ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр ажилладаг усан доорх дата төвийг /UDC/ байгуулах төслийг дэлхийд анх удаа хэрэгжүүлснээр компьютерын дэд бүтцийн ногоон хөгжлийн жишгийг тогтоожээ.
Лингангийн тусгай бүс дэх (Шанхай) туршилтын чөлөөт худалдааны бүсэд хэрэгжүүлсэн UDC төсөлд 1.6 тэрбум юанийн /ойролцоогоор 226 сая ам.доллар/ хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт 24 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж Лингангийн тусгай бүсийн удирдах хороо мэдээлсэн байна.
Газар дээрх уламжлалт дата төвүүдтэй харьцуулахад уг төсөл нь ногоон эрчим хүчийг 95 гаруй хувиар ашиглаж, эрчим хүчний хэрэглээг 22.8 хувь, ус, газар ашиглалтыг 100 хувь ба 90 гаруй хувиар тус тус бууруулах ажээ. Төслийн бүтээн байгуулалт дууссанаар UDC болон эргээс зайдуу сэргээгдэх эрчим хүчний нэгдсэн хөгжилд ахиц дэвшил гарсан байна. Энэхүү байгууламж нь ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай тооцооллын дэд бүтэц, далайн салхины эрчим хүчний хэрэглээний ач холбогдлыг илтгэн харуулж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл2
Хятадын дундаж давхарга устана.
Hyatadyyd ynendee hegjij bna,sinjleh yhaan ch hymyys ni ch eerchilegdej delhiitei tyhailbal Ameriktai ers hegjij temzel hybiral eerchilegdej baigaa ni saihan hereg,manai azias hybisal eerchilegdeh boltygai!!!!!Manai mongol hezee hyatadaas arai eereer eerchilegdehiig dyy nar medeh hereg dee!!!!!!!!manai injeneryyd yhaantnyyd syralzaj baigaa yag ene talaar delhii ertenztei hegjil debseleeree tylaldah chag garzaagyi dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!yynd harin itgeltei bna,gebch zasag ter maani ynenmsiltei sydraga ajillaasai hemeen hysmyy..................