
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр: "Гишүүд шууд бүлгийн хурал руу орж хэрүүл хийх үү? Тодорхой хэмжээний зөвшилцөлд хүрч байж бүлгийн хурлаа хийх үү? гэдэг асуудлыг ярьж байна. Түүнээс биш хэн нэгний талд байгаа хүмүүс УИХ-ын даргын зөвшилцөлгүйгээр, Ерөнхий сайдын визгүйгээр уулзлаа гээд шууд хэрүүл л болно.
Хоосон хэрүүл болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Бид хамгийн гол нь улстөрийн акц хийж байгаа. Үүнийг МАН-ын УЗ шийдвэрлэнэ. Гэтэл УЗ яагаад хуралдахгүй байгаа юм?
Маргааш өдөр 12 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Засгийн газрын хуралдаан бид нарт ямар хамаатай юм бэ? Орж ирэх нь орж ирнэ биз.
МАН-ын бүлэг хоёр тийшээ тас битгий үсрээсэй гээд эвлэрэх асуудлыг би өнөөдөр ч хийгээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд тодорхой хэмжээнд бодол санаа нь ямархуу байна гээд зөвшилцөлгүй яах вэ дээ, энэ чинь төр ажиллаж байна шүү дээ.
Мэдээж Ерөнхийлөгч намын дотоод асуудалд орохгүй. Гэхдээ ядаж мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Бүлгийн даргын хувьд хамгийн том нам нь улстөрийн тогтворгүй байдал руу орчихлоо гэдэг мэдээллийг солилцох хэрэгтэй.
Энэ чигээрээ цаашаа явбал бүх юм зогсох гээд байна шүү дээ. Хоёр тал бичигнүүдээ татаж аваасай гэдэг саналыг хүртэл хүргүүлээд явж байна. Намайг мэдээлэл хийснээс хойш нүүрсний оффтейк гэрээнүүд ил болж, монголчууд нүүрсээр амьсгалж байна. 3 орчим их наяд төгрөгийн хэмжээний асуудал яригдаж байгаа. Яг ийм хэмжээний мөнгөтэй холбоотой, дотор гэдсийг нь гаргаж ирээгүй байсан. Нүүрийг нь л яриад байсан.
Ерөнхий сайд болон УИХ-ын даргын хүрээнд ч уулзалтууд болсон. Үүнийг нуугаад байх шаардлагагүй.
Төсвөө дуусгах хэрэгтэй. МАН-ын Бага хурал ч болно. Тийм ч учраас төсвөө ярилцаж, засагт төр бүтэн байх, магадгүй хоёр тал зөвшилцөөд бичигнүүдээ татацгаах юм бол гол асуудал улсын төсөв болно гэдэг асуудлыг ч ярьсан. Тийм учраас бүлгийн хурал дээр хоосон хэрүүл битгий болоосой гэж хүсч байна." гэлээ.
М.Чой
Сэтгэгдэл5
2 тал тохиролцоод асуудалдаа татаж аваад улсын төсөв болон бусад тулгамдсан асуудлаа ярих хэрэгтэй намын даргын сонгуулиа их хурлаараа шийдэх нь зөв
Түр эвлэрэл хэрэггүй л байх даа. УИХ болоод УТН-уудаа тарааж бүгдийг нь шинээр байгуулах хэрэгтэй. Тэгж байж л нэг хүсэл зорилготой нэгдмэл бодлоготой намууд улс төрчид гарч ирнэ. Доройтолд орчихсон ухаан алдаж унаад байгаа хүн шиг болсон намуудаар удирдуулмааргүй байна.
Ийм тэнэг эргүүнүүдийг яана аа , төрийн эрх барьж байгаа том намын " намын бүлгийн дарга " гэнэ . " Бичгүүдээ татаж ав " , " эвлэрэл " энэ тэр гэнэ , НҮҮРСНИЙ ХУЛГАЙ , БАНКНЫ ДЭЭРЭМ , КАЗИНОГИЙН ЦУВЧУУЛГА , ИРГЭДИЙ БОЛОМЖИЙН ЛУЙВАРАА " нам дараад " хуучнаараа амьдрая гэсэн үг үү ... ??? " БҮгдийг огцруулъя " - Босцгоо , дарлагдсан ардууд - боолчуудын \ УЛНЫХНЫ \ ертөнц , БОСЦГОО ... !!!!!!!
Асуудлаа дампуурч байгаа намын бүтцүүдээр шиыдүүлэх хэрэгггүй МАН их хурлаараа үндсээрээ өөрёлөгдөх хэрэгтэй янамынидарга Оюунэрдэнэ ерөнхий нарийн Амарбаясгалан баых жилүүдэд МАН баримталдаг гэж тунхагласан Зүүн Төвийн үзлээ ч хэрэгжүүлж чадсангүй чөлөөт зах зээлийг ч боомиллоо Зүүн үзлээр юуны өмнө ажлын орон тоо бий болгож ядуурлыг бужруулах естой байсан Үр дүнг өнөөгийн ядуурал эмч багш нарын бухимдлаас харж болно Тэгсэн мөртлөө хатуу чанга капитализмын үед л байдаг татвар хураамж банкны хүүгээр иргэдээ дарамталж ирлээ Хэнд ээлтэй засаг байв гэвэл төрийн өмёит кампаниудаар дамжуулж нийгмийн баялгийг намынхаа ойрын хүрээлэлд тендер ажил албан тушахл өгөх замаар хэрэгжүүлэв Төрийн өмч нийтэд ач тустай рэдэг ойлголтыг нүүрсчин Ганхуягаар эгнэгт устгуулав Төриын өмчийг. Дулдуйдсан учраас хувиын хэвшлийн том жижиг кампаниудыг бараг дайсан гэж зарлав МАН шинэчлэгдэх хэрэгтэй Бараг эцсийн боломж
BUZAR BULAIGAA NUUX SANAATAI BH N PISDUU NAR CHIN ENE ARDIIN NAMIIG YARALTAI USTGAH HTEI BNAAA