sonin.mn

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга  Н.Энхбаярыг   Эрүүгийн хуулийн 150.3, 263.2- дахь  заалтыг үндэслэн  яллагдагчаар татаад буй билээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх түүнд холбогдох хэргийг хэлэлцэж эхэлсэн ч Н.Энхбаярын биеийн байдал муу, олны өмнө гарах боломжгүй гэсэн  тайлбараар шүүх хурлыг 6 сарын 4 хүртэл хойшлуулаад байгаа.


Энэ хооронд түүний удирддаг МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл сонгуульд оролцохоо мэдэгдэж, эмнэлэгт байгаа даргынхаа нэрийг намын жагсаалтынхаа 1-т бичиж, СЕХ-д бүртгүүлээд буй.


Тэгвэл Н.Энхбаяр 6 сарын 4-нд болох шүүх хурлыг ч хойшлуулах хүсэлт дүүргийн шүүхэд гаргажээ.
Түүний өмгөөлөгч О.Баасанхүүгийн хэлж буйгаар  Н.Энхбаяр ба өмгөөлөгчид нь нотлох баримттай одоог хүртэл танилцаж дуусаагүй ба 6 сарын 4-нд ч  амжих бололцоо байхгүй гэнэ.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Энхбаяр дээрх мэт элдэв арга саам хэрэглэн, шүүх хурлыг хойшлуулсаар сонгууль өнгөрөөж, УИХ-ын гишүүн болох тактик баримталж буй бололтой.
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг шүүх  эцэслэн хэлэлцэж, түүнд ял өгөхөөс бусад тохиолдолд тэрээр УИХ-д өрсөлдөх эрхээ эдэлсээр байх юм.



Д.Гантуул