БРЮССЕЛЬ, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /BBC/. Европын орнууд онгоцны түлшний “ердөө зургаан долоо хоногийн” нөөцтэй үлдээд байгааг Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭХА) тэргүүн анхааруулжээ.
Тус байгууллагаас энэ долоо хоногт танилцуулсан тайланд дурдсанаар, хэрэв Европын орнууд Ойрх Дорнодоос импортолдог түлшнийхээ тал хувийг өөр эх үүсвэрээр орлуулж чадахгүй бол ирэх зургаадугаар сар гэхэд нөөцийн хэмжээ эгзэгтэй түвшинд хүрэх аж.
АНУ, Израил хамтран цохилт өгсний хариуд Иран улс Булангийн орнуудаас нийлүүлдэг онгоцны түлшний тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг зургаан долоо хоног гаруйн турш хаагаад байгаагаас үүдэн түлшний үнэ огцом өсөж, нөөцийн хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлолыг үүсгээд байгаа юм.
"Хэрэв нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал удахгүй нислэгүүд цуцлагдаж болзошгүй" гэж ОУЭХА-ны гүйцэтгэх захирал Фатих Бирол хэлсэн байна.
Нөхцөл байдлыг олон хувилбараар тооцлон үзвэл, Европын орнууд Ойрх Дорнодын импортын 50-иас дээш хувийг нөхөж чадахгүй тохиолдолд “зарим нисэх онгоцны буудалд түлшний хомсдол үүссэнээр нислэг цуцлагдах, эрэлт эрс буурах” нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж тайланд дурджээ. Европын Комиссоос энэ долоо хоногийн эхээр мэдээлэхдээ, Европын Холбооны орнуудад одоогоор түлшний хомсдол үүссэн шинж тэмдэг байхгүй байна гэж мэдэгдсэн боловч ойрын үед нийлүүлэлтэд доголдол үүсэж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Dear economists: The era of using slave labor for profit is coming to end.American values will be reinstated. Kleptocrats and cronies have been benefiting from the slavery. The rules of free market economy will make America more attractive and powerful than ever before. Made in USA. Sincerely Iron Leader the Great