Оюутолгойн гэрээг засч, сайжруулах хамгийн зөв гарц юу вэ?
"Бухын доодохыг харж үнэг турж үхэв" гэгчээр Оюутолгойн баялагийг Монголын ард түмэн хэзээ хүртэх нь тодорхойгүй. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ "Оюутолгой"-н гэрээ өнөөдөр ихээхэн шүүмжлэгдэж байгаа. "Оюутолгой"-н гэрээ Монголын ард иргэдэд нэн ашиггүй гэрээ болсон гэдгийг маш олон эх үүсвэрээр нотолсон.
УИХ-аас өгсөн тодорхой чиглэлүүдийг тусгаагүй байна. Тухайлбал гэрээ хэрэгжих явцдаа хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлчихсэн. Ингэхээр Монголын талд оногдож байгаа өр, авлага нэмэгдэж байгаа юм. Монголын талын ашиг орлого хүртэх хугацаа 30 жилээр холдож байгаа.
Ингээд үзэхээр гэрээг хянан үзэх нөхцөл байдал үүссэн" гэж байв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд хүн өөрөө ийм мэдэгдэл хийнэ гэдэг нь тус гэрээнд ямар их алдаа байгааг гэрчилж буй хэрэг юм.
Уг нь хөрөнгө оруулагч тал зарцуулсан мөнгөө тухайн ордоос хэдий хугацаанд төлнө тэр.үеэс эхлээд 50 болон түүнээс дээших хувийг Монголын төл эзэмшихээр Үндсэн хуулийнхаа тулгуур зарчмыг баримтлан гэрээ хийгдэх ёстой байв.
Тодруулбал, Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн нэгд: "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байна." гэсэн заалт бий.
Мэдэлд байна гэсэн үгийг тодотговол 50 ба түүнээс дээших хувийг Монголын ард түмэн эзэмшсэн нөхцөлд дээрх үг бүрэн утгаараа хэрэгжих юм. Тэгэхээр энэхүү гэрээ түүнтэй холбогдох бүх хууль, эрх зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн нь илэрхий. Иймээс уг гэрээг Үндсэн хуулийн цэц хянан үзээд хүчингүй болгох бүрэн үндэстэй.
Харамсалтай нь энэхүү эрхзүйн боломжоо бүрэн ашиглаж чадахгүй маргалдсаар өдий хүрэв. Одоо бидэнд Оюутолгойн гэрээг засч сайжруулах хамгийн зөв гарц энэ л болно. Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн энэ байддыг арилгаагүй цагт уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж болохгүй юм.
Тогтвортой гэрээ тогтворгүйтэхийн учир
Уг нь гэрээний энэ алдааг засахын тулд С.Баярын Хамтарсан Засгийн газрын үед тодруулбал, 2007 онд ажлын хэсэг гаргаж байсан. 2007 оны хууль дээр ч хууль эрх зүйн зохицуулалт хийх боломж байсан. Харамсалтай нь Засгийн газар энэ ажлаа хийгээгүй. Дараа нь 2008 оны сонгууль болоод бужигнаж эхэлсэн.
Оюутолгойн төрийн эзэмшлийн хувь хэмжээний тухайд УИХ-ын 57 дугаар тогтоолоор 50 хүртэл хувь нь төрийн эзэмшилд байна гээд заачихсан байгаа. Оюутрлгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолын заалтад нийцүүлэн хийх, гэрээний нөхцлийг сайжруулах, төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхой болгох талаар тухайн үед МАН-ын Б.Бат-Эрдэнэ, Ш.Сайхансамбуу, Ц.Даваасүрэн, АН-ын Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, З.Энхболд нарын УИХ-ын найман гишүүн өмнөх парламентын хугацаанд шийдвэртэй тэмцэж ирсэн.
Гэвч С.Баярын Засгийн газар хаалттай хуралдаж Оюутолгойн гэрээг батлагдахаас долоо хоногийн өмнө гэрээг батламжилж, УИХ-ын 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүлсэн талаар мэдэгдэл хийж байв.
Мөн сонгуульд амласан амлалтаа хагас дутуу биелүүлэх үүднээс Айвенхомайнз компаниас 250 сая ам.долларын зээл урьдчилгааг авч ард түмний нүдийг түр боловч хуурсан. Эцсийн дүнд юу болов. Оюутолгойн гэрээний маргаан, эцэс төгсгөлгүй хэрүүл.
Нөгөөтэйгүүр зэсийн нөөцийн асуудал бий. Өнөөдөр зэсийн нөөцөөроө дэлхийд тэргүүлдэг Чили улс 2006 оноос роялтигаа 10 хувь болгосон. Гэтэл манайд таван хувьтай байна. Одоо энэ хувь хэмжээ цаашид Оюутолгой дээр 30 жил мөрдөгдөхөөр болж байна.
Уг нь Монгол Улс гэнэтийн ашгийн 68 хувийн татвараа тэглэсэн ч өсөн нэмэгдэх роялтийн хуулийг санаачлан үүнийг Оюутолгойн гэрээнд тусгах байсан. Гэтэл үүнийг Засгийн газар анхаарсангүй, гэрээний төслийг хуучнаар нь явуулсан. Мөн Оюутолгойгоос жилд 25 тонн алт гаргах тооцоо бий.
Алт бол тухайн улсын валютын сангийн эх үүсвэр гэдэг утгаар эрдэнэсийн сангийн хөрөнгөд бүртгэлтэй, тэр сандаа хуримтлагдан хадгалагдах учиртай. Гэвч энэ асуудлыг Засгийн газар одоо болтол шийдээгүй байна.
Цаашилбал усны асуудал байна. Мөн л 30 жилээр усны нөөцийг ашиглахаар болов. Энэ асуудлаар өмнө нь ажлын хэсэг дээр дахин яригдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийж, тогтоол гарсан ч Засгийн газар мөн л анхаараагүй.
Гэрээний талаар хүмүүс юу хэлэв
Тэгвэл уг гэрээний талаар судааачид юу гэж үзэж буйг сонирхоё. Австралийн "ВА есоnоmics" төвийн захирал Брайн Фишер "МININ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Миний бодлоор хөрөнгө оруулалтын гэрээг дахин шинэчлэхээр болбол Оюутолгойд ирээдүйд хийгдэх томоохон хөрөнгө оруулалт, ашиг орлогод том аюул нүүрлэнэ.
Жишээлбэл, ил уурхайгаас гадна ихэнх баялаг нь газар доор байгаа. Үүнийг ухахад маш том хөрөнгө оруулалт шаардагдана. Ирээдүйн энэ их хөрөнгө оруулалтыг ямар ч компани хийхгүй орхиж болзошгүй учраас энэ нь маш том эрсдэл юм...
Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжээд, Оюутолгойн гэрээг шинэчлэх нөхцөл үүсвэл, нөгөө хувилбар нь ашигт малтмалын хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хэвээр байхад Монгол Улсын эдийн засаг ямар байхыг харьцуулсан судалгаа хийсэн юм.
Гол үр дүн нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад Ашигт малтмалын шинэ хуультай, Хөрөнгө оруулалтын хуулийг дахин хэлэлцэх нь бодлогын тогтворгүй орчинг бий болгож байна. Энэ тохиолдолд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөрвөн хувиар илүү байх болно...
Иймд Ашигт малтмалын шинэ хууль Монгол Улсын хөрөнгө оруулалт ашиг орлогыг бууруулна." гэжээ. Гэтэл доктор Ж.Гөлгөө хэлэхдээ " Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээнд зааснаас даруй хоёр тэрбум илүү ам.доллараар өссөн нь төвөгтэй нөхцөл байдал үүсгээд байна.
Үүний улмаас Монголын талын оролцоонд ногдох төлбөрийн хэмжээ даруй 700 сая орчим ам.доллараар өсөх нь ойлгомжтой. Анхны тооцоо алдаатай байсан. Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмж, бараа материалын үнэ тооцоолсноос давж өссөн байж болох ч энэ тухай хөрөнгө бүрдүүлэгч тал Монголын оролцогч талтайгаа тухай бүр зөвшилцөж ойлголцолгүй явж ирсэн нь яах аргагүй алдаа.
Үүсээд буй нөхцөл байдалд хамтран ажиллагч талууд уужуу тайван, чин сэтгэлээсээ ярилцаж, харилцан ойлголцолд хүрэх ёстой. Тэгэхдээ ажиллаж эхлэх хугацаанд хохирол учруулж хэрхэвч болохгүй.
Төсөл хэдий түргэн ажиллагаанд орно, тэр хэмжээгээр аль алиных нь орлого олох хугацаа наашилна гэдэг үүднээс хоёулаа хөдлөх ёстой. Монголын талд 34 хувьд хамаарах дээрх 700 сая ам.долларын төлбөрийг тусгаарлаж, хүү тооцохгүйгээр, тодорхой хугацааны дараа, жишээ нь эхний 30 жилийн хугацаа дууссаны дараагаар төлөх гэх мэт нөхцлийг бүрдүүлж болох талтай...
Техник эдийн засгийн үндэслэлийнхээ дагуу Оюутолгой ашиглалтанд орсныхоо дараа жилд 450 мянган тонн зэс, 14 тонн алт олборлоно. Энэ нь үнийн дүнгээрээ одоогийн "Эрдэнэт"-ээс даруй гурав дахин их юм. Тэгэхээр тэвчээртэйхэн хүлээгээд Оюутолгойн өгөөж ямар байхыг урьд бий болгосон эерэг жишээ "Эрдэнэт"-тэй харьцуулж үзвэл ямар вэ? хэмээжээ.
О.Баасанхүү: Гэрээг байгуулахдаа гурван зүйлийг заавал харах ёстой
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Оюутолгойн гэрээний талаар ярихдаа "... Гэрээ одоогийн хуульд нийцээгүй гэж хэлэх үндэслэлтэй. Яагаад гэвэл гэрээг байгуулахад гурван зүйлийг заавал харах ёстой.
Нэгдүгээрт хугацааны хувьд ашигт малтмалын тухай хуульд 30 жил гэж заасан байдаг бол энэ гэрээнд 70 жил гээд биччихсэн байгаа юм. 70 гэсэн тоо ямар хуулийн заалт дээр байгаа юм бэ. Тэгэхээр хууль зөрчсөн байна шүү дээ. Энэ гэрээг эргэж ярих боломж байна гэсэн үг.
Бид анх гэрээг байгуулахдаа хэдэн тэрбумаар энэ компани босно гэсэн юм бэ. Дөрвөн тэрбум гэсэн юм уу, хоёр тэрбум гэсэн юм уу, эсвэл арван тэрбум гэсэн юм уу. Үнэ зөрчигдсөн байна гэдэг чинь гэрээ зөрчигдсөн гэсэн үг.
Гуравдугаарт ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэл. ТЭЗҮ нь тухайн үед засвартай байсан гэж байгаа. Засвартайгаар нь авлаа гэж ярьж байсан. Авсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Засвартай юм авдаггүй байхгүй юу.
Тэгэхээр ТЭЗҮ-ийг чинь хэн гаргаж өгсөн юм бэ? Гаргахыг зөвлөсөн тэр компани нь өнөөдөр ашиг сонирхолын зөрчилтэй юм бол энэ чинь ерөөсөө асуудалтай юм биш үү. Энэ өнцгөөс ярихгүй байгаа нь ойлгомжгүй байгаа юм." гэв.
Үүнээс үзэхэд Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй байдлаар хийгдсэн нь тодорхой. Гэрээг сайжруулах талаар Монголын Засгийн газар, "Рио Тинто" хоёр өнгөрсөн хавраас хэлэлцээрийн ширээний ард суусан боловч олигтой үр дүнд хүрэхгүй л байна.
Албан бус мэдээллээс үзэхэд Засгийн газар "Рио Тинто"-гийн зарим төлөөлөгчид Лондонд очиж дээрх гэрээний талаар дахин хэлэлцэхээр тохирсон бололтой. Оюутолгойн хувьд тус ордын гүний уурхайн ажил түр зогссон мэдээлэл байна. Юутай ч Оюутолгойн олборлолтын ажлыг зогсоох нь аль аль талдаа ашиггүй.
Тиймээс гэрээний нөхцөлөө зөв гаргаж, талууд хоорондын ашиг сонирхлоо бодолцож шинэ шийдэлд хүрэх хэрэгтэй. Оюутолгойн гэрээ бол зөвхөн Засгийн газар "Рио Тинто" хоёрын хоорондын асуудал биш Монгол Улсын үндэсний эрх ашиг хөндөгдсөн томоохон асуудал гэдгийг бодох нь чухал юм.
Ш.Батцогт
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл(14)
социалист хөрөнгө оруулалт эрдэнэт байлаа. ардчидсан хөрөнгө оруулалт бороо, оюутолгой боллоо. социалист хөрөнгө оруулалтаас монголчууд ашиг хүртсэн бол арчилсан хөрөнгө оруулалтаас үе дамжсан өр хүртэх бололтой дүр эсгэсэн ардчлалаа гэж
SOTSIALIZMIIN UYEIIN SETGELGEEGEER YARIXAA BOLILDOO. OYUTOLGOI GEJ KOMPANI YAAXAARAA MONGOLIIN ARD TUMNIIG TEJEEX YOSTOI BAIDAG YUM. TIIM YUM BOL TER KOMPANI CHINE XEZEE CH OODLOXGUI. TENEG YUM YARIJ BAIX YUM.
34 хувиа нээлттэй зараад Оюутолгойгоос ХУРДАН ГАР АА... ГАРГАЖ БАЙГАА БҮХ ШИЙДВЭР ЧИНЬ БУРУУ байна... 20-30 альтернатив байхад хамгийн муу шийдлийг нь л барьж авах юм... Мэдэхгүй, чадахгүй юм руу өөрөө далдганаж орчихоод олон юм ярьж, шалчиганаад байх шаардлагагүй... Компанийн дотор орчихсон жижигхэн гар хэрүүл хийгээд л, хөрөнгө оруулалтаа нэмлээ ч гэх шиг... Үйлдвэрлэлийн явцад нэмэлт хөрөнгө шаардагддаг нь жирийн л үзэгдэл шүү дээ... Шалгаад яах юмб...ХААШДАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ... Чукчаг бол яаж л бол яаж маллана шүү дээ... Монгол улс эзэн нь ухаантай юм бол ЭЗЭН ШИГ Л БАЙ л даа... Хар бор ажилтай нь зууралдалгүй, Татвараа хурааж аваад БОСС ШИГ сууж байвал дээргүй юү.
Mongol ulsad ashig ugui gereeg Canaduud uurchiluxgui gevel manai tur shuud geteeg cancel bolgson in deeree.ene bol uls orond ix xetsuu gevch bid busee changalj bayalgiinxaa ezen baij Oyu tolgoig uxalguigeer amidar ch bolno doo bolno.uur tom compane garch irnee.buu xulchii.canadiin ene company xamiin boxir gai avchirdag compane shuu dee.ted uxaj avchixaad ur xuuxediig maani urund oruulj avaad arilaad ugnu.yamar ashig oloxoo medexgui tiim geree gej yu baidag yum ne
MONGOLCHUUDIIG TENGER ETSEG, MONGOLCHUUDIIN OWOG DEEDES, HUNNUCHUUD, HUNNU GURENII HAADUUD, HUNNUGIIN DOGSHIN ATILLA HAAN HAMGAALDAG YUM !!!! MONGOL ULSIIG TS.ELBEGDORJ N.ALTANHUYAG 2 MEDDEGGUI YUM!!!! TIIMEES rio tinto MONGOLOOS NEN DARUI ZAILAH HEREGTEI !!!! Rio tinto MONGOLOOS GARCH YWAHGUI BOL TENGER GAZARIIN HUULI ZORCHSON YAL SHIITGELEER rio tintog OORIINHON ULS GURENTEIN HAMT GESGEEL BUULGAJ DELHIIGEES UURD ARCHIJ GAZARTAIN TEGSHILEH BOLNO! Rio tinto BUU CHALCH !!!! BUU DONGOS !!!!. EZEN NI YMAA MEDEJ , EREG NI USAA HASHDAG YUM !!!!!!!!!!!!!!!! MONGOL ULSAAR OROLDWOL rio tinto OORSDIIN TOLGOIG TSUSDANA!!!! OORIIN ULS GURENEE GAZARTAIN TEGSHLUULJ USTANA!!!! DELHII DEER 120 JILIIN IH TSEWERLEGEE YWAGDAJ BAIGAA GEDEGIIG rio tint-d HATUU ANHAARUULJ BAINA!!!! DELHII 120 JIL BOLOOD NEG UDAA IH TSEWERLEGEE YWUULDAG. ENE TSEWERLEGEEGEER BAIGALI DELHIITEI BURUU HARITSSAN BUH HUMUUS, ULSUUDIIG DELHIIGEES SEGSERCH HAYDAG !!!! GAZAR DELHIIN HUULI MASH HATUU BAIDAG!!!! BAIGALIIN AGUU IH HUCHINII OMNO rio tinto OVDOG SOHROH BOLNO!!!! BAIGALIIN AGUU IH HUCH GEDEG NI : ( HUCHTEI HAR SALHI, AIMSHIGTAI GAZAR HODLOLT, TSUNAMI GEH MET ).
Lam deer ochdoo!
Монгол Улсын Иргэн Таны анхааралд 2009-04-06 10:29:14 , Мэдээний дугаар: #1150876 http://www.olloo.mn/modules.php?name=News
Монгол Улсын Иргэн Таны анхааралд Огноо: 2009-04-06 10:29:14 Монголчууд бидний ємч, баялаг Оюу толгойн зэс, алт, мєнгєний ордыг харийнхны мэдэлд єгч ашиглуулах гэрээг эрх баригчид бэлэн болгожээ. Энэ эгзэгтэй цаг мєчид бид Монгол орны эзэн болж тєрсєн Иргэн Танд хандан энэ гэрээтэй холбоотой зарим асуудлаар vзэл бодол,байр сууриа илэрхийлж байна. Оюу толгойн ордыг хэрхэн ашиглахаас улс vндэсний, Та бидний хувь заяа, ойрын ба холын ирээдvй дэндvv ихээр хамаарна. Иймээс энэхvv асуудалд туйлын цэгцтэй, туйлын няхуур хандах учиртай. Vvнийг жирийн иргэд хvртэл мэдэрч мэддэг болсон нь эрдэс баялгийг тойрсон сvvлийн хэдэн жилийн vйл явдлуудын нэгэн нааштай vр дvн юм. Харамсалтай нь, одоо УИХ-аар батлуулахаар яаравчилж буй гэрээ нь монголчууд бидний хvсэл эрмэлзэл, vндэсний эрх ашиг, аюулгvй байдал, хєгжлийн боломж, зорилго,зорилт хийгээд Vндсэн хуулиар баталгаажсан бvрэн эрхэд гол чухал зvйл дээр огт нийцэхээргvй байна. Энэ гашуун ч гэсэн зайлшгvй vнэн мєнийг Иргэн Танд сонордуулахын зэрэгцээ хамтын хvч чармайлтаар зєв зvйтэй шийдэл,шийдвэрт хvрэхийг бид эрмэлзэж байна. Оюу толгойн ордыг ашиглах 2007 оны гэрээ тун тvvхий болох нь тогтоогдож, тухайн vед УИХ-аас буцаагдсаныг хэн хvнгvй мэднэ. Тэрхvv гэрээний ноцтой алдаа, дутагдал, бузар булайг олон хvн илчлэн шvvмжилсний дотор бид ч мєн байр сууриа нэг бус удаа илэрхийлж, хураангуй дvгнэлтээ “Ардчилал” сонины бvтэн нvvрэнд багтааж ядан нийтэлсэн. Ингэхдээ гэрээний сул талыг шvvмжлэхийг урьтал болголгvй, харин асуудлыг бvхэлд нь зvй зохистой шийдвэрлэх гарц,хувилбарыг монголчууд бид хамтран олоход анхаарлаа тєвлєрvvлж зарим суурь бодол,санааг илэрхийлэн, дэс дараатай арга хэмжээг цаг алдалгvй авч хэрэгжvvлэхийн чухлыг онцолсон билээ. Одоо УИХ-д єргєн баригдсан гэрээ нь (олон нийтэд мэдэгдсэн агуулгаас нь харахад) ємнєх гэрээний ноцтой алдаа,эндэгдлийг засаж залруулалгvйгээр дахин давтаж, монголчуудын хvсэл зориг, найдлага, горьдлогыг дахин хєсєрдvvлжээ. Vvнд бид туйлын ихээр харамсч байна. Засгийн Газар ийм явцгvй гэрээг гадаадын хєрєнгє оруулагчидтай тохиролцоод хэрэгжvvлэхээр зvтгэж буйг бид эрс буруушаан эсэргvvцэж, vндэсний эмгэнэл хэмээн vзэж байна. Vндэсний аюулгvй байдлыг хангах бvхий л vйл ажиллагаа, тvvний дотор “Монгол Улсын байгалийн баялгаа эзэмших бvрэн эрх(ийг) ... хангах” vйл ажиллагааг уялдуулан зохицуулж хянах чиг vvрэгтэй Vндэсний Аюулгvй Байдлын Зєвлєл энэхvv гэрээг 2007 оны гутамшигт гэрээний нэгэн адил зарчмын хувьд хvлээн зєвшєєрсєн нь тєр, ард тvмний ємнє хvлээсэн онцгой vvрэг,хариуцлагаа бас дахин умартсан vйлдэл боллоо. Одоо vгээ хэлэх ээлж УИХ-д ирээд байна. Ємнєх гэрээг шvvмжлэлтэй авч хэлэлцээд, байж болох цорын ганц зєв шийдвэрийг гаргаж чадсан шиг энэхvv гэрээг тал бvрээс нь нягтлан vзэж, ойрд ба хожим гарах бодит болон болзошгvй vр дvн,vр дагаврыг нь Оюу толгойн орд хийгээд ерєєс эрдсийн баялгийг зvй зохистой ашиглах, улс орныг оновчтой хєгжvvлэх ерєнхий асуудалтай нягт уялдуулан ажил хэрэгчээр, нийтэд ил тод хэлэлцэн байж учрыг нь олж, хужрыг нь тунгаана гэдэгт бид найдлага тавьж байна. Гэхдээ бидний эцсийн найдвар иргэд,олон нийт,ард тvмний саруул ухаан,эр зориг,эх оронч сэтгэлгээнд оршино. Улс,vндэсний хувь заяаны асуудлыг эцсийн бvлэгт тєлєєний байгууллагууд, тэгэх тусмаа цєєн эрх мэдэлтэн бус, харин иргэд, ард тvмэн єєрєє хамтын оюун ухаан, vйл хєдлєлєєрєє шийддэг vнэмлэхvй тvvхэн vнэнд бид бат итгэж байна. ”Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна” гэж баталгажуулсан Vндсэн хуульдаа тулгуурлаж байна. Vvнийг Иргэн Танд учирлан сануулахын ялдамд Оюу толгойн ордыг ашиглах асуудал болон єргєн баригдсан гэрээний талаар санал бодол, байр сууриа тод томруун илэрхийлж, єєрийн болон vр хvvхэд,ач гуч нарынхаа хувь заяа, ирээдvйтэй шууд холбоотой амин чухал асуудлаа анхааралдаа авч хамтран шийдэлцэхийг уриалж байна. Алгуурлавал асар ихийг алдах аюул нvvрлэлээ. Оюу толгойн ордыг ашиглах асуудал анхнаасаа мордохын хазгай болж “нохойн зам”-аар орсныг бид ємнє нь анхааруулан хэлж, байдлыг цаашид дордуулан даамжруулахгvйгээр vндсээр нь засаж сайжруулахыг шаардаж, улс орныг хvнд байдал, эрсдэл,гацаа мухардалд оруулахгvй байхын тєлєє зvтгэсэн юм. Гэвч эрх баригчид бодлого,vйлдэл,эс vйлдлэрээ монголчууд бидний боломж,байр суурийг улам бvр доройтуулан хvчгvйдvvлж, буруу алхам, шийдвэртээ улам ихээр ороогдон барьцаалагдаж, яван явсаар єнєєгийн энэ байдалд хvргэлээ. Харамсалтай нь, ийм олхиогvй байдал зєвхєн Оюу толгойн ордын асуудалд тєдийгvй, эрдэс баялгийн салбарт бvхэлд нь, Монголын нийгэм,эдийн засгийн хєгжлийн ихэнх зангилаа асуудал дээр vvсээд байгаа юм. Иргэн Та, монголчууд бид энэ бvх заваарсан байдалд зарчмын дvгнэлт хийх цаг болсон байна. Эс тэгвээс Оюу толгойн орд болон бусад баялгаа єєрийн мэдлээс бvрмєсєн алдаж цєлмvvлээд зогсохгvй, бусдын санхvv-эдийн засгийн дарамт,эрхшээлд лав шигдэн орох, єєрийн vзэл,хvсэл мєрєєдлєєрєє улс орноо залж хєтлєх боломж,бололцоогоо тануулан хязгаарлуулах, цаашид бvр алдах, улмаар тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлынхаа vндсийг бусниулах аюулд автах нь ээ. Ийм юманд хvрэх гэж, ийм байдалд орох гэж Цагаан морин жилийн єєрчлєлтийг, 1921 оны ардын хувьсгалыг, 1911 оны тусгаар тогтнолын хєдєлгєєнийг монголчууд хийгээгvй нь лавтай. Энэ бvхнийг хэтрvvлэг хэмээн бvv vзэгтvн. Монголчууд vндэстнийхээ хувьд нэгдмэл нэг хувь тавилантай, оршин тогтнох тун євєрмєц нєхцєл,онцлогтой, хєгжин дэвжих нэн их боломж,ирээдvйтэй гэдгийг зах зухаас нь мэдэрч ойлгодог хэнбугай ч аливаа томоохон асуудлыг ийм тvvхэн хэлхээ холбоонд, ийм учир зvйгээр авч vзэхээс єєр аргагvй байдаг юм. Ингэх шаардлага нь єєрєє Монголын нэгэн онцлог юм. Одоо єргєн баригдаад буй гэрээг хvлээн авахаас єєр сайн шийдэл,хувилбар байхгvй мэтээр аашилж, мэдээллийн бvх хэрэгсэл, тєрийн бvх эрх мэдлийг ашиглан, мєн тvр зуурын хямрал,бэрхшээлийг далимдуулан ард иргэдийг тєєрєгдvvлэхийг санаархаж байна. Монголчууд бидэнд зарчмын єєр сонголт хийх боломж бvрнээ бий бєгєєд хийх ч ёстой. Оюу толгойн ордыг ашиглах асуудлыг гагцхvv єнєєгийн тvншvvдтэй холбон явцуурах нь юуны ємнє vндсээрээ буруу юм. Заавал эд нартай хамтрах алба байхгvй. Монголчууд бидний язгуур эрх ашигт ямар ч эргэлзээгvйгээр нийцэж чадахааргvй бол єєр арга зам, хувилбарыг сvвэгчилж сонгох л ёстой. “Эзэн нь юмаа мэдэж,эрэг нь усаа хашдаг” нийтлэг ёс,зарчим тийм билээ. Ерєєс Оюу толгойн ордоо тvшиглэн vндэсний компаниа байгуулвал зvйтэй. Тэгээд Таван толгойн орд дээр одоо хийж байгаа шиг хэлбэрээр, эсвэл єєр арга замаар дvрмийн сан,хувьцааных нь томоохон хэсгийг (0-49 хувийг) хамгийн тохиромжтой гадаадын хєрєнгє оруулагчдад єгч хамтран ашиглаж болно. Ийм санааг ємнє нь олон хvн илэрхийлж байсан. Гэвч эрх баригчид энэ зєв зvйтэй хувилбарыг санаатайгаар орхигдуулан єдийг хvргэчихээд, гаднын компанийн нэгэн явцуу хувилбарыг vг дуугуй хvлээн зєвшєєрсєн vйлдлийг удаа дараа хийчихээд асар их хор,хєнєєлтэй гэрээг монголчуудад одоо хоёрдох удаагаа тулгаж байна. “Зах зээл”, “нийгэмчлэл” гэх нэр томъёоны жинхэнэ утга агуулгыг ч ойлгох оюуны чадваргvй атлаа нийгмийн баялгийг тонож дээрэмдэх шуналтай донтонгууд зах зээлийн зарчим ийм тийм байдаг, бусдын ємчийг булаан авч нийгэмчлэх нь гэх зэргээр хоосон мэдэмхийрэн донгосч, хуульд хvртэл єєрийн атгаг, хортой санаануудыг удаа дараа шургалуулж гажуудуулсаар байгаад єнєєгийн эмгэнэлт vр дvнд хvргэснийг мєн хэлэх хэрэгтэй. Санхvv,эдийн засагт томоохон хямрал,хvндрэл учрах даруйд олон арван жилийн туршид vглэн шvтэж, бусдад улиглан тулгаж ирсэн зах зээлийн онол,зарчим гэгч нь ихээхэн харьцангуй ойлголт байдгийг, бараг vнэ цэнэгvй зvйл болж хувирдагийг яг одоо барууны гол тулгуур орнуудад банк,санхvvгийн олон байгууллагыг олон таван vггvйгээр тєрийн мэдэл,хяналтад авч “нийгэмчилж” буй баримт,жишээнvvд хєдєлшгvйгээр нотлож байна. Гэтэл монголчууд бид улс,vндэстнээ авран хамгаалах,хєгжvvлэх, бие даасан байдлаа олох,хадгалж бататгах тухай мєхєх,сэхэх хэмжээний амин чухал асуудлуудаа зохицуулахдаа бусдын хийсвэр номлол,чалчаа яриаг яагаад заавал дагаж мєрдєх ёстой юм бэ? Ийм байдалд хvргэж буй боолын сэтгэлгээнээс юуны тvрvvнд салж ангижрах хэрэгтэй байна. Гадаадын хєрєнгє оруулалтын vvрэг,ач холбогдлыг бид шинжлэх ухааны vндсээр нь гадарладагийн хувьд хєрєнгє оруулагч тvншvvдтэй итгэл vнэмшилтэйгээр нягт хамтран ажиллахын чухлыг мэднэ. Яг ийм учраас Оюу толгойн ордод тодорхой хєрєнгє оруулаад буй компаниудад хvндэтгэлтэй хандахын зэрэгцээ тэдний хувьд манай эрх баригчдын буруугаас болоод амаргvй нєхцєл,байдал vvссэнд харамсч байна. Гэхдээ хєрєнгє оруулагч хэнбугай ч нэг зvйлийг маш сайн ойлгож анхаарах хэрэгтэй билээ. Тэр нь юу вэ гэвэл монголчууд vндэсний язгуур эрх ашиг, Vндсэн хуульдаа харшилсан ямар ч гэрээ,хэлэлцээрийг хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй, хууль эрх зvйн тийм боломж ч байхгvй гэдгийг мэдэх ёстой юм. Оюу толгойн ордыг хамтран ашиглая гэвэл монголчуудын язгуур эрх ашгаас шууд vvдэлтэй vндсэн шаардлагуудыг хvлээн зєвшєєрєх ёстой. Эрх баригчдын тарьсан нэг гай балаг бол Оюу толгойн ордын ашиглалтын тусгай зєвшєєрлvvдийг зохих бэлтгэл,нєхцєл нь хангагдаагvй байхад хууль,журам зєрчин, дураараа авирлаж олгосон явдал байдаг. Vндсэн хууль, тэрчлэн бусад хууль,журмаа дагаж мєрдвєл эдгээр зєвшєєрлийг цуцлахаас єєр аргагvй. Цуцлахгvй байвал байнга л хууль бус vйлдэл хийж байна гэсэн vг. Ийм л “чєтгєрийн” гацаанд ард тvмнээ ч, гадаадын хєрєнгє оруулагчдыг ч оруулчихаад байгаа юм. Єргєн баригдсан гэрээ ч баталгаатай хууль эрх зvйн орчинд хийгдээгvй гэж vзэх бvрэн vндэстэй. Энд орд газрын нєєцийг зохих журмаар нь Улсын бvртгэлд аваагvй байгаа, Ашигт малтмалын тухай хууль хvчин тєгєлдєр эсэх нь эрх зvйн хувьд эргэлзээтэй хэвээр байгаа, ашиглалтын тусгай зєвшєєрлvvдийг хууль бусаар олгосон, ордыг ашиглах техник-эдийн засгийн vндэслэл боловсруулагдаагvй байгаа зэргийг юуны ємнє дурдаж болно. Хууль,тогтоомжоо энэ гэрээнд тохируулан одоо єєрчлєх гэж байгаа нь ч зохистой vйлдэл биш. Монголчууд “Их засаг”-аас эхтэй эрхт зvйт тєрийн гайхалтай єв,уламжлалтай нь дээр орчин цагийн эрхт зvйт тєрийн тухай vзлийг соргогоор тусган авсан улс. Гэтэл аж ахуйн нэг гэрээ байгуулахын тулд Vндсэн хууль,бусад хууль тогтоомж болон эрхт зvйт тєрийн vндсэн (хууль дээдлэх) зарчмаа уландаа гишгэх гээд байгаа нь тєрт ёс, хууль зvйгээ дэндvv доромжилсон, ердєє л єєрсдийгєє шившигдvvлсэн хэрэг биш гэж vv. Энэ нь зарим хvнд огт падлийгvй байдаг байж мэдэх боловч хамгийн гол нь ийм маягаар хийсэн гэрээг бvр анхнаас нь хууль зvйн чадамжгvй болгочихож байгааг мартаж болохгvй. Єєр нэг асуудал бол эхнээсээ явцгvй гэрээний тєслийг бєєн юм болж байж тохиролцоод, дараа нь тэр нь жам ёсоороо бvтэлгvйтэхээр дэлхийн бизнесийн ертєнцєд Монгол Улсын нэр хvнд сэвтэж,унахад хvрч байгаа явдал юм. Энэ бол маш их хєнєєлтэй зvйл. Одоо ямар байдал vvсээд байна вэ гэвэл, єргєн баригдсан гэрээг батлахгvй бол нэр хvндэд муугаар нєлєєлчих гээд байдаг, батлая гэхээр болдоггvй, олон vеэрээ хохирчих гээд байдаг тун эвгvй ацан шалаанд орчихоод байгаа юм. Энэ бvх урагшгvй байдал нэг л уг сурвалжтай бєгєєд тэр нь эрх баригчдын алдаатай vйл ажиллагаа юм. Єєрсдийгєє ч, єрєєлийг ч ингэж нуман тулгуурт оруулах шаардлага уул нь ер байхгvй. Аливаа юмыг эхнээс нь ном ёсоор нь хийгээд явбал хугацаа,хvчин чармайлт шаардлагатай ч эцсийн дvнд vр єгєєжтэй байдаг. Гэтэл бэлтгэл хангагдаагvй байхад хий хоосон яаруулах, давчуу хугацаа тогтоож єєрсдийгєє шахаанд оруулах, бодитой бус хvлээлтийг олон нийтэд vvсгэх зэргээр хэлбэрдэн бантагнаж, эцэст нь авах,батлах аргагvй дутуу дулимаг гэрээг бэлдээд асуудлыг дахин гацаанд оруулчихлаа. Гэрээнд тусгаснаар бол Оюу толгойн ордыг ашиглах асуудал эхний 30 жилд гаднынхны бvрэн мэдэлд, тvvний дараа тэднээс 50 хувь хамааралтай буюу тэдний зєвшєєрєлгvйгээр ямар ч юмыг хийж шийдэж болохооргvй хараат байхаар зохицуулагджээ. Єєрєєр хэлвэл, монголчууд бид єєрийн ємч баялгаа хэзээ ч єєрєє мэдэж захиран зарцуулах эрхгvй байх юм гэнэ. Зєвхєн энэ заалт гэрээг хvлээн зєвшєєрєхгvй байх, УИХ-аас буцаахад бvрэн хангалттай. Ийм хєгийн нєхцлєєр єєрийн ємчєє ашигласан нэр зvvж байснаас бvр больсон нь дээр гэж vзэж байна. Оюу толгойн тєслийн єгєєжийн 76 хувийг Монголын тал авна, тийм учраас ашигтай тохиролцоо болчихлоо хэмээн vнэн,худал нь мэдэгдэхгvй хэдэн тоогоор бамбай хийсэн зvйлийг одоо ярьж сурталчилж байна. Гэтэл Оюу толгой тогтоогдсон гэх нєєц баялгийн хэмжээгээрээ (цаана нь илрvvлж амжаагvй байгаа ямар их баялаг байгааг бvv мэд), мєн стратегийн ач холбогдлоороо Монгол Улсын хувьд хэтэрхий чухал учраас ердийн нэг томоохон ордтой зvйрлэшгvй, иймээс ердийн бизнесийн vзvvлэлт,шалгуураар эцэслэн хэмжиж дvгнэх боломжгvй, аж ахуйн хvрээнээс хол халисан улс тєр, аюулгvй байдлын, бvр єсгєж яривал олон улсын харилцааны (тvvний дотор геополитикийн) хvчин зvйлvvдийг єєртєє агуулж нэгтгэсэн ийм онцгой баялаг гэдгийг ер хєндєж ярихгvй байгаа юм. Хvссэн,хvсээгvй ийм бодит байдлын тухай хэлэлцэж байгаа тул бизнесийн ашиг, орлогыг харуулах хэдэн тоо,тоонцроор энэ ордыг ашиглахтай холбоотой асуудлыг яагаад ч бvрэн илэрхийлж шийдэх боломжгvй. Байдал ийм нарийн тєвєгтэй учраас л монголчууд улс,vндэснийхээ хувь заяатай холбоотой энэ орд газраа єєрийн мэдэлд байлгаж ямагт єєрєє бие даан шийдэх боломж,чадвартай байхаас єєр аргагvй байгаа юм. Эрх чєлєє,бие даасан байдал, аюулгvй байдал зэргийг тоогоор хэмжих боломжгvй, мєнгєєр vнэлэх аргагvй гэдгийг vл хайхран, ашиг орлого гэсэн хэдэн тоо яриад байгаа нь аюултай ба єрєвдєлтэй. Бvхнийг мєнгєєр авч єгч болох мэт, бvхнийг зоосны нvхээр харж болох мэт сэтгэлгээ манай нийгэмд ихээхэн газар авсны гор энэ бололтой. Хямрал,бэрхшээлийг далимдуулан олон нийт, УИХ-ыг шавдуулан тэвдvvлж, шахаанд оруулж байгаад гэрээг батлуулах гэсэн башир арга ч ажиглагдаж байна. Дотоодын нєєц бололцоогоо дайчлах vvднээс Оюу толгой болон бусад ордоо бушуухан ашиглаж эхлэх хэрэгтэй гэх утга,аястай зvйлийн зэрэгцээ алт,зэсийн vнэ уначихлаа гэх дутуу, бvр худал мэдээг зарим сувгаар тарааж иргэдийн толгойг эргvvлэхийг оролдож байна. Алтны vнэ огт унаагvй, харин ч бvр єсєж нэг унци нь сvvлийн сард 900-989 ам.долларын хооронд хэлбэлзэв. Зэсийн vнэ дэлхийн цочмог хямралаас болж оргил vеийнхээсээ гэнэт огцом буусан боловч сvvлийн vед эргээд нэмэгдэж нэг тн нь 3500 ам.доллараас даваад байна. Оюу толгойн ордыг ашиглах Цогцолбор тєлєвлєгєєнд тооцооны суурь болгон хєрєнгє оруулагчийн авч байсан тэр тєвшнєєс (алт 400 доллар, зэс 2200 доллар) єнєєгийн vнэ илэрхий єндєр байгаа юм. Ерєєс алт,мєнгє,зэс,нvvрс,газрын тос,хий,уран,тємєр гэх зэрэг бодит баялаг цаашид улам vнэ цэнэд орох ерєнхий хандлага буйг хэлэхгvй байна. Нєгєєтэйгvvр єнєє,маргаашийн байдлыг vндэслэж шийдвэр гаргавал тун удахгvй алдаагаа ухаараад амаа барив ч гэрээг засаж єєрчлєх боломжгvй байдал vvснэ. Бороо болон бусад ордын гэрээнээс сургамж авах цаг болсон баймаар. Ємнє нь гаргасан алдаа,эндэгдлээ єєрсдєє засаж залруулан улс оронд учруулсан гай, балгаа бага ч атугай багасгахын оронд “миний дараа галав юvлсэн ч яахав” гэсэн маягтайгар амин чухал асуудалд хандсаар буй нь улс орны ирээдvйг авслах аюулыг дагуулж байна. Оюу толгойн ордыг ашиглах асуудлыг энэ удаад ч зєв зvйтэй зохицуулж чадсангvй, ерєєс сэтгэлгээ,арга барилаараа тэгэх чадваргvй болжээ гэдгээ Засгийн Газар, холбогдох албан тушаалтнууд єргєн барьсан гэрээгээрээ нотолчихлоо. Одоо иргэд дvгнэлт хийж цэг тавивал зохино. УИХ-аас гэрээг буцаавал таарна. Vндэсний аюулгvй байдалд сєргєєр нєлєєлєхєєр байна гэх утгатай ганц єгvvлбэр,vндэслэлээр бvх гэрээ,хэлэлцээг зогсоодог, бvрмєсєн хvчингvй болгодог жишиг дэлхийн олон оронд бий. Хийвэл зохих дараагийн алхмууд ч тодорхой байна. Vvнд: 1.Ард тvмэндээ vнэн мєнийг хэлэх, 2.Ашиглалтын тусгай зєвшєєрлvvдийг цуцлах (vvнтэй уялдаатайгаар єнєєгийн тvншvvдтэй тохиролцох оролдлогыг дахин хийж болох юм. Гэрээний болзол нь: эхний 10-15 жилд 50:50, тvvний дараагийн тодорхой хугацаанд 51 x:49-x гэх зэргээр нарийн тооцоо,судалгаанаас хамааралтай нєхцлvvд байж болох юм.) 3.Єнєєгийн тvншvvдтэй тохирч чадахгvй бол vндэсний компаниа байгуулж ажиллуулах, 4.Бэлтгэл хангагдсаны дараа гадаадаас хєрєнгє оруулалт татах, хамтран ажиллах тvнш,гvйцэтгэгчийг тодруулах, гэрээ байгуулах гэх мэт арга хэмжээг цэгцтэй ба шуурхай хэрэгжvvлэх. Эдгээрийг хийж чадахгvй, хvсэхгvй хэнбугай ч улс,vндэснийхээ эрх ашгийг дээдлэн сайн дураар зайгаа тавьж єгвєл зохино. Иргэн Танаа, Монгол орон зах зээлийн (капиталист) тогтолцоонд шилжээд 20-иод жилийн нvvр vзэж байна. Эрх чєлєє, шударга ёс, сайн сайхан амьдралыг хvсэмжлэн мєрєєдсєн манай ард тvмний эрмэлзэл,тэмvvлэл,найдвар,найдлага энэ хугацаанд биеллээ олсонгvй. Ардчилал,хvний эрх хэлбэрийн тєдий зvйл болж vнэгvйтэв. Улс тєр, эрх зvйн систем улам бvр гажиж гацан vvрэг,зорилгоо биелvvлж чадахаа байв. Байгаль,орчны бохирдол,доройтол,сvйтгэл аюултай хэмжээнд хvрэв. Ёс суртахуун,оюун санааны доройтол аймшигтайгар нэмэгдэв. Эдийн засаг єєрийгєє тэтгэн хєгжих чадвараа ололгvй явсаар хямралд автаж сульдав. Ажилгvйдэл,ядуурал газар авав. Нийгмийн баялгийн хуваарилалт гажуудаж баян,хоосны ялгаа хэрээс хэтрэв. Хvн амын ахуй амьдрал дордож єлєн зэлмvvн, vгээгvй хоосон хvний тоо нэмэгдэв. Ард иргэд, улс орон бvхэлдээ мєнгє,капиталын эрхшээл, дарангуйлалд оров. Хvнд суртал,авилгал,хээл хахууль хорт хавдар мэт тархав. Шийдвэрээ хvлээсэн асуудлууд овоорон хуримтлагдав. Ард тvмэн ирээдvйдээ итгэх, ирээдvйгээ єєдрєгєєр тєсєєлєх итгэл, найдвараа алдаж эхлэв. Монгол орон неолиберализм хэмээх, одоо газар сайгvй бvрмєсєн балран унаж vнэгvйтээд буй барууны туйлширсан vзэл,бодлогын туршилтын талбар, туулай болж хувирсан юм. Улс орон эзэнтэй,эзэнгvй нь мэдэгдэхгvй, єєрийн гэх тууштай чиг бодлогогvй, замбараагvй явж ирэв. Эдгээрийн гор,лай ланчгийг ард тvмэн амсаж, зовж зvдэрсээр байна. Улс орныг удирдаж байсан болон одоо удирдаж буй хvмvvс, бvлэглэлvvд,улс тєрийн хvчнvvд энэ бvхний хариуцлагыг хvссэн,хvсээгvй бvрэн хvлээх ёстой. Эдийн засаг,нийгмийн хєгжлийн онол,практикийн судалгаа, “ирээдvйтэй хєгжил”-ийн vзэлд тулгуурлан бид “Ирээдvйтэй Монгол” хэмээх vндэсний хєгжлийн vзэл баримтлал боловсруулахыг зорьж буй бєгєєд тэр нь одоо байгаа бvх vзэл баримтлал, тєсєєллєєс нэлээд ялгаатай, бvр альтернатив шинж чанартай байх болно. Монгол орон, монгол vндэстэн хєгжил, дэвшлийн асар их нєєц боломжтой. Байгалиас заяагдсан, vvх тvvхээс євлєгдсєн хєгжлийн давуу талуудаа монголчууд бид цэгцтэй бодлого, тєлєвлєгєєгєєр дамжуулан тууштай ашиглан ажиллуулахын сацуу сул талуудаа оновчтой байдлаар сааруулан багасгах учиртай. Энд ялангуяа vндэсний аж ахуйг харьцангуй бие даасан, бvтээмж єндєртэй систем болгож бvрэлдvvлэн хєгжvvлэх асар тєвєгтэй ажил хvлээгдэж буй юм. Монголын бие даасан хєгжлийн нэг vндэс,баталгаа болсон эрдэс баялгийг Vндсэн хуулийн vзэл санаа,заалтад нийцvvлэн хамгийн зvй зохистой ашиглах асуудал бидний vзэл баримтлалд чухал байр суурь эзлэнэ. Vндэсний баялгийн томоохон хэсэг болох Оюу толгойн ордоо монголчууд єєрийн мэдэлд байлгаж чадахгvй бол маш тvргэн хувьсан єєрчлєгдєж буй орчин цагийн шаардлагад нийцvvлэн энэ баялгийнхаа талаар бие даан шийдвэр гаргах, тvvнийг дайчлан ашиглах (маневр хийх) боломжоо алдана. Харийнхнаас хараат болж vндэсний хєгжлийнхєє асуудлыг єєрийн vзэл баримтлал, тєсєєллийн дагуу шийдвэрлэх боломжоо ихээхэн хумиулна. Бие даасан хєгжлийн тухай хэдэн арван жилдээ vндсэндээ ярихын хэрэггvй болно. Бусдад ийнхvv барьцаалагдвал дэлхийн гvрнvvдийн хооронд цаашид ширvvсэх тєлєвтэй байгаа геополитикийн тэмцэл,тоглоомын золиос ч болж мэднэ. Эрх мэдэл,боломжоо бусдад сайн дураар шилжvvлэн єгєх гээд, холын аюулыг даллан дуудах мэт балайран зvтгээд байгаа нь тvvх давтагдахын цондон л бvv байгаасай. Халхын хэдэн урагшгvй ноён явцуу ашиг сонирхлоо урьтал болгож Манжид сайн дураар дагаар орсны гай, балгыг Монголын ард тvмэн 200 жил тарчлан зовж vvрснийг мартсан гэж vv. Энэ єнцгєєс харвал Оюу толгойн ордыг єєрийн мэдлээс гаргах аливаа гэрээг улс, vндэстнээ хорлон хєнєєх аймшигт гэмт хэрэг, дээд зэргийн террорист vйлдэл хэмээн дvгнэж ч болохоор байгаа юм. Ард тvмнийхээ эрх ашгийн тєлєє бус, заримдаа бvр тvvний эсрэг ажиллаад байдаг, хийх ёстой мэдээжийн юмыг хvртэл хийдэггvй ямар гээч зорилго,бодолтой удирдлага вэ хэмээн ард иргэд гайхшран асуудаг болоод удаж байна. Энд нэг л дvгнэлт чухал юм. Юу вэ гэвэл удирдлагын дээд давхаргад олон жилийн туршид ээлжлэн ба хамтран сууж буй тодорхой хvмvvс,бvлэглэлvvд улс,vндэсний тулгамдсан зорилт,асуудлыг зєв зvйтэй шийдвэрлэх чадваргvй, бvр хvсэлгvй болтлоо ялзран доройтжээ. Байгаа байдлыг (статус кво-г) хадгалан хамгаалах ашиг сонирхолд автсан тэд нийгмийн урагшлах хєдєлгєєний чєдєр, дєнгє болон хувирчээ. Монголчууд эргэлтийн шинж чанартай єєрчлєлт,шинэчлэлийг Vндсэн хуулийнхаа vзэл санаанд нийцvvлэн эхлvvлэх цаг болсон байна. Ингэснээр vндэсний сэргэн мандалтын их vйл хэргийг цоо шинэ шатанд гаргах боломжтой болно. Шинэ арга зам, шинэ арга барилыг сонгох шаардлага хурцаар тавигдаж байна. Иргэд шинэ хvмvvст итгэл хvлээлгэх хэрэгтэй байна. Жишээ нь, нам,бvлэглэлийн шат дамжлагаар шигшигдсэн улстєрчид єнєєг хvртэлх Засгийн Газруудыг бvрдvvлж ирлээ. Тулгамдсан асуудлуудыг vндэс сууриар нь шийдэх эхлэлийг зєв тавихын оронд нvд хуурч цаг нєхцєєсєєр,учраа олохгvй бантсаар, хєнгєн хуудуу, бvр буруу шийдвэрийг хvртэл олноор гаргасаар єнєєгийн байдалд хvргэлээ. Арга барилаа нэг єєрчилж ихэвчлэн эрдэмтэн,шинжээчдээс бvрдсэн мэргэжилтнvvдийн Засгийн Газрыг ажиллуулж vзэхэд болохгvй гэх газаргvй. ”Бусдын эрхээр жаргахаар єєрийн эрхээр зов” гэсэн євєг,дээдсийн мэргэн vг бий. Монголчууд улс орондоо эзэн суух учиртай. Оюутолгойн ордоо єєрийн мэдэлд байлгах ёстой. Бусдын барьцаа,эрхшээл,дарамтад орж амьдрах уу, эсвэл єєрийн эрх чєлєє, хvсэл мэдлээр оршиж бие даан хєгжин дэвжих vv гэдгийг шийдэх цаг мєч дахин ирсэн байна. Vvний нэгэн учрыг Иргэн Танд бид хичээнгvйлэн сонордууллаа. Хэрхэхийг Иргэн Таны, монголчууд бидний саруул ухаан,зєн совин,сэтгэл зvрх,чин зориг мэдтvгэй. “Ирээдvйтэй хєгжил” зєвлєл 2009 оны 3 дугаар сарын 10.
Монгол хүн Монгол хүнээ л балладаг.
Сайн байцгаана уу? "Монгол хүн Монгол хүнээ балладаг" гэж ч хэлэхгүй ээ. Хэргийн учир хэнгэрэгийн дохиур, үзүүр ёзоор нь гэвээс олон санаа, аль эсвээс атгаг санаа, мөн богино бодол, дутуудсан ухаан/дутуу ухаан, ухаан дутах ч гэж хэлж ярьдагдаа/ энэ бүхэн л хүн гээч биднийгээ мунхруулаад, заримдаа ч толгой эргүүлээд, бүүр цаашлаад дүнхүйрүүлээд хаячих. Улбаалаад мунхарсан, толгой нь эргэсэн, дүнхүйрсэн нөгөөдөх маань "бүхий л нүд нь" хаагдаж боогдсноосоо үүдээд өрөөл бусад хүнийгээ сонсох чагнах дуулах нь тагларчих. Үр нь хүн хүнээ л сүйтгэчих, сүйтгэл нь эргээд олдохгүй цаг нар хэдийнэ одчихсон байх.
JOOM BAASANKHUU ZAILAASAI.
Энэ гэрээ буруу замаар хийгдсэн нь тодорхой харин хариуцах эзэн нь Баярцогт, Зоригт нар биш үү? Эднийг эрүүгийн хариуцлагад татах цаг болсон баймаар.
Ардчилсан нийгэмд ард түмэн төр барьдаг гэж хошгируулан харанхуй хар массын тархийг угаадаг.Яг үнэндээ бол харанхуй хар масс мөнгөтэй бөгөөд чихэнд нь сонсогдож,нүдэнд нь харагддаг хүмүүсийг сонгодог хуультай юм.Таньдаг чөтгөр таньдаггүй бурханаас дээр гэж үг үүнтэй холбоотой гарсан юм.Манай ард түмэн яг энэ онолын дагуу 20 жил саналаа өгч ирлээ.Бидний сонгосон,бидэнд маш их хайртай МАНАН гэдэг нам ийм гэрээ хийчихсэн байна.Энэ бидний буруу биш үү.Бид буруу сонголт хийснээс тэд буруу шийдвэр гаргасан байна.Цаашдаа сонгуульд санал өгөхдөө арай өөр бодолтой баймаар байна.
манжийн хараанд 300 жил, оросын хараанд 70 жил, "Рио Тинто" гийн хараанд 10 явж байна өдөр ирэх тутам тусгаар тогтнолоо алдаж байх шиг байна. дээхэнтээ хүчирхэг улсын хараанд ордог байсан бол одоо компаны хараанд ордог болж жижгэрч байгаа юмдагаадаа. АН МАН ын нэрээр их хуралд шургалсан МАНАН гэдэг мафи байгаа цагт гэрээг хүчингүй болгож харилцан ашигтай болгох нь лөөлөө биздээ