс бүгд л ашиг сонирхолтой, түгжрэлийг үнэхээр бууруулчих вий гэдгээс айж байгаа” хэмээн хэлж байв.
Улаанбаатар хот түгжрэлээс салах уу эсвэл дахин 10, 20, 30 жил түгжрэлтэйгээ үлдэх үү гэдэг нь бидний сонголт. Дэлхийн банк судлахдаа “Улаанбаатар хот энэ чигээрээ 2050 он хүртэл түгжрэлийг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй бол “0” зогсолтод хүрнэ. Хүн машинаас хурдан алхана” гэсэн хатуу ч гэсэн үнэнийг судлаад тогтоочихжээ. Бүр Улаанбаатар хот сүүлийн 5 жилд түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөгт 8.5 тэрбум ам.долларыг алдсан гэдэг. Түгжрэл иргэдийн ажлын бүтээмж, эдийн засгийн нөхцөл, амьдрах орчин, сэтгэлзүй, эрүүл байх, гэр бүлтэйгээ аз жаргалтай цагийг өнгөрөөх, өөртөө цаг зарцуулах гээд маш их боломжийг хулгайлдаг. Бидний аз жаргалын дайсан бол түгжрэл. Авто зам барихгүйгээр түгжрэлээс хэрхэн салах нь дахин 20-30 жил үргэлжилсээр л байх уу.
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл17
Балай минь машины тоог багасга.
Бусад бүх орнууд метро барьж түгжрэлээ шийддэг байхад үхэр Монголчууд гол дээрээ зам барьж, усаа бохирдуулж, түгжрэлээ гааруулдаг гэнээ
Оюунгэрэл авгайн байшин үнэ унах гээд юуун гол ус
Түгжрэлийн шалтгаан нь машин биш... Хот төлөвлөлт, сургууль цэцэрлэг, дулаан хангамж, төвлөрөл шүү дээ. Толгой өвдөхөөр эм уугаад байх биш, оношоо зөв тогтоож суурь эмчилгээ хийх ёстой. Зам, машин 2 бол үндсэн эмчилгээ биш шүү
МАН-ын махан толгойтой манж царайтай хулгайч луйварчид наймаа панз эрхлэгч бродюрчин бүдүүн дааяа нарыг хөөгөөд явуулчихвал түгжрэл аяндаа арилна.
2.3 триллион төгрөгөөр ийм юм барьж түгжрэл гаргана гэж бодох нь үнэхээр мунхаглал шүү. Үүний цаана томоохон хулгай байгаа нь илхэн байна.
Хархоринг нийслэл болгоод 300к хүн тийш нүүлгэ, аймгийн төвүүдээ хөгжүүлээд тус бүр 20-30к хотын хүнээр нэмэгдүүл, Ханбогд, Цогтцэцийгээ хөгжүүлж хүмүүс амьдруул
Монголчуудын бизнесийг булааж авч гадаадынханд нямбаатар өгдөг болсон. Мөн монголчуудын ажлын байрыг ч булааж гадныхөд өгдөг ийм засаг төр байсанаас байгаагүй нь дээр дээ. Монгол хүмүүс гүүр зам туннел орон сууц барьж чадахгүй гэж ажлын байрыг нь дээрэмдэж авч ядууруулж байдаг засаг байгаа нь гадны улсын даалгаврыг биелүүлдэг гадны гар хөл губернатар юмуу хайшаа юм бэ дээ. Монгол ийм ч болчих гэж
Монголчуудын бизнесийг булааж авч гадаадынханд нямбаатар өгдөг болсон. Мөн монголчуудын ажлын байрыг ч булааж гадныхөд өгдөг ийм засаг төр байсанаас байгаагүй нь дээр дээ. Монгол хүмүүс гүүр зам туннел орон сууц барьж чадахгүй гэж ажлын байрыг нь дээрэмдэж авч ядууруулж байдаг засаг байгаа нь гадны улсын даалгаврыг биелүүлдэг гадны гар хөл губернатар юмуу хайшаа юм бэ дээ. Монгол ийм ч болчих гэж
улс орны хөгжлөас хойш татсан тархины тураалтай новшнууд худлаа хуцаад байхийм зам барихыг дэмжиж байгаа нийт ард түмэн
эхлээд өвөл хөлдөж үхэхгүй болцгооё, үүний тулд цахилгаан станцуудаа барьцгаая, хөлдөөд үхэцгээвэл хэн тэр хурдны замаар чинь явах юм бээ?
зам хэрэгтэй !!!! харин дарга нэртэй худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчидын чавчааг бодохоор хэрэггуй !!!!!!!!!!! миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам одоо ч дуусгаагуй !!!!!!!!
Хятад улс шиг авлигчин, хулгайч нарыг буудан хороож цаазалдаг болчихвол, замын түгжрэл аяндаа багасна ш дээ!
Нямбаатар та хүүхэд хуурч байгаа юм шиг ярих юм. Зам хэрэггүй гэж ард түмэн эсэргүүцээгүй. Яг одоо хийх ажил мөн үү гэдэгт нэг асуудал байна. Нөгөө талаар трассаа өрчлөхгүйгээр наад зам чинь нийслэлийнхэнд ашиггүй. Өөрөөр хэлбэл төвөө ачаалал их байна гээд голын эргээр орж буцаад төв рүүгээ орох болж байна уу. Чиний толгой уурнаасаа, мунхаг тэнэгээсээ болоод эргүүтсэн байна.
усаа уугаад түгжирч явсан дээр биш үү.
Балай минь ихэнх орнууд авто замаа нэмж барьж өргөтгөөд түгжрэл буурсан ч удалгүй ихэссэн байдагийг мэддэггүй юмуу
Түгжрэлтэй, утаатай, өлсгөлөн байхад нь ашиг олдог Түгжлүүд төрийн толгойд сууж гацаах дарамтлах түмэн олноо өрөнд оруулах ажлуудаа ""амжилттай" эхэллээ. Хир удаан тэсэх бол. Залуус тэс өөрөөр сэтгэдэг болсон.