Орос, Беларусын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрийг Олон улсын цанын ба сноубордын холбоо /FIS/ өчигдөр гаргасан байна. Ингэснээр тус хоёр улсын цаначид ба сноубордын тамирчид ирэх онд Италид болох өвлийн Олимпын наадам ба Паралимпын тоглолтын сонгон шалгаруулах тэмцээнүүдэд оролцох боломжгүй боллоо.
FIS-ийн хурал болохын өмнө Оросын цаначдад бага боловч найдлага байсан юм. Учир нь, тус холбооноос Оросын тамирчдыг тэмцээнд оруулах шалтгаануудыг дурдсан захидлыг үндэсний холбоодод илгээсэн тухай мэдээлэл цацагджээ.
Иймээс цаначдыг бие даасан статустайгаар Олимп болон бусад тэмцээнд оролцуулах болов уу гэсэн найдлага төрж байв. Мөн FIS-ийн ерөнхийлөгч Йохан Элиаш Оросын тамирчдыг буцаан ирүүлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргаж байна гэх мэдээ Норвегийн хэвлэлүүдэд гарч байсан юм.
ТАСС агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, Норвег, Швед зэрэг Европын зарим улсын төлөөлөгчдийн зүгээс Оросын тамирчдыг оролцуулахгүйн тулд FIS-ийн гишүүдийг ятгаж, Олимпын тоглолтыг бойкотолно гэх зэргээр сүрдүүлж байжээ.
Олимпын гурван удаагийн аварга, цаначин А.Большуновын үзэж байгаагаар, гадаадынхан илүү хүчтэй өрсөлдөөнийг хүсээгүй учраас FIS Оросын тамирчдыг оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн байна. Дэлхийн залуучуудын хошой аварга С.Коростелев нийгмийн сүлжээн дэх хуудсандаа хүүхэд ахуйн гэрэл зургуудаа нийтэлж, Олимпод оролцоно гэдэг итгэл найдвараа илэрхийлэн бичжээ. “Тэд биднийг шийтгэж байна гэж бодож байгаа байх, үнэндээ бол өөрсдийгөө шийтгэж байгаа юм. Спортын нэр хүнд, орлого, цанын спортын ирээдүй алдагдаж байна. FIS-д эрс шинэчлэл хийх хэрэгтэй болсон нь дахин харагдлаа” гэж тэрбээр өгүүлжээ.
FIS-ийн шийдвэрийг Спортын арбитрын шүүхэд /CAS/ ойрын үед давж заалдана гэдгээ Оросын цанын төрлүүдийн холбоо мэдэгдсэн байна. Асуудлыг Олимпоос өмнө шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийг түргэвчилсэн байдлаар хэлэлцэх ёстой.
Энэ тухайд Төрийн Думын биеийн тамир, спортын байнгын хорооны орлогч дарга Д.Свищев хэлэхдээ “ийм шийдвэр гарна байх гэж бодож байлаа, боломж бол бага байсан, гэхдээ шүүхэд хандаж эрхээ хамгаалах боломж бидэнд бий” гэлээ. Өвлийн Олимпын наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-наас 22-нд Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад явагдана.
Б.Адъяахүү
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл14
Маш зөв. Фашист Z шивсэн дайныг дэмжигчдийг хаа газар нь хасаж байх хэрэгтэй. Украины дайныг дэмждэггүй гэж ил тодоор мэдэгдэл хийвэл оруулж болох юм. Гэвч Путинээс айгаад тэгж хэлэх тамирчин нэг ч байхгүй. Байвал дараа нь цонхоор ойччихно шүү дээ. Бүгд айж байгаа
nazi ukrain chin duusaj bna dooo. erguu atsaa
Энэ одоо болих хэрэгтэй. Үхсэн нохойн баасаараа энхтайван найрамдлын бэлэгдэл байхав дээ энэ спорт нэртэй улс төрийн наадам олимп гэгч. Монгол улс энэ олимпод нэг ч тамирчин илгээж үл болно. Дэлхийн энхтайван байх асуудлыг ярих гэж байгаа бол Оросын Холбооны Улсыг хамт нэг ширээний ард сууж ярилцах гарцаагүй бөгөөд зайлашгүй шаардлагатайг Монгол улсын зүгээс Барууны тэнэг гуравдагч хөршүүдэд хэлэх цаг болсон.
OROS HULMASUUD HAANA CH HOG BOLJDEE KKK
Хуцна биз , дайн болоогүй байхад л угаасаа орос тамирчидийг оросын нэр дээр оруулахгүй гээд хичнээн олон жил болсон ш дээ, цана , биатлон, уран гулгалт, хоккей гээд худлаа цаагуураа дийлэхгүй болоод л нэг сайхан шалтаг шаагаад л хавчаад байдаг, тэгсэн мөртлөө америкт тоглож байгаа легионер бол хамаагүй энэ чинь шал тэнэглэл байгаа биз дээ. Юм ойлгохгүй тэнэгүүд нь орсуудыг нэх доош нь хийж гэнэ.
Допингийн асуудлыг төрөөс дэмжсэн гэж эрхийг нь хассан .Сочид амжилт гаргах зорилгоор зориуд допинг хэрэглүүлж түүнээ төрийн оролцооиойгоор нуусан гэдэг нь тогтоогдсон учир тодорхой хугацаагаар тодорхой төрлүүдийг хориглосон байсан Одоо бол дайнаас болж хориг тавьж байгаа
Buzar turemgii dain horsh-ruugee ehluulsen..Mash zuv shiidver.Orosiin putinii ueiin tamirchid career kaput.
Шал тэнэг шийдвэр
Мангардуу Оросууд яргачин путинээ зайлуул Танай яргачин дайныг х йж байгаа Бусад улс орон эв найрамдал хөгжлийг хүлээж байгаа
Оросыг дэмжиж байгаа орнууд бүгд орохоо байчих хэрэгтэй. Тэгээд АНУ, НАТО, Израйл, Англичууд хоорондоо өрсөлдөг. Спорт улс төрөөс ангид бөйх гол зарчмыг байхгүй болгож байгаа хүмүүсийг тусад нь ялгах хэрэгтэй.
Тамирчид ямар буруутай юмб!!! Олимпын хороо улс тержсен, иймээс тэмцээн нь амтгуй, ерселдеенгуй болж бна!!!!
Олимпизмын үзэл санаанаас ухарч ингэж улс төржүүлж байгаа нь маш буруу. Энэ нь Олимпийн Харти буюу Дүрмийг илт зөрчиж байгаагийн илрэл. Үнэн хэрэгтээ тэр ардчилал, хүний эрх гээч юм хаана байхгуй. Энэ бүрд Барууны хуурамч номлол гэдгийг ядуу, буурай орны ард түмэн ойлгоогүй явж ирсэн нь эмгэнэл.
Зөв дөө. Маш зөв шийдвэр бузар ороzуудыг зайлуулцгаая.
Tamirchdiig xoxiroox tun buduuleg uildel!!! Taslan zogsoo!!!