sonin.mn
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар Сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг өчигдөр орой хятад иргэдийн хамт архидан согтуурч, мөрийтэй тоглож байна гэх мэдээллийг асуу гэдэг нэртэй сайт түгээсэн юм.
 
Ч.Хүрэлбаатар энэ тухай дараах тайлбарыг нийгмийн сүлжээгээр дамжуулан хийжээ. 
 
Тодруулбал тэрээр: "БНХАУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцоод тарахад үүдэнд сэтгүүлч асуулт асуухад нь хариулт өгчхөөд явсны дараа архи ууж, согтуурч, мөрийтэй тоглосон гэсэн гүтгэлэг явуулж эхэлжээ. Хариу өгье:
 
Монгол Улсын чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын компанийн төлөөлөлтэй өнөөдөр ордонд уулзаж манай улсын эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, манай хоёр орны хамтын ажиллагааны талаар ярьж санал солилцсон.
Үүний дараа манай яам дээр Чөлөөт бүстэй холбоотой хууль эрхзүйн орчин, бодлогын талаар албан ёсоор танилцуулга хийж, асуултад хариулсан байдаг.
 
Орой Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны албаны хүмүүстэй хамт арга хэмжээнд оролцож, Монгол Улсад хөрөнгө оруулах талаар албан бус яриаг өрнүүлж, Монголоо магтаж, монголчуудаа дөвийлгөж сууж байлаа. 
 
Арга хэмжээнд би нэг цаг 30 орчим суухдаа юун архи дарс уух, тоглох, манай хоёр орны хамтын ажиллагаа, айлчлалуудын талаар ярьж байлаа. 
Ийм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ. Намайг муулах ч яах вэ? Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээИйм л юм болсон. Ингэхэд үүнийг согтуурсан, мөрийтэй тоглосон гэж гүтгэж харлуулах нь арай хэтэрнэ ээ. Намайг муулах ч яах вэ. Муулуулаад, гүтгүүлээд, доромжлуулаад сурчихсан юм. Хөрөнгө оруулагч нараа үргээгээд өндийж байгаа эдийн засгаа хорлочих вий дээ. Энэ асуу гэдгийг шүүхэд өгнө өө, арай хэтэрч байна. БНХАУ-ын элчин сайдын албаны хүмүүс ихэд гайхаж яагаад ингэж гүтгэж байгааг асууж байна лээ. Шүүхдэнэ ээ л гэл ээ. 2 улсын хооронд сэв суулгах юм болж байна" гэжээ.