Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Монголбанкнаас УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Мөнгөний бодлого”-ыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал товч илтгэл тавьсан.
Тэрээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд буюу найман хувьд барих зорилт тавьсны зэрэгцээ бодит секторыг дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. Мөн Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, төв банк өнгөрсөн 2012, 2011 онд зах зээлд нийлүүлсэн мөнгийг татах замаар инфляцыг бууруулах бодлого барьж байсан бол 2013 оноос хувийн хэвшлийнхэнд бага хүүтэй зээл олгох замаар бодит секторыг дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ.
Төгрөгийн гадаад валюттай харилцах харилцааг одоогийн төвшинд хадгална. Банкны эрсдлийг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах бодлого барина” гэв.
Түүний мэдээллийг сонссоны дараа гишүүд "Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр зах зээлд цаасан мөнгө нийлүүлж, валютын ханш хөөрөгдсөнөө хуульчлах гэлээ.
Г.Золжаргал ерөнхийлөгч хэтэрхий дураараа загнаж байна" гэсэн шүүмжлэл хэлсэн юм. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны гишүүд “2014 онд төрөөс баримтлах мөнгөний бодлого хэт залхуу, өмнөх жилүүдийн мөнгөний бодлогоос ялгарах зүйл багатай, уйтгартай болжээ” гэж гоочлов. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн л гэхэд “Төв банк жил бүр залхуу мөнгөний бодлого оруулж ирэх юм.
Энэ чинь уйтгартай бөгөөд хариуцлагаас зугтаж байгаа хэлбэр. Бүх зүйлийг “Хар гар”-т даатгачихаад дараа нь буруутан нь олддоггүй сонин үзэгдэл манайд л байна. Монгол Улс бол импортын хэрэглээний орон. Валютын ханш өсөхөөр дагаад юмны үнэ өсдөг. Нэг л өссөн бол эргэж буудаггүй шүү дээ.
Та нарын алдсан валютын ханш эргэж буулгүй тогтчихлоо. Энэ бүх ачаа явж явж иргэдийн нуруун дээр л бууж байгаа. Амьжиргааны өртөг өссөн нь Монголбанк мөнгөний бодлогодоо алдаа гаргасны илрэл. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гэсэн юм.
Харин Ц.Нямдорж гишүүн “Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах. Эцсийн дүнд Монголын ард түмэн, УИХ-аас Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангаж чадсан уу гэдэг ганцхан асуулт тавих бүрэн эрхтэй.
Өнгөрсөн жил хийсэн бүх хууль бус зүйлээ нуусан заалт оруулж ирсэн байна. Н.Золжаргал гурван триллион ам.долларыг эдийн засагт цацчихлаа. Энэ хүн ийм эрх мэдэлтэй юм бол УИХ-ын гишүүд тарсан нь дээр. Төгрөгийн ханш унагаж, эдийн засгийг хүндрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр хүний нэг нь Н.Золжаргал.
Монголбанкны ерөнхийлөгч хүссэн үедээ дураараа мөнгө зардаг асар их эрх мэдэлтэй хүн болжээ. Миний мэдэх түүхэнд ийм их хэмжээний мөнгийг компаниудад тарааж байсныг мэдэхгүй юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр тараасан гурван триллион төгрөг чинь одоо хүртэл эргэж төлөгдөөгүй байгаа.
Гэтэл бензиний үнийг засгаас мөнгө гаргахгүйгээр Онцгой татвараар нь зохицуулаад болж л байсан. Удахгүй ажлын хэсэг Монголбанкин дээр хийж байгаа шалгалтын дүнг УИХ-д танилцуулна. Тэр үед энэ бүх мэдээлэл олон нийтэд илүү тодорхой харагдах байх” гэлээ. Ингээд Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр ярьсан зарим асуулт, саналыг хүргэе.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Надад гурван асуулт байна. Та сая орон сууцны найман хувийн хүүтэй зээл үр дүнтэй болсон. Цааш нь үргэлжлүүлнэ гэж хэллээ. Энэ хөтөлбөрийн үр дүн хэнд эерэгээр нөлөөлөөд байгааг бодох хэрэгтэй. Нэг талаас орон сууцтай хүмүүсийн байрны үнэ өсч баярлуулж байгаа байх. Орон сууцны үнэ 20 хувь өссөн гэдэг ч бодит байдал дээр 50 хувь өссөн шүү дээ. Зүй нь төр иргэдээ хямд үнэтэй байраар хангах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой.
Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлтийг дэмжсэн бодлогын эерэг талыг нь л та онцолсон. Гэтэл хэрэглээний эдийн засгаа дагаад валютын үнэ өссөн шүү дээ. Та зөвхөн эерэг талыг нь биш, сөрөг талыг нь ч гэсэн ярих хэрэгтэй.
Гуравт, Монголбанкин дээр УИХ-аас томилогдсон ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгээс янз бүрийн мэдээллүүд ирж байгаа. Хадгаламж банктай холбоотой асуудал, сүүлд Голомт банктай холбоотой асуудал нэмэгдсэн. Тэнд юу болоод байгаа юм бэ. Та асуудлыг хяналтандаа байлгаж чадаж байгаа юу.
Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал:- Монгол Улсад нийт ипотекийн зээлийн эзлэх хувь хэмжээ маш бага байдаг. Хэмжээг нь хоёр дахин өсгөсөн ч эрсдлээс хол байж чадна. С.Бямбацогт гишүүний ярьж байгаа бага орлоготой иргэдийг хямд орон сууцаар хангах бодлогыг ипотекоос тусгаарласан байгаа. Өөрөөр хэлбэл, бага орлоготой иргэдэд шаардлагатай байгаа орон сууцны бодлогыг Засгийн газар тусад нь боловсруулж байгаа.
Одоо хэрэгжиж байгаа зээл бол дундаж орлоготой иргэдэд зориулсан тогтолцоо юм. Өмнө нь хэрэгжиж байсан зургаан хувийн зээлийн тогтолцооноос тэс өөр. Тэр бол цэвэр халамжийн бодлого байсан. Энэ бол цэвэр иргэдээ орон сууцаар дамжуулж хуримтлал үүсгэх бодлого байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Тэгэхээр орон сууцны найман хувийн хүүтэй зээл бага орлоготой иргэдээ орон сууцжуулах бодлого биш гэсэн үг үү.
Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал:- Тийм ээ, биш гэсэн үг. Монголбанк үүнд ямар ч хамаагүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Метр квадратыг нь 1.2 сая төгрөгөөр орон сууц худалдаж авдаг хүмүүс бага орлогтой, нийгмийн халамж шаардсан хүмүүс байх нь. Харин хоёр сая төгрөгөөр авдаг хүмүүс нь дундаж орлоготой иргэд гэж ойлголоо.
Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал:- Өнөөдөр Монгол Улсад 120 мянган өрх орон сууц эзэмшдэг. Шинээр худалдаж авч байгаа нь энэ жил 40.000 өрх байгаа. Монголбанк бол халамжийн бодлого хэрэгжүүлдэг байгууллага биш шүү дээ. Мөнгөний бодлого ч халамж руу чиглэж болохгүй.
Сөрөг талуудын хувьд гурван сар тутамд холбогдох яамтай нь ярилцаж дүгнэлтүүдээ гаргадаг. Нийт мөнгөний хэмжээ ханшид хэрхэн нөлөөлсөн бэ гэвэл, нийт хөтөлбөрийн мөнгө болон нийт эдийн засагт байгаа мөнгөний хэмжээ 20 хувь дотроо л явж ирсэн.
Түүнээс биш гэнэтхэн наймдугаар сард эдийн засагтаа төгрөг нийлүүлсэн юм байхгүй. Долдугаар сарын сүүлээр эдийн засагт үүссэн шокууд л валютын ханшид нөлөөлсөн. Тодорхой хэлбэл, долдугаард сар валютын маш их хүндрэл гарснаас энэ бүхэн үүдэлтэй.
Хадгаламж банкны хувьд сүүлийн хоёр жил өөрийн хөрөнгийн хэмжээ хангалтгүй явж ирсэн. Энэ асуудлыг бид авч үзэхдээ хувьцаа эзэмшигч нь хөрөнгөө нэмэгдүүлэх боломж байна уу, гэдгийг хоёр жил харсан хэрэг. Төрийн банктай нэгтгээд банкны актив нь сайжирсан. Голомт банкны тухайд хариуцлагатай хэлье.
Энэ банк банкныхаа бүх шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. Үйл ажиллагаа нь чанартай байгаа учраас харилцагчид итгэлтэй байж болно. Голомж банкны хувь нийлүүлэгчдийн хоорондын маргаан бий. Бид үүнд оролцох эрхгүй. Хэрэв харилцагчдийн мөнгө, үйлчилгээнд хувь нйилүүлэгчдийн маргаанд нөлөөлөөд эхэлбэл Монголбанк энэ асуудалд оролцох үүрэгтэй.
УИХ-ын гишүүн А.Тлейхан: -Энэ жил үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийн нийлүүлэлт хийсэн. Долоон их наяд төгрөгийн төсөвтэй байсан. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгө байхад эдийн засаг яагаад хүндрэв. Макро эдийн засгийн үзүүлэлт яагаад буурав. Үүнд Монголбанк буруутай юу эсвэл Засгийн газар юм уу гэдгийг асуумаар байна.
Та өөрийгөө өмөөрөлгүй эдийн засгийн мэргэжилтний хувьд хариулж өгнө үү. Мөнгөний нийлүүлэлт ихэссэн нь валютын ханш өсөхөд нөлөөлсөн байх боломжтой юу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөний зарцуулалт жирийн иргэдэд байтугай УИХ-ын гишүүдэд тодорхойгүй байна. Үүнийг яагаад нууцлаад байдаг юм. Монголбанк, Засгийн газар хамтдаа үүрэг даалгавар авдаг нь ямар учиртай юм. Хоёр тусдаа байгууллага шүү дээ.
Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал:- Үнэ тогтворжуулах хөтөлбөртгурван их наяд төгрөг зарчихсан гэж иргэд ташаа ойлгоод байна. Эдийн засгийг тогтворжуулж хүндрэлийг саармагжуулахад зарцуулсан. Засгийн газарт өгсөн зээл биш. Арилжааны банкаар дамжуулж хувийн хэвшлийнхэнд олгосон. Бид валютын орлого ийм муу байна гэж төсөөлөөгүй. Явцын дунд ойлгомжтой болсон. Төсөвт хүндрэл үзүүлсэн. Валютын урсгал ихэсвэл байдал сайжирна гэж хүлээж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Засгийн газар Монголбанктай гэрээ байгуулж бондын менежмент хийж байгаа. Бондын зээлийн хүүг Монголбанкнаас гаргах юм уу, Засгийн газраас гаргах уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөр арилжааны банкаар дамжуулан хэрэгжсэн. Зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж байгаа юу. Өнгөрсөн онд манай монгол төгрөг ханш хамгийн чангарсан валютын тоонд багтаж байсан. Энэ онд хамгийн сул мөнгөн тэмдэгтээр шалгарлаа.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: - Бид Засгийн газарт мөнгө өгөөгүй. Засгийн газрын бодлогыг биш Монголын эдийн засгийг дэмжихэд мөнгөний бодлогоо чиглүүлсэн. Засгийн газар, Монголбанкны хамтарсан гэрээний дагуу уг мөнгө манайд байдаг. Бид гэрээгээ 1.5 тэрбум ам.доллараар эхэлсэн. Дансанд үлдэгдэл 650 сая ам.доллар байгаа. Гэрээний дагуу мөнгө Монголбанкинд байршиж байхад бид хүүг нь төлнө. Манайхаас мөнгө нь гарч төсөл хөтөлбөрт зарцуулсан тохиолдолд Засгийн газар хүүг нь төлөх юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:- Орон сууцны найман хувийн хүүтэй зээл найдвартай үргэлжлэх үү. Нэг талаар иргэдэд зээл өгснөөс болоод орон сууцны үнэ өссөн гэж байгаа. Гэхдээ хөтөлбөр нь тууштай үргэлжлээд явбал аажимдаа буурах байх. Нөгөө талаас Үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монгол банк үүнд оролцсон. Бензиний үнийг бүтэн жил барина гэсэн ойлголт байхгүй. Дотооддоо л шатахуун үйлдвэрлэхгүй бол үнэ барина гэдэг хэцүү. Энэ талаар Монголбанк юу бодож байдаг юм бэ.
Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргал:- Бид барилгын салбарт хэрэгжүүлсэн бодлогоо харахдаа эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих ажлын байраа хамгаалах, нийт мөнгөний нийлүүлэлт хийхдээ өгөөжтэй байх салбаруудаа сонгож хэрэгжүүлсэн. Үүний нэг нь барилгын салбар. Энэ жил барилгын салбар 125 хувиар өссөн. Энэ салбар яваандаа эдийн засгийг уул уурхайгаас бүрэн хамааралтай байдгийг болиулна. Одоо бол уул уурхайгаас 90 орчим хувийн хамааралтай байгаа шүү дээ. 2-3 жилийн хугацаанд энэ тоо 70 хувь болж багасна. Бид нийлүүлэлт тал дээр идэвхтэй ажиллаж байгаа ч эрэлтийг гүйцэд хангаж чадахгүй байгаа гэв. Үүний дараа гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:- Оны эцсээр эдийн засаг 14.4 хувиар өснө гэж мөнгөний бодлогод тооцсон байна. Үүний 9.5 нь “Оюутолгой”-гоос орж ирэх бололтой. Өөрөөр хэлбэл, гуравдугаар улиралд “Оюутолгой” 36 сая тонн зэс, 3.5 тонн алт, 8.8 тонн мөнгө гаргахаар төлөвлөжээ. Ингэж шууд тооцох нь эдийн засгийн бодит өсөлтийн илэрхийлэл мөн үү. Би бол энийг хөөстэй л тоо байна гэж харж байгаа. Учир нь, энэ мөнгө эргээд Монгол Улсад орж ирэхгүй. Гадаадад байршина шүү дээ. Ийм байхад “Оюутолгой”-н экспортыг ДНБ хамааруулах нь буруу.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:- Өмнөх жилүүдийн мөнгөний бодлогыг сануулах нь зөв байх. Өмнө нь Төв банк эдийн засгаас мөнө татаж авах замаар инфляцыг барьж болно гэж үздэг байсан. 2007 оноос хойш ийм л замаар явж ирсэн. 2012 оноос хойш энэ бодлого нь180 градус эргэсэн. УИХ-ын гишүүдийг тойрогтоо очиход сонгогчид зээлийн хүүг бууруулж өгөөч, зээлийн олдоцыг нэмэгдүүлээч гэж хүсдэг. Энэ бодлогыг л 2013 оны мөнгөний бодлогод суулгаж өгсөн гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй гэлээ.
Ц.Амундарь
Эх сурвалж: "new.mn"

Даваа - 05 сарын 18,
2026
Сэтгэгдэл0
Çîëæàðãàë ÷àäàõã¿é. Àõ íü ÿàëàà äàà áàñ.
Хужаа этгээдээр Монголын эрдэнэсийн авдрын түлхүүрийг бариулчихаад элдэв юм асуух чинь ичгэвтэр бус уу. Анхнаасаа Монголын санхүү банкны системийг нурааж , эдийн зсгийг царцаах зорилго бодлоготой томилогдон ажиллаж байгаа хужаа цустан хорон муу санаатан бол Золжаргал гэгч этгээд мөн. Иймэрхүү этгээдийг үтэр түргэн албан тушааалаас нь буулгаж , хийсэн бүхий л гэмт хэргийг нь хүлээлгэн шоронд хорих эсвэл урвасан гэх зүйл ангиар дээд хэмжээ өгсөн ч болно. Үүнээс хойш нэг ч хужаа Монгол улсын улс төр , эдийн засгийн бүхий л шийдвэрийг гаргах болон гаргах үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцохгүй байх болно. Хөх тамгат Монголчууд Монгол улсын улс төр, эдийн засгийн бүх шийдвэрийг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гаргах болно.
Etseg,eh ny hujaa! Jinhene hujaa nar shuu dee!
Алт дилерийн хэргээр 90 онд эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн энэ цэхийсэн шаар шоронд байх естой байтал ахиад энэ улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлчлээ
Хадгаламжиндаа энэ нохой 2 сая доллартай байна гэсэн сайхан байгаа даа өөрт нь төгрөг унагаад доллар өсгөөдл
çîëæàðãàëä áóðóó íü áàéãàà þì áèø.ªã뺺 êèíîí äýýð Æàíæèí Ñ¿õáààòàðûí õýëäýã øèã öààä ýçýä íü õýí áý ãýäãèéã õàðöãàà.ýëáýãäîðæ ýíèéã ìýäýõã¿é áàéõ óó,ýíõáîëä ¿¿íèéã ñîíñîîã¿é áàéõ óó,àëòàíõóÿã ýíèéã äóóëààã¿é áàéõ óó.Ýíý áîë çîëæàðãàë áóñ ÀÍ -í õèéæ áàéãàà áóçàð ¿éë.Ìîíãîë óëñûã ñºíººõ íü ýðõ áàðèã÷äûí çîðèëãî ø¿¿ äýý.
Хужаа этгээдээр Монголын эрдэнэсийн авдрын түлхүүрийг бариулчихаад элдэв юм асуух чинь ичгэвтэр бус уу. Анхнаасаа Монголын санхүү банкны системийг нурааж , эдийн зсгийг царцаах зорилго бодлоготой томилогдон ажиллаж байгаа хужаа цустан хорон муу санаатан бол Золжаргал гэгч этгээд мөн. Иймэрхүү этгээдийг үтэр түргэн албан тушааалаас нь буулгаж , хийсэн бүхий л гэмт хэргийг нь хүлээлгэн шоронд хорих эсвэл урвасан гэх зүйл ангиар дээд хэмжээ өгсөн ч болно. Үүнээс хойш нэг ч хужаа Монгол улсын улс төр , эдийн засгийн бүхий л шийдвэрийг гаргах болон гаргах үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцохгүй байх болно. Хөх тамгат Монголчууд Монгол улсын улс төр, эдийн засгийн бүх шийдвэрийг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гаргах болно.
Zoljargal chin Jenco-n khamag khorongiig avch ogson khun gej yarikhiin odoo butsaad tongochikhod khen ch yaj ch chadakhgui ard ni said bgaa shuudee
nuguu 90- ond masin dyyren alt abch gadaad ruu yabuulsan sdee da. ganbold ed nar ,,, odoo boltol baigaam uu odoo yaanaa tiim baihaa daanch mogol uls sergehgyi 25-jil bolloo
Энэ нөхөр онолын сурах бичиг яриад л түүнийг ард олон амьдаралд хэрэгжүүлж үр дүнд хүрэхгүй байна ер энэ онол практик зарчмаас төө илүү зарүү гардаг онолоор цаг ямагт мөрдөж явдэг салбар бараг байхгүй л дээ спорт болон шатар тоглоход онолоо барьдаг зарчим бий
Tender nereer husch hulgailj tosovoos avsan mongoo roo hiih yostoi vndsen vvregt ajilaa umartan zoriulaltaar ni bus huvidaa haus bvr emneleg buudal geed hvsseneee barij baiguulan zavdhaad ochnooo on damjij bayjij avaad .ulsad barij ogoh barilga obektooo mongo hvrehgvi geed dahin mongo nehej .. dahin tosob huviarlaj tal taliin tal ni nadad chamd geed huvaagaad avchihdag bayr batboldiin huuli bus biznesiig hogjvvlj bhaar mongol banknii eronhiilogch il tod zartsuulah yumandaaa neelttei zartsuulah ni zuv shvv
Tender avch tosviin mongoor ni huvidaa emneleg baiguulan tvvniigeee butsaagaad ard tvmend tvreeslvvleed suuj bgaaa dagznuud monch tom tolgoi yo . . Hujaagiin sanaagaar seygesen edgeer dagznuudad sum zoogdoh yostoi Bayr batbold 2 iin tsetseglvvlsen deermiin zalit ajillgaaaa ene buyu
Найдансурэн гуайн 2 хуухэд Монгол Улсыг минь самарлаа даа.Тэр Найдансурэн гэж ямар лайтай хун байсан юм бэ? Хуухдуудээ ингэж Ардын дайсан болгон хумуужуулсэн байна шуу дээ.
une togrvorjuulah hotolbor gej uneheer utgagui yum, valutiin hansh ingej hodolchihood bhad une togtvorjuulah hotolboroo urgeljluulne gej yu gesen ug ve, barilgiin salbar yaagaad ch ediin zasgiin chuhal salbar bish, barilgiin salbar yamar ch export hiideggui zongoor ni orhi. oron suutsnii zeeliig bagtslaad bnd gargana gej hudlaa yarihaa boli, togrogiin hansh 20 huvi unaj bhad 8 huviin bagts avah teneg oldoh uu delhii deer? zugeer gai bololgui deer uyed bsn batsuh shig tomootoi suuj bdag hun l hamgiin tohiromjtoi! harin zasgiin gazart bol hiih ajil mash ih bn.
Жолжаргал бол гадныхны захиалгат эдийн засгийн алуурчдын хутга нь юм. Ерээд оноос хойш эзнийхээ даалгавраар монголыг сөнөөж яваа эр.
Delhii 50 trillion $ oor ergedeg.3trillion =3000billion=3000000million. 1 billion=1000million. Mongol-d 3 trillion $ baitugai 30 billion baihgui.
Удахгүй чихрийн цаас шиг хог болох тэр доллар хэнд хэрэгтэй юм бэ. Мөнх Тэнгэрээс бидний хөх тамгат Монголчуудад ивээж өгсөн ямар ч үед үнэ цэнээ үл алдах эх орон газар нутаг ариун дагшин байгаль ус , мал сүрэг, бэлчээр ургамал, ой мод , ан амьтан байна. Монгол хүнд идээд хоол болдоггүй хор болдог , хэрэглээд хэрэг болдоггүй хулхи эд зүйлс хэрэггүй.
ene heden medleggui gishuud erevdmeer ch yum daa
Bi America d 14 jil bolj baina.Suuliin 7 jil truck barij baina.Haana saihan guur baina,ter l UBt baigaasai gej bod dog..Gehdee eh oron tusgaar togtnol yamar une tsenteig hunii gazart iluu mederdeg.Deerengui Hun yalgasan haritsaatai bishgui l taaraldana(havin that kinda feelin all the time)gehdee urilgaar irsen bish usiig ni uuval...Uls bayan bolj mongolooroo goyoh yamsan..