Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус уламжлалын дагуу Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 81 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан генералуудыг Төрийн есөн хөлт цагаан тугнаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 52 дугаар тогтоолоор төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал хэмээх дээд цолыг анх удаа олгосон түүхтэй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол генерал Та бүхэн монголын цэрэг, арми, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын бахархал, нэр төр, сүр хүч, амьд түүх, алдар гавьяаны эзэд, бас өнөөгийн удирдан манлайлагчид мөн. Эх орныхоо тусгаар тогтнол, энх цагийн бүтээн байгуулалтын төлөө амьдрал тэмцлийн хатуу бэрх замыг туулсан бэлтгэл болон чөлөөндөө байгаа генералуудынхаа туулсан замнал, туршлага мэдлэг, эр зориг, эх оронч зүтгэлээр бахархдаг. Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье гэлээ.
Мөн тэрбээр, өнөөдөр төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй 33 генерал байгааг онцлоод, эрхэм дээд генерал цолны эзэд Та нар бол хувь хүний төдийгүй төрийн түшмэдийн төгс сайн чанар, үлгэрлэн манлайлагчид. Тиймээс генералуудаа төр засаг нь хүндэтгэн эрхэмлэдэг, цэрэг арми нь мэхийн ёсолдог, ард түмэн нь бахархан дээдэлдэг билээ. Та бүхэндээ болон танай гэр бүлийнхэнд УИХ-ын өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье гэв.
Монгол Улсын төр засгаас генерал цолыг бий болгож, олгож эхэлснээс хойших 81 жилийн хугацаанд 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдөр бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл9
Юун баахан хужаа хятад төрхтэй генералууд вэ?
Хятад манж зүрчид гамин цэргийн генералууд уу?
Миний мэдэхийн 30-40 орчим цэвэр цусны хятадууд эдний дунд байна.
Хурц мэтийн нөхдүүд генералгэхээр бөгс улаагаад ичмээр юмаа.
офицер гэдэг нь доороосоо эхлэдгиймуу дээрээсээ байна уу. маршал байхгүйм чинь генералаасаа эхлэх үү.
Монголын генералуудын тоог байнга зөрөөтэй бичих юм. 2025 оны 3 дугаар сарын 18-нд 228 боллоо гэж байсан. Гэтэл өнөөдөр 230 гэх юм.Зарим хүнд нууцлаг байдлаар цол олгодог юм болов уу.
Хүрэлсүх ерөнхийлөгчид Цэдэнбал гуай шиг маршал цол өгөөд хурдхан шиг зайлуулаачээ.
Дайн бүү хэл өвчүүхн мөргөлдөөн гараагүй, 2 их гүрний өвөрт амглнгийн дээдээр тарвалзсн өнгргч 80 жилд мянг2 генерл төрсн нь одоогийн байлдгчдийн тооноосоо давчихсан??? Геннист орох онигоо?? Энэ онигоонуудын их өндөр хангамжийг төтвар төлөгчид үүрч явна!!!
Манай Увсын даен авраг батсуурд хурандаа цолийг нь ахиулч генерал цол өгөх хэрэгтэй.цэргийн алба хаагаагүй ч гэсэн.