БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадад шинэ үеийн CR450 хэмээх хэт хурдан галт тэрэгний урьдчилсан туршилт эхэлжээ. Туршилтын үеэр галт тэрэг цагт 453 км хурдалж, шинэ дээд амжилт тогтоосон байна.
Энэхүү галт тэргийг цагт 400 км-ийн хурдтайгаар арилжааны зориулалтаар бүтээж байгаа ажээ. Зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэхийн өмнө нийт 600 мянган км-ийн туршилт хийх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
CR450 бол өмнөх CR400 Fuxing галт тэрэгний шинэчлэн сайжруулсан хувилбар юм. Уг галт тэрэг нь агаарын урсгалд зохицсон хэлбэртэй 15 м урт хамартай тул агаарын эсэргүүцлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн 50 тонноор хөнгөн болсноос гадна өндрийг нь 20 см-ээр намсгаснаар аэродинамикийн үзүүлэлт нь илт сайжирсан байна.
CR450 галт тэрэгний бас нэгэн гайхалтай үзүүлэлт бол ердөө 4 минут 40 секундийн дотор 0 км/ц-аас 350 км/ц хүртэл хурдаа авдаг бөгөөд энэ нь “CR400 Fuxing”-ээс 100 секундээр хурдан байна.
Одоогийн байдлаар CR450 дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэж тооцогдож байна. Япон, Францын хэт хурдан галт тэрэгний дээд хурд нь цагт 320 км бөгөөд энэ нь Хятадын шинэ галт тэрэгнийхээс хамаагүй бага юм. Хятадын CR400 Fuxing галт тэрэг цагт 350 км хурдалдаг хэдий ч CR450-тай харьцуулахад мөн л удаан байгаа юм. CR450 галт тэргийг 2027 онд Шанхай, Чэндү хотуудыг холбосон шинэ өндөр хурдны замаар явуулж эхлэх төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл4
Хэт их хурдалж байгаад замаасаа гарч осолдож үхэцгээх болно.
Хуцаад бай
Зам дээр нь нэг чулуу тавьчихад л онхолдоно ! Онхолдоод унахдаа хэт хурдтай газар мөргөөд базсан лааз шиг болно !
het hyrdan galt tereg bol barag hereggyi zyil dee!!!bi pranzaas bichej baina,end bas hyrdan galt tergend syyj l yablaa,ynendee adilhan (jiriin)chag hemnehiin tyld l bol het hyrdan ni heregtei baih,tyynees bys?..mas aimsigtai met sanagdsan....gehdee delhii ertenz eerchiulegdej hyn terlehtenii heregzee ylam endersej baigaa chagt baihaar ezemsih ni zyitei met baih!!!!!!!!!!!!joloochgui masin,nisdeg masin hii roportyyd hyniig sain orloj baihad het hyrdan galt tereg baih l yum biz ee!!!!ydahgyi sansar horboog bid garaaraa ezemsih chag hygazaa tyn ch oirhon baina.....Roport,hiimel oyun yhaan,dejital grapik,sansar ogtorgyi hemeen angilan hegjyylej baina,ydahgyi sansart ochij amidrah bolno biz ee!!hyn tarlahtan nyydelleh siidber garsan ter chagt duu nar mini ailsah biz ee.....yyntei l holbootoi baih,het hyrdan galt tereg.............................amjilt hysye.....................