УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд “Хамтдаа өөрчилье” аян өрнүүлж буйгаа зарлан, Төв талбайд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " Яг нэг жилийн өмнө "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэдэг тайван жагсаал хийж байсан. Ер нь Монгол улс хөгжих юм уу? үгүй юм уу? 30 жил явж ирсэн тогтолцоогоо цаашаа авч явах юм уу? үгүй юм уу? Залуус нь гадагшаа амьдрал хөөж явдаг хэвээрээ байх юм уу? үгүй юм уу? Ирээдүйгээ сонсоё, өөрчил, үгүй бол тар гэдэг тайван жагсаал хийж байсан. Үүнээс хойш бүтэн жилийн дотор маш их зүйл болж өнгөрлөө.
Том хулгайнуудын ард төр байна. Төр маш гүнзгий гацсан байна. Энэ гацааг гаргахгүй бол хөгжил байхгүй юм байна. Хулгайгаа дийлэхгүй юм байна. Төрийн компаниуд дээр үндэслэсэн хулгайнууд зогсохгүй юм байна. Ийм учраас тогтолцооны өөрчлөлт хийе гээд маш олон иргэд залуучууд саналаа өгсөн.
Бид Монгол орон даяар явж 100 гаруй мянган хүний гарын үсгийг цуглуулж УИХ-д өгсөн. Үүнийг шийдэж чадаагүй. Шийдэж чадаагүй учраас нүүрсний хулгай гарч ирлээ. Өнөөдөр бас койны асуудал гарч ирлээ. Хулгай ярьсаар байтал амьдрал дуусах нь ээ. Тогтолцоогоо өөрчилье гэхээр тэгье , бүр үндсээр нь өөрчилчихье гэдэг өвөө нар гараад ирлээ. Цаашаа давуулж шидээд бүр том тогтолцооны өөрчлөлт, дэглэмийг өөрчлөх асуудал ярьж байгаа нь буруу. ХҮНам, иргэд залуучуудын зүгээс авлигыг өөрчлөөд өгөөч, хулгайг өөрчлөөд өгөөч ээ, бодит орлогыг нэмээд Монголдоо амьдрах боломжийг л бий болгоод өгөөч гэдэг зүйлийг л хүсч байгаа.
Зарим хэсэг нь Үндсэн хуулийг бүр ор үндсээр нь өөрчлөөд, 2 танхимтай болгоё, засаглалыг нь өөрчлөе гээд яваад, нөгөө хэсэг нь үгүй ээ энэ хууль маань ёстой сайхан гэж яриад байна. Болохгүй байна. УИХ, Засгийн газар нь болохгүй байна. Ерөнхийлөгч байсан хүмүүс нь болохгүй байна. Өөрсдөө эрх мэдэл, олонхийн замаар Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж болохгүй байгаа зүйлээ засья.
Шинэ Үндсэн хууль хийх хууль эрхзүйн орчин өнөөдөр байхгүй. Язгууртнуудын авч ашигладаг 2 танхим, дээд доод танхим гэдгийг хүлээж авч болохгүй. Тэр танхимдаа хуучин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан дарга нар квотоор орж ирнэ гэдгийг эрс эсэргүүцэж байна.
Үндсэн хууль гэж юу юм? Өөрчилж болдог юм уу? үгүй юм уу? Дэлхий яаж явдаг юм? Өнөөдөр бид алийг нь өөрчилбөл бодит үр дүн гарах юм бэ? гэдгийг энэ аянаараа эхлүүлж байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл(28)
2 танхим нь бик бикнээ хянадаг бол сайн бишүү? Намуулын ард олигхрхууд бгаа ш!!! Нам биш мафи шүү дээ!!!
Боломжуудаа алдсаар нас ч өтөлсөөр маш гунигтай байна.
Төрийн эрх мэдэлийг ард түмэн шийднэ. Иргэдээсээ тасарсан хулгай нүүрлэсэн төрийг яаж хянах юм. Орон тооны бус дээд танхим байх ёстой. Шүүхийг хянах л хэрэгтэй. Яг өнөөдөрөөр бол 150 гишүүнтэй ард олноос тасраад л 4 жил болно. Байнгын хяналт байх хэрэгтэй.
Матаасыг хүлээн зөвшөөрч шалгадаг болго.
УИХ-д тухлагчид өөрсдийгөө ард түмний элч төлөөлөгч гэчихээд 33 тэрбум, ХБ,эх орны баялаг - нүүрсний хулгайчид болчих гэж...өөрсөдтэйгээ таарсан хулгайч нартайгаа бас болоогүй өөрийн туслах нэрээр дэргэдээ 1-2 хүн авч ажиллуулах нэрийдлээр хамтран иднэ... яасан ханаж цаддаггүй луйварчид вэ? Хулгайч төртэй юм бна....
Энэ халтар дурак Аюурсайхан хулгайчийг монголчууд яагаад сонгоод байдаг юм бол доо.Ойлгохгүй байна.
Монголд - 2 танхим ёстой хэрэггүй.Харин ч одоогийн 76 г цөөлж чанартай .шудрага парламенттай болох хэрэгтэй.
Орон тооны бус дээд танхим гэдэг чинь зөв! Тэр чинь “Ардын хянан шалгах хороо” байх ёстой! АХШХ гэдэг нь социалист нэр мэт сэтгэгдэл төрүүлээд байвал өөрчлөөд, “Иргэд олон нийтийн хяналтын төв” гэдэг ч юм уу? Ямар нэгэн шинэ маягийн нэр олж, өгөөд, төр, засаглал, шүүх, прокурор,цагдаа, ТЕГ, УБХЯ гэх мэт нийгэм,эдийн засаг, соёл боловсрол, эрүүл мэндийн бүхий л салбарт ард иргэд, олон түмнийхээ хүчийг ашиглан хяналт тавьдаг байгууллага бий болгомоор байна?! Дээд танхим нь орон тооны ч байж болмоор юм байна! Гагцхүү ажлын чиг шугам нь хяналт шалгалт л байх ёстой! Гэхдээ Орос, ЗХУ-ынх шиг КГБ байж болохгүй! Тэр бол огт ондоо нийгмийн өөр зорилго, бодлоготой байгууллага байв.
Дарга хаана байна тэнд эрхээ хэтрүүлэх боломж байдаг тул ардын хяналт тэнд байх ёстой. Эрхээ хэтрүүлсэн, хуулийг огт хэрэгжүүлдэггүй дарга нарын эсрэг нэрээ нууцлаж матаас бичдэг тогтолцоог бүрдүүлж, ардын хянан шалгах хороог байгуулж өг. Ардын хянан шалгах хорооны бүх аймаг, хот, дүүрэгт байгуулж өг. Хянан шалгах хорооны мөрдөн илрүүлсэн цагаан захтангуудын хэргийг захиргааны шүүхээр шууд шийдвэр гаргаж, дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Монголын дотоод хяналтын тогтолцоог чангалж ард түмний амьдралыг аюулгүй болгож өг. Матаас бичигчийн аюулгүй байдлыг сайн хамгаалж өгөх шаардлага буй тул нэр усыг нууцалдаг байх хэрэгтэй. Матаас бичигч бол шүгэл үлээгч мөн тул орчин цагт нийцнэ.
Энэ Доржхандыг овоо сөрөг хүчний маягийн хүн юм уу гэж боддог байсан, гэтэл ийм тэнэг юм ярьж байгааг харвал огт хэрэггүй этгээд байна! Монголын парламентын түүхэнд язгууртнууд ордог 2 танхимтай парламент гэж хэзээ ч байгаагүй!! АИХ ба УБХ гээд саяхан байсан тогтолцоог мэддэггүй хүн үү??
1924 он болон 1990-1992 онд манайд туршигдаж, тохиромжтой болох нь нотлогдсон АИХ ба УБХ гэсэн 2 шатлалтай парламентыг нэн даруй сэргээхгүй бол бид сүүлийн 30 жил үргэлжилсэн төрийн хямралаас гарахгүй нь нэгэнт тодорхой болчихоод байна!!! УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь найдвартай бөгөөд хангалттай гарц бишээ! Зөвхөн сонгуулийн хуулийг өөрчлөөд төрийн тогтолцоо өөдлөхгүй ээ!!! Сонгуулийн сайн хуультай боллоо гэж бодъё, сайн хүмүүс сонгогдлоо гэж бодъё. Гэтэл тэд чинь эвдэрхий "машинд" суугаад хаачих юм бэ? "Машинаа" солих шаардлагатай: АИХ-ын гишүүдийг сум, хороо бүрийн иргэд дотроосоо шууд сонгох ба улс төрийн намын харьяалалгүй хүн байх ёстой! АИХ нь жилд 1 удаа УБ-т чуулж, доод танхим буюу хууль тогтоогч байнгын ажиллагаатай УБХ-ын тайланг хэлэлцэж хяналт тавьж байхын хамт УБХ-ын гишүүнийг огцруулдаг болно. АИХ-ын гишүүд нь төрөөс тогтмол цалин авахгүй, орон нутагтаа тус тусын ажлаа хийгээд л явна. Ингэснээр парламентад ард иргэдийн жинхэнэ төлөөлөл бий болно! Одоо бол ард түмний биш, намуудын төлөөлөл л байна! Намууд нь олигархын гарт!!! Одоогийн УИХ-ын гишүүдийг тухайн тойргийн иргэд нэр дэвшүүлсэн үү? Үгүй шдээ!! Хэн нэр дэвшүүлсэн билээ? Нам буюу шайка нэр дэвшүүлээд ард иргэдэд "Сонго" гээд тулгачихсан!!! AИХ нь Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно.
Юун язгууртнууд. 1 танхимтай парламент бидний боломжийг 30 жил гацаалаа, одоо болоо юм биш үү.
Доржханд намын тэр тусамаа данхан толгойт . Оюунэрдэнэний хэл ам гар холний зарц болохоо боль.
Одоо мөрдөж байгаа Үндсэн хууль нь 30 жилийн хугацаанд Монгол улсыг нийгэм эдийн засаг, улс төр, соёл, ёс суртахуун, хариуцлага, эрүүл мэнд, боловсролын хувьд бүрэн хэмжээний дампууралд хүргэсэн, баруунханы боловсруулсан маш аюултай эрх зүйн барим бичиг байсан гэдэг нь нэгэнт иргэдийн бодит ядуу амьдрал, улс орны дампуурлаар батлагдсан тул одоогийн Үндсэн хуулийг нэн даруй шатааж устган цоо шинэ Үндсэн хуулийг боловсруулах хэрэгтэй. Эс тэгвэл Монгол улс улам дампуурч, бүр тусгаар тогтнолоо алдахад ч хүрнэ. Шинэ үндсэн хуулийн үзэл санаа нь Нобелийн шагналт эрдэмтэдийн боловсруулсан буурай орны хөгжлийн загвар болох конвергенцийн онолд суурилагдсан, нэг намтай, марксист үзлийг үндэс болгосон байх ёстой.
Хоёр танхимтай парламэнт хүний наймаа хийдэг
Асуултанд хариулдаг чадалтай боловсон хучин хэрэгтэй! Дээд боловсролоо дэмжицгээ!
2 танхимийг зөвхөн язгууртан бүрдүүлдэг гэж болохгүй л дээ. Зөвхөн Англид л тийм бгаа. АНУ-д 2 танхимаа ард түмнээсээ сонгож бна. Дэлхийд ерөөсөө тийм. Мэдээж холбооны улсад бдаг тогтолцоо гэх л бх, гэхдээ ямар төр, ямар тогтолцоо бхыг ард түмэн шийднэ
АНУ-д бол Төлөөлөгчидийн танхим, Сенат, Ерөнхийлөгч гэх төрийн гурван өндөрлөг бие биеэ даврахаас хамгаалж , хяналт тавьж байдаг нь сонгомол жишээ юм. Үүнийг хүчний ,эрх мэдлийн балансаар зохицуулж байна гэж хэлдэг. Тэгэхлээр хоёр танхим хэрэгтэй шүү.
Тэгэхлээр ганц танхим яаж толгойгоороо тоглож, тоосноосоо бусгаж байгааг энэ олон жил харж байгаа биз дээ. УИХ гэдэг хоёр нүүртэй, наашаа харж өрөвдөж уйлж байгаад цаашаа хараад амиа л бодно, хулгай хийнэ . Ийм төр байна шүү. Ард түмээн бодоорой!
Эсвэл,192828156-ийн бичдэг шиг АИХ, УБХ гэдэг 2 танхимтай, АИХ нь орон нутгаас өөрсдийнх нь сонгосон шилдэг төлөөлөгдөөс бүрдсэн, жилд 2 удаа хуралдан, бүх үйл ажиллагаагаа цэгцлээд явдаг байж болох юм байна! АИХ-ын цомхон ажлын хэсэг байнгын ажиллагаатай байж болно. Түүний дэргэд АИХ-ын хяналтын төв ажиллаж байж болно. Хэт их зардал чирэгдэл гаргадаггүй боловч маш хариуцлагатай, байнгын ажиллагаатай, АИХ-ын чуулганы чөлөөт цагт үүрэг гүйцэтгэдэг цомхон төв байх хэрэгтэй болно?!
Дарга хаана байна тэнд эрхээ хэтрүүлэх боломж байдаг тул ардын хяналт тэнд байх ёстой. Эрхээ хэтрүүлсэн, хуулийг огт хэрэгжүүлдэггүй дарга нарын эсрэг нэрээ нууцлаж матаас бичдэг тогтолцоог бүрдүүлж, ардын хянан шалгах хороог байгуулж, бүх аймаг, хот, дүүрэгт салбартай болгож өг. Ардын хянан шалгах хорооны мөрдөн илрүүлсэн цагаан захтангуудын хэргийг захиргааны шүүхээр шууд шийдвэр гаргаж, дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Монголын дотоод хяналтын тогтолцоог чангалж ард түмний амьдралыг аюулгүй болгож өг. Матаас бичигчийн аюулгүй байдлыг сайн хамгаалж өгөх шаардлага буй тул нэр усыг нууцалдаг байх хэрэгтэй. Матаас бичигч бол шүгэл үлээгч мөн тул орчин цагт нийцнэ.
Эрс өөрчлөлт Одоо байгаа цагдаа тагнуул АТГ прокурор шүүхийнхэн бүгд халагдах ёстой Тэгээд зөвхөн аөмаарад бүхий хүмүүс эдгээрт огт ажилладаггүй тогтолцоог бүрдүүлэх, төрд улсад ,улсын үйодвэрийнигазарт улс төрчид, шүүх шууд янхан хамаарал бүхий 1 хүн л ажиллах хууль гаргаж төрийн өмчийг аль болох багасгах ёстой Ингээд шаал йн татвараа аажмаар нэмэр ,үйлдвэрлэлийн до оопдоо төрөл бүрээр дэмжих,УБ арилжааны зориулалтаар барилга барихыг хорих ,усан сан байгуулах ажлыг эрчимжүүлэх гэх мэт ажлуудыг даруй хийх хэрэгтэй
шүүх хууль хүчний байгууллага хамаарал бүхийэтгээдүүдээс 1 л хүн ажиллах,харин улсын байгууллагуудад 1 л хамаарал бүхий хүн ажиллах хууль гаргах ёстой
Чи биш иргэд 2 танхимтай, хяналттай засаглалтай байхыг хүсч байгаа. Битгий МАН-н захиалгаар дэмийрээд бай.
Энэ нөхөр ч ялгаагүй өөрсөддөө ашигтай зүйл л ярьдаг хийдэг
2 танхим зөв гэж бодож байна. 2 язгууртнуудын ашигладаг гэж мушгиж хэрэггүй. Дээд танхим сум багаас сонгогддог жилдээ нэг уда хуралдаж доод танхимийн боловсруулсан хуулиудыг эцэслэдэг бж болно..
гүйцэтгэх засгийн тэргүүнээ, шүүххяналтаа байгуулдаг байх боломжтой
Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй. Түүнээс одоогийн 76-р нэмэлт хийлгэж болохгүй.