Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад ажиллаж байна. Уг албан томилолтын хүрээнд ОХУ-ын Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзаж Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлттэй холбоотой дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой төвшинд тогтворжуулах асуудлыг судлан үзэж харьяалах засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцлаа.
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл4
hudlaa yrij udur honogiig argalj unguruunu...
Канадад курс төгссөн залуу Оросоос гуйж явах гэж дэ
Украйн дрондчихвол яах уу
Хэдэн үеэрээ ингэж гуйлга гуйж амьдрах гэсэн юм болдоо. Намайг хүүхэд бхад л ийм бсан 30 жил ийм цаашаа үр хүүхэд маань бас насаараа Орос Хятад, Америкаас гуйж амьдрах тавилантай болж бх шиг бна шдээ