
Дундаж наслалт нь улс орон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшин болон эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний түвшнийг хэмжих цогц үзүүлэлт юм. Хятадын Олон Улсын Радио энэ тухай:
"БНХАУ байгуулагдсаны эхний үед дундаж наслалт 35 байснаа шинэчлэлт нээлтийн эхэн үед 68 нас болж, “14-р таван жил” буюу өнгөрсөн таван жилийн хугацаанд 79 нас хүрсэн байна. Нэмж дурдахад 8 муж хотын оршин суугчдын дундаж наслалт нь 80-ыг давлаа.
2024 оны сүүлийн байдлаар, Хятад улсын эмчилгээ эрүүл мэндийн байгууллага 1 сая 90 мянгад хүрч, холбогдох ажилтан 15 сая 780 мянга байгаа бөгөөд 90 хувийн иргэд нь 15 минутад хамгийн ойр эмчилгээний үйлчилгээний газар хүрэх боломжтой боллоо.
Хятад улс өдгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлсэн бөгөөд оршин суугчдын эрүүл мэндийн мэдлэгийн түвшин 2020 онд 23.2% байсан бол 2024 онд 31.9% болж, гол архаг өвчний улмаас дутуу наслах эрсдэлийг цаашид хянаж, сүрьеэ, гепатит В, ДОХ зэрэг халдварт өвчний өвчлөл буурч, тархалт бага түвшинд хэвээр байна.
Сүүлийн таван жилд шинэ эм, сайн эм зэргийг эмчилгээний даатгалын жагсаалтад нэмсээр байгаа бөгөөд орон даяар нийт хүн амынхаа 95 хувь буюу 1.3 тэрбум оршин суугчдыг үндсэн эмчилгээний даатгалд хамруулжээ.
2024 оны байдлаар, Хятад улсын спортын талбайн хэмжээ 4.23 тэрбум хавтгай дөрвөлжин метрт хүрч, биеийн тамирын дасгал хөдөлгөөнд тогтмол оролцдог хүмүүс нь 38.5 хувиас давжээ. " гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Ашгүй ашгүй хятадад төрөлт эргэлт буцалтгүй хурдтай буурч хүн амын ихэнх нь хөгшид өндөр настангууд болоосой. Угаасаа Хятадын эдийн засаг их хямралтай, олон тооны аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа барьж, сая сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарч уйлж, сая сая хятад оюутан залуучууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, хятадын 800 сая иргэн хятадын ардын банкинд өртэй энэ өр улам өсч байгаа. Угаасаа хятадын эдийн засаг төрөлт явцгүй болсон.
Хятад хүн хаана ч ажиллаад амьдарч чадна.