sonin.mn
“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон бохир мөнгө угаасан хэргээр саатуулагдсан уу 
 
Өнгөрсөн баасан гарагт АТГ Монголын нэр нөлөө бүхий бизнесмен “Чоно” группын ерөн­­хийлөгч Т.Энх­­болд­содонг бус­дад их хэмжээний авлига өгсөн байж болзошүй хэмээн сэжиг­лэж Төв аймгийн цагдан хо­рих төвд саатуулан хориод байна.
 
Хэдийгээр түүнийг алба­ныхан мөнгө угаасан гэх хэр­гээр сэжиглэн саатуулсан гэж байгаа боловч юуны учир Энх­болдыг баривчлав, хэргийн гол зангилаа чухам юу вэ гэдэгт олон хүн таа­маг дэвшүүлэхэд хү­рээд байна.
 
Түүнчлэн түүнийг барив­чил­даг өдөр буюу баасан гарагт эзэм­шилд нь байдаг “Blue sky” цамхагт АТГ-ын алба хааг­чид нэвтэрч тэндхийн ажил­т­нуу­дыг га­дагш гаргал­гүй­гээр шалгалт нэгжлэг хийсэн байна.
 
Ямартай ч манай улсын “Топ” 40 тэрбумтны 17 дугаарт эрэмбэлэгддэг Т.Энх­болд­содонг юуны учир АТГ-аас хорьж саатуулав гэ­дэг олон хүний анхаарлыг татаж бай­на. Учир нь түүний мэ­дэлд маш олон бизнесийн сал­бар байдаг.
 
Тухайлбал “Strings” амьд хөгжмийн шө­нийн клуб, “White house” зочид буудал, “Мишээл экс­по” худалдааны төв, “Тор­го салон”, “Tse pub” гэх зэрэг олон газрууд одоог хүр­тэл үйл ажиллагаагаа амжилт­тай явуулсаар байгаа. 
 
Ер нь монголын толгой бизнесменүүд ээлж дараалан АТГ-ын овоо хараанд өртөж ийн­хүү учир битүүлэгээр яа­гаад шалгагдах болов гэж хардах хүн ч олон бай­на. Учир нь Энхболдын хувьд өнөөдөр 80 гарсан хөг­шин ээжийгээ асрахын хажуугаар халамжит хань гурван хүүхдээ асарч өө­рийн харьяалалд байдаг ажи­лагсад­даа төдийгүй олон хүнд өгөөмөр гараа сунгаж чад­даг жинхэнэ мужик зан­тай эр хүн гэж түүнийг мэдэх хүмүүс тодорхойлдог юм билээ. 
 
Тиймдээ ч Энх­болдын буя­­­­­­­наар ажил амьдрал­тай­гаа золгож сайн сайхан амьдралд хүрсэн олон залуу­чууд түүнийг хоригдсон гэд­гийг дуулаад их л гайхаж бай­гаа­гаа илэрхийлсэн. 
 
Өдгөө тэрбээр 536 сая ам.долларын хөрөнгөөр 17 дугаарт бичигддэг хэдий ч түүнийг бизнесийн хүрээ­ний хэсэг бүлэг хүмүүс “Сүүлийн зургаан жилд огцом хөрөнгөжиж монголын тэргүүн баячуудтай эн зэрэгц­сэн нь их л сэжигтэй гэж өөр зуураа ярилцдаг нь” ийн­хүү АТГ-ын сонорт хүрч, дээлийг нь толгой дээгүүр нь нөм­рүүлж байгаа бололтой. 
 
Уг нь түүний хийж буй бүхий л бизнес олон нийтэд ил байдаг юм билээ.
 
Тодруулбал 92 онд бай­гуу­лагдаж байсан “Чо­но” компани 2010 онд групп болон өргөжиж 12 сал­бар бүхий 1200 гаруй ажил­лагсадтай болж хү­чирхэгжсэн. Түүний өсөн дэвжсэн нь бизнесийн ертөн­цөд огцом тэсрэлт хийс­нээс болж хэсэг бүлэг хүмүү­сийн хараанд өртөж өнөөдөр ийм байдалд хүргэснийг үгүйсгэхийн аргагүй.
 
Тий­мээс зарим эх сурвалжууд түүнийг саатуулан шалгах болсны цаад учир нь хотын төвд байрлалтай “Blue sky” цамха­гийн асуудлаар хорьсон байж болзошгүй хэ­мээж бай­гаа юм. 
 
Тухайлбал одоогоос дөр­вөн жилийн өмнө “Blue sky” цамхаг ашиглалтад оро­­хоосоо өмнө янз бүрийн хэл ам дагуулж байсан. Эл барилгыг анх МАХН-ын дарга Н.Энхбаярынх гэж ярьж байсан боловч экс ерөн­­хийлөгч энэ бүх яриаг үгүйсгэж байсан юм. 
 
Харин 2006 онд Т.Энхболдсодон тус барил­гын тодорхой хувийг эзм­шихээр болсон учраас МАХН-ын дарга Н.Энхбаяр эл хэл амнаас нэг хэсэгтэй хөн­дий байх болсон билээ. Гэтэл зарим эх сурвалжууд “Blue sky” цамхагийн жин­хэнэ эздийг тодруулахын тулд түүнийг хорьсон байх магадлалтай гэж үзэж бай­гаа хэмээн хэлж байсан юм.
 
Учир нь одоог хүртэл улс тө­рийн хүрээнийхэн эл барил­гыг Н.Энхбаярын эхнэр О.Цол­монгийн эзэмшилд бай­даг гэж ярьдаг.  Нэгэн түүх сөхөхөд тус барилгыг анх барихад Солонгосын иргэн хөрөнгө оруулж байсан. Түүнийг бохир мөнгөөр “Blue sky” цамхагийг барилаа гэж тухайн он жилүүдэд шуугиж байсан.
 
Тиймээс Т.Энхболдсодонг“Blue sky tower”-т хөрөнгө оруулсан солонгос эрхэмтэй хуйвалдаж мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэж цагдан хорив уу гэх хардлага ч бий. Үнэхээр заазууран барил­гатай холбоотой хэргээр АТГ шалгах гэж байгаа бол эл барилгын хөрөнгө оруу­­­­лалт хаанааас яаж бос­­сон, мөнгөний эх үүсвэ­рийн угшил гарал гээд олон зүйлийг шалгах нь дам­жиггүй. 
 
Тэгэ­хээр эл барилга ямар замаар Т.Энхболд­содон­­­гийнх болсон юм бол гэж одоог хүртэл бизнесийн хүрээ­ний­хэн сонирх­соор байдаг нь энэ удаа­гийн баривчилгааны сэ­дэл болсон ч байж магад­гүй. 
 
Товчхондоо монголын биз­не­сийн хү­­­­рээнд нэр нөлөө бүхий эрхмийг чухам ямар учраас саа­туулан хорих болов гэдэг нь тун сонирхолтойн дээр араасаа олон хардлага да­гуулж байна. 
 
Албаны эх сурвал­жууд түүнийг Мон­голын улс­­­­төрч­дийг ивээн тэт­гэх нэрээр авлига өгсөн гэж сэжиглэн шалгаж байна гэж хэлсэн боловч зарим эх сур­валжуудын хэлсэнчлэн “Blue sky” цамхагийн асууд­­­­­лаар хорьж барилгын санхүү­жилтийг шалгах бол­сон гэсэн нь үнэний ортой ч байж мэднэ. 
 
Тиймээс дээрх хоёр мэдээллийн аль үнэн бэ гэдэг нь тун удахгүй тодрох байх. Өнөөдөр “Чоно”-ын Энхболд тэгвэл маргааш хэн гэдэг бизнесмен хоригдох бол.
 
Ямартай ч бид дараагийн дугаартаа түүнтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
 
Р.Саруул
 
Эх сурвалж: