
ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 14 /TASS/. Шведийн Засгийн газар IKEA-гийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч буй Йеспер Бродиныг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын албан тушаалд нэр дэвшүүлжээ. “Бизнесийн салбарын манлайлагчдыг нэр дэвшүүлэх нь тун ховор тохиолдол учраас засгийн газар намайг дэвшүүлсэнд би их гайхсан. Уур амьсгалын асуудал ч бай, дүрвэгсдийн асуудал ч бай ялгаагүй бид нийгэм дэх саад бэрхшээлүүдийг арилгах хэрэгтэй” гэж Бродин Их Британийн “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, НҮБ-ын хувьд өөрчлөлтийн үе шатандаа явж байгаа тул олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай удирдагчид хэрэгтэй” гэдгийг нэмж дурджээ.
Йеспер Бродин нь “43 улсад 170 мянган ажилтантай компанийг удирдаж байсан туршлагатай” учир Шведийн засгийн газар ийм шийдвэр гаргасан аж. Нэр дэвшигчдээс комиссарыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш сонгох бөгөөд түүний санал болгосон нэр дэвшигчийг дараа нь Ерөнхий Ассамблейн санал хураалтаар батлах ёстой. Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн 11 дэх буюу одоогийн дээд комиссар Филиппо Гранди 2016 оны нэгдүгээр сарын 1-нд үүрэгт ажилдаа орж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Асар их өртэй Франц санхүүгийн асуудалд орж, төрийн гүн хямралд ороод байна. Аргаа барсан Макрон Ерөнхий сайдаас огцроод дөрөв хонож буй Лекорног дахин Ерөнхий сайдаар томилсон нь францчуудын дургүйцлийг улам хүргэв. Францчууд Макроныг огцруулж, ЕХ-оос гарахыг шаардан жагсчээ. Францчууд Макроны дэглэмийг нураах тэмцлээ цуцалтгүй үргэлжлүүлжсээр.
МАКРОН БОЛ ХЭЗЭЭ Ч ЁӨНӨНӨ АРД ТҮМЭН НЬ ОРОСТОЙГОО ХАМТ БАЙХЫГ ХҮСДЭГ ЮМ МАКРОН ОРСЫГ ҮЗЭН ЯДДАГ ОРСООС САЛААД АМЬДРАЛ НЬ ТУЙЛЫН ДОРОЙ БОЛСОН НАПЕОЛОН БОЛОХ САНААТАЙ ГЕРМАН БАРАХГҮЙ БАЙХАД ШҮҮ
"Германд герман хүн нэгдүгээрт байдаг" гэж бичсэн хэсэг нь ихэд анхаарал татав. Ер нь бүх газар тийм л байдаг. Японд бол гадны хүмүүст найрсаг хандана уу гэхээс биш Япон хүнээс дээгүүрт тавьж долигнож сүйд болно гэж хэзээ ч байхгүй. Монголоосоо гараад л, хүний нутагт очихоороо тэргүүн зэрэгт үнэлэгдэхээ, үзэгдэхээ больдогоо үргэлж мэдэрдэг. Мэдээж ажил албаар холбоотой хүлээж авч байгаа хүмүүс бол ондоо. Гэтэл бид Монгол эх нутагтаа, элэг нэгт Монголчууддаа тэргүүн зэрэгт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгддэг бил үү??? Мэдлэг чадвараараа, мөнгөтэй төгрөгтэй, гоё ганган, хэлтэй устай гэдгээрээ биш, харин МОНГОЛ ХҮН гэдгээрээ шүү дээ. Германд герман хүн нэгдүгээрт гэдэг шиг Монголд Монгол хүн нэгдүгээрт байдаг бил үү?