Ардчилсан намын нэр бүхий гишүүд дотоод сонгуультай холбогдуулж ЕС асан Л.Оюун-Эрдэнийн бүлэглэлийнхэн АН-ыг худалдаж авч байна сэдвээр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын гишүүн Д.Монголхүү: "Ардчилсан намын сонгуультай холбоотой асуудлаар Бат-Амгалан гэх хүн МАН-ын гишүүдийг Ардчилсан намд бүртгүүлэх үүрэг, даалгавар өгсөн талаар Х.Нямбаатар ярьсан байна. Энэ нь зөвхөн Ардчилсан намын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал биш юм. Харин ч маш ноцтой, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхүйц асуудал болоод байна. Гэвч хүмүүс энэ өнцгийг төдийлөн анхаарч, олж харахгүй байгаа учраас энэхүү хэвлэлийн хурлаар дамжуулан онцлон хэлэхийг хүсэж байна.
Улс төрийн нам гэдэг нь улсынхаа бодлогыг тодорхойлоход оролцож, төрийн эрхийг авах зорилготой байгууллага. Гэтэл ийм зорилготой байгууллага өнөөдөр ийм хүнд нөхцөл байдалд орчихоод байна.
Нямбаатар энэ мэдэгдлийг хийснээс хойш ердөө хоёрхон хоногийн дараа АН-д 6000 гишүүн шинээр элссэн талаар манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Энэ нь зүгээр нэг иргэдийн яриа биш, харин хариуцлагатай албан тушаалтнуудын баримтад тулгуурласан мэдээлэл юм. Иймд энэ нь зүгээр нэг хардлага биш, тодорхой баримт, нотолгоонд үндэслэсэн асуудал гэж үзэж байна. Үүнээс өөр ямар баримт, нотолгоо шаардлагатай вэ?
Хаанаас, хэн, ямар санхүүжилтээр, ямар үүрэг даалгаврын дагуу Ардчилсан нам руу ийм үйл ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллага яагаад шалгахгүй байна вэ? Тагнуулын байгууллага юу хийж байна вэ?
Энд үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгааг онцлон анхааруулах нь зүйтэй. " гэсэн бол АН-ын гишүүн Ц.Уянга: "МАН-ын нүүрсний хулгайчид улс төрийн нөхцөл байдлаас болж шахагдан гарахаас айн АН-ыг худалдаж авч байгаа юм байна. Бүр тодруулбал "Женко"-той нэг тал болж явдаг Л.Оюун-Эрдэнийнхэн талынхан ийм алхам хийж байна" гэсэн юм.
Б.Төгсбаясгалан
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл9
Ардчилсан намын бөгс долоочид.
Муухай эмэгтэй
Мөнхийн найз гэж бхгүй харин мөнхийн ашиг сонирхол гэж бдаг гэдэг дээ.
Ан д бүртгүүлсэн МАН ы гишүүдийн нэрсийг ил болгочих МАН тэднийгээ хасах хэрэгтэй байлгүй дээ
Нөгөө элий балай Уянга байх шивдээ . Нөгөөдөх жинхэнэ шоохуузийн төл байна. Эбийгийн хэлэхэд хэцүүхэн үснүүд байна
Энэ нэг хэдэн гэр бүлийн хүмүүжил, ах зах, оюун санааны үнэт зүйл гэх зүйлгүй, монголоо гэсэн үзэлтэй эсэх нь эргэлзээтэй, хэрүүлийн бузартай нөхдүүд яагаад Ардчилсан нам гээд яриад явдаг юм бол гишүүд нь ичихгүй юу. Энэ их стрэсстэй нийгэмд улсаа хутгалсан стрэсс их нэмнэ, засаж залруулах арга замын талаар ярьдаг эерэг хүнийг л сурталчилмаар байх юм
жинкэнэ мөнгөнийхэн эр эм, бүдүүн нарийнаараа цуглартсан баажышд.
2 айлд явдаг хүмүүс олон болсон нь үнэн харин ямар нэг даалгавартай эсвэл хувиа бодож довоо шарлуулаж явааг мэдэхгүй юм байна даа
Элийрэгч уянга нэрээр танигдсан энэ авгай тайланддаа очоод цайны газраа ажлуулаад хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдраач. Худлаа улс төрийн шантааж хийсэн улс төрд гарч хулгай хийх зорилготой эх оронч дүр эсгэсэн бузар авгай