Өнөөдөр цахим ертөнцөд Н.Учрал гэдэг залуу буруутан эсвэл их том өөрчлөлтийг эхлүүлэгч болчихоод байна. Магадгүй анхдагч нар эхэндээ амь өрссөн тэмцэл, сэтгэл санааны цохилт амссан эсэргүүцэлтэй тулдаг нь жам. Өөрчлөлтөд ямар ч нийгэм хэзээ л таатай байлаа. Гэхдээ энэ залуу Монгол Улсын ЦХХХЯамны сайдын хувьд даваад гарах даваа. Сийчүүлээд сэглүүлээд ч хамаагүй туулаад өнгөрөх тулааны зам нь биз.
-Монгол Улс цахим хэрэглээ тэр тусмаа фейсбүүк хэрэглээгээрээ дэлхийд гайхагддаг. 3,4 сая хүн амтай улс 2019 оны буюу одоогоос 4-н жилийн өмнө 270,000 цахим хуудас буюу "ПЭЙЖ" хөтлөлдөг гэсэн тоо баримт байдаг. Энэ тоо өнөөдөр өссөн үү гэхээс буураагүй. Нийт 2,4 сая хаяг байнгын идэвхтэй ажиллагаатай түүний 40 хувь нь хуурамч хаяг гэсэн судалгаа гарч байсан байх юм. Тэгвэл хэдүүлээ хэдхэн тоо бодъё. 0-14 насны 1,1000,000 хүүхдүүд. 65 аас дээш насны 260,000 ахмад настан. За амьдралын боломжгүй, бичиг үсэггүй, огт хэрэглэх сонирхолгүй, хөдөө сүлжээгүй тогтмол бус хэрэглэгч гээд 500,000-г хасъя.
Ингээд бодохоор Фейсбүүк өндөр идэвхтэй хэрэглэгч 1,540,000 байх боломжтой. Тэгвэл бодит хэрэглэгчээсээ давсан цахим орчинд өндөр идэвхтэй ажилладаг тролл буюу 860,000 бодит бус цахим хүмүүс байна гэсэн үг.
МОНГОЛЫН СОШИАЛ ОРЧНЫ САЯ ОРЧИМ ХУУРАМЧ ХЭРЭГЛЭГЧ
-Айж ичих, цэрвэж цээрлэх, өрөвдөж хайрлах, үнэн байх албагүй энэ 840,000 хуурамч хаягуудыг цэвдэг тролл гэж шууд нэрлэж байгаа юм. Энэ хүмүүс бидний хэвийн амьдрал, гэр орон, үр хүүхэд, хүн ёсны харилцаа руу шууд халдан довтолдог. Цаашлаад төр улсын нэр хүнд, түүх соёл, Монгол эх орны эсрэг юуг ч хийж хэлж бичиж чаддаг салбарласан бүтэцтэй хяналтгүй эрээ цээргүй бүтэн арми юм.
-Тэдэнд цаг хугацаа, орон зайн ямар ч хязгаар байхгүй хаанаас ч хэнээс ч захиалга авч ажилладаг зохион байгуулалттай бүлгүүд ч байдаг нь олон улс оронд батлагдсан. Ийм л өргөн сүлжээ рүү зохицуулах гээд зориглоод орж явчихсан Н.Учрал сайд улс төрчийнхөө гэхээсээ илүү хувь хүний хувьд илүү их цохилт дайралтыг амсаж байх шиг. Цахим залилан, садар самуун, хүний наймаа, хар тамхи, гаднын улсын гар хөлүүд, суурин тагнуулын сүлжээ, улс төр эдийн засгийн нөлөөлөл гээд олон салбарт ажилладаг учраас аль эрт НҮБ-аас 2020 оны гуравдугаар сард хүн төрөлхтөн коронавирусийн цар тахлаас гадна хуурамч мэдээллийн тахалд ноцтой өртөөд байгааг анхааруулсан бөгөөд улс орнууд энэ чиглэлд идэвхтэй тэмцэхийг уриалсан байдаг.
АМЬТНЫ ЕРТӨНЦӨД Ч ХАРИЛЦААНЫ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ
Саяхан нэг сошиалд маш идэвхтэй залуу -Учралаа ийм хууль, сошиал эрх чөлөөг хаасан дүрэм журам аль ч улсад тэр тусмаа амьтны ертөнцөд ч байдаггүй юмаа гэж хашгичиж байхыг харсан хүний нэг нь л дээ. За тийм байж ч магад гээд хайгаад үзлээ. Гэтэл АНУ, Их Британи, Герман, Голланд, Франц болон Өмнөд Солонгос улсууд тэртээ 2016 оноос үүн дээр онцгой анхаараад эхэлсэн байх юм. Нөгөө бидний шүтэж дэмжиж, бахархан дуурайдаг улсууд минь шүү дээ.
-Өнөөх л хэвлэн нийтлэх, хэлж ярих хүний эрх чөлөөг тунхаглан хэрэгжүүлэгч улсууд чинь хэдийнээ энэ асуудлаа цэгцлээд эхэлж. Н.Учралыг хууль санаачлахаас өмнө. Тролууд эсэргүүцэн цэцэрхээд байгаа сошиал баатрууд, зарим сэтгүүлчдээс өмнө ардчилсан гэх толгой улсууд арга хэмжээгээ аваад хууль дүрмээ мөрдүүлээд эхэлчихсэн байвал яах уу? Харин ч амьтны ертөнц хавцаа яваа манайх шиг улсууд л энэ цахим орчны шавар намаг, хараал хэрүүл дотроо "ОРК" царайлаад үлдэх гээд зарим нөхөд эсэргүүцээд байгаа юм биш үү дээ.
ТЭД ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ ҮНЭНЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭЖЭЭ
-Заавал аль нэг улс орныг дуурайхгүй бол болдоггүй хүмүүст хандаж хэлэхэд та нарын мөрөөдөл. Зарим нэгний очиж амьдрах, эцэг эх, энэ улсаа зараад ч хамаагүй иргэн нь болж жаргах хүслийн чинь улсууд. Бидний ойлгодог ярьж бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөөг чинь хаачхаж ээ. Гэхдээ үнэн байх. Цахим орчинд бодит хаягаар үнэнийг дуугарах бол эрүүл эрх чөлөө юм аа л гэж. Эрх чөлөө үнэн байх ёстой. Хуурамч худал бол эрх чөлөө биш юм эрүүгийн хариуцлага, хуулийн цээрлэл хүлээлгэнэ гэж ээ. Одоо яана аа орилоо, хашигчаа бүхэн ээ эрх чөлөө гэж дүвчигнээд. Гүтгэж гүжирдээд, хараал урсгаад, доромжилж, шантааж хийж дарамтлаад байгаагаа эрх чөлөө гэж ойлгоод яваад байгаа зарим хүмүүс минь яана вэ? Өөр гариг, өөр ертөнц л хайна уу даа та нар минь.
УЛС ОРНУУД ЦАХИМ ОРЧНОО ХЭДИЙН ХУУЛЬЧЛААД ЭХЭЛСЭН
АМЕРИК: АНУ-ын хууль санаачлагчид Ирландын энэхүү туршлагыг судлан “Facebook”, “Twitter”, “Instagram”, “Whatsapp”, “Snapchat” тэргүүтэй олон сая хэрэглэгчидтэй цахим нийгмийн сүлжээнд хяналт тавих хуулийн төслийг Конгресст өргөн барьжээ.
ИЗРАИЛЬ: 2019 оны гуравдугаар сараас эхлэн “BOT” ашиглан худал мэдээлэл тархаах, улс төрийн суртал ухуулга хийх, аливаа судалгаа явуулах зэргийг хориглох хуулийг баталсан байна.
СОЛОНГОС: Өмнөд Солонгосын үндэсний ассамблей 2018 оны аравдугаар сард “BOT” буюу хуурамч хаяг ашиглан сэтгэгдэл бичих зэргээр системтэйгээр худал мэдээлэл тархаах явдалд эрүүгийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ.
ГЕРМАН: 2018 оны нэгдүгээр сард цахим орчин дахь “Hate Speech” буюу бусдыг доромжилж, гүтгэх байдалд хуулийн хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Германы Засгийн газар “Facebook”, “Twitter”, “YouTube” зэрэг 2 саяас дээш хэрэглэгчидтэй цахим нийгмийн сүлжээний платформд бусдыг доромжилж, сэтгэл санааны хямрал учруулахуйц агуулга бүхий хууль бус контеныг 24 цагийн дотор илрүүлж устгах төрийн хяналтын бүтцийг бий болгосон бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 50 сая хүртэлх еврогоор торгох арга хэмжээ авдаг байна.
ИРЛАНД: Улсад 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн хуурамч хаяг ашиглан системтэйгээр худал мэдээлэл тараах байдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон. Хариуцлагын тогтолцооны хувьд 25-аас дээш тооны хуурамч хаяг үүсгэн худал мэдээлэл тараасан иргэнд 5 хүртэлх жил хорих ял эсвэл 10000 еврогоор торгох арга хэмжээ авах зохицуулалттай аж.
Н.УЧРАЛ САЙДЫН УЛСЫНХАА ЦАХИМ ОРЧНЫГ ЯДАЖ УЛС ОРНУУДЫН ДУНД ХЭРД НЬ АВЧ ИРЭХ ГЭСЭН ОРОЛДЛОГО
-Тийм ээ, бид дэлхийн "Орк"-ууд учраас цахим хариуцлага ярьсан Н.Учрал сайдаа барьж идээд. Ерөнхийлөгчөө загнаж занаж, шахаж шантаажилж байгаад энэ хуульд хориг тавиулаад. Тэгээд л өнөөх өмхий үгээрээ хэрэлдэж. Өссөн улс орноо харааж зүхээд. Өрнө Дорно болж талцаад. Юу дуртайгаа хараалын үгтэйгээ зуурч хутган өөд өөдөөсөө цацалцаад. Гаднын улс орнуудын нөлөөлөлд сургуультай нохой шиг хөтлүүлж. Дотоодын бохир улс төрийн явуулга, хатгаас өдөөлтөд ямар ч дүгнэлт, хүлээц, бодож тунгаах юмгүй савчаад. Боловсрол соёлгүйгээ гайхуулан шидсэн сэдэв бүхэнд итгэн үнэмшиж хоосон цэцэрхэж.
Уншдаггүй судалдаггүйгээ нотлон хар сурталчилгааны сэдэв болох хаясан шүлс болгоныг долоож хамгаас чанга орилох хаашаа л яваад байна даа.
-Цахимаар залилуулж, гэр бүлийн салалт, хүчирхийлэл, бөгс бөөрний хэрүүлээрээ зугаацаад, халх, буриад, дөрвөд, торгууд, баруун зүүн аймгаараа талцаж, Сошиалаар дүүрэн садар самуунд сатаарч баясан, охидоо хүчирхийлүүлж, эмэгтэйчүүдээ зарж наймаалаад, гомо лесби нараа харан баясаж, хар тамхи, мансуурал, донтолт, гаж үйлдлүүдээ сурталчлаад, тамын тогоондоо уралцаж ноцолдоод суух ёстой юу? Хамгийн аймшигтай нь дээрх бүх муухай сэдэв хүүхэд нялхсыг ялгахгүй дэлгээтэй. Энэ бүхэн ерөөсөө биш шүү Монголчууд минь. Мода ертөнцөөр нэг түгж дуусаад модонд өлгөх мануухай болсон цагт сая нэг Монголчууд биедээ өлгөж байж дуусдаг. Соёл боловсрол хүн төрөлхтөн туршиж, навшиж гүйцээд шавхрууг нь Монголчууд шүүрч авдаг, шүүлтүүргүй түгээдэг цаг хэзээ ч дуусахгүй нь ээ. Цаана чинь дэлхий хэдийнээ цахим орчноо цэвэрлээд эхэлчихсэн байна.
О.Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл0
Тэр Гермн, Изриаль…. -д чинь төр засаг, хууль шүүх нь авилгад Мнгл шиг идэгдээгүй, шударга ёс давамгайлж буй ертөнц.Монголын түшмэд толгой лараалсан хулгайч, авилгачид. Тэднийг 3 сая иргэд үзэн ядаад ихэхээр Учрал УИХ-ын нүүрс, ТЗ,ЖДү, ББУС-н дээрэмчдийг хамгаалах бамбай бэлдэж өгч буйг эгэл олон нэвт харж бна.
Эхлээд өөрсдөө юу хэлэх гээд байгаагаа цогтой соёлтой бичээд л болно биздээ за эмэгтэй хүний эд эрхтнээс эхлээд үс хялгас бичихгүй муухай үг алга түүнээ дагаад ухамсрын хямралд аажмаар ороод байх шиг энэ хууль бол зөв хууль дэмжиж байна
нэр,нүүрээ ил гаргаад өөрийн үзэл бодлоо зоригтойгоор хэлж чадахгүй байгаа бол өөрөө нотой бна л гэсэн үг,тэр бүхнийг чинь хаагаагүй л биз дээ,уул ус,барилга байшингийн зураг тавьчихаад элдэв юм эрээчдэг,санхүү авдаг хүмүүс л эсэргүүцээд байгаа болохоос ганц хаягтай,шударга иргэд эсэргүүцээгүй шүү
Belen yuman deer tongochij osson ailiin erh bandi amidral medeh uu?!?!
Нийгмийн сэтгэл зуй бохир байгаа нь унээн. гэхдээ твиттерийг зугээр л хаачихаар асуудлыг шийдчихдэг юм биш Тэгээд ч Учрал намынхаа улс торийн зорилгыг л гооллож байгаа нь ойлгомжтой. хааж боолгуй шийдэх зуйл их байна Оорсдоо ходлохгуй байна Хоерхон жишээ Сайтуудын комментын хээгт боор худалдаж авна хоерт секс болзоо гээд зар тогтмол тавиад хэдэн жил болж байна Сайтуудын редак хянах естой байгууллагууд ходлох ч угуй. Байна
Хууль батлаад л нийгмийн асуудлыг шийдчихдэг гэсэн дэндуу гэнэн богоод хунд сурталт ойлгол орчин уед тохирохгуй ээ Ганц жишээ Санхуу авна гээд зар явдаг охид бусгуйчууд цахимаар биеэ унэл байгаа хэрэг Ялангуяа насанд хурээгуй охидын асуудлыг засаг шийдэх хэоэгтэй Хаагаад л шийдэх уу Далд хэлбэрт орно ш дээ Хяналтын байгууллагууд нь тэр охиныг олоод хот дуурэг нь тэр орход тумлах ажлыг зохион байгуулах естой юм Шунал гэхээс илуу ядуу айлын охид аргаа барахдаа оорийгоо ч худалдахад бэлэн байгаа манай нийгмийн эмгэнэл юм
Ард иргэдээ хот ,- хөдөө , тэнэг - мангуу , арк - оркоор нь ИЛ ШУЛУУН дуудаж - доромжилж ИЛ ХАЯГААР МӨНГӨ угаадаг АРКУУДЫГ бол ямар хуулиар зохицуулахав . . .
боловсролын үнэргүй дүнхүүгээс бодол гарахгүй, бүү горьд
Хар болдлоо орхи. Алив юмыг гүн бодох дутам улам муу юм байх шиг хар санаа төрнө. Учрал сайд тоймоо алдсан хар PR-ыг яах вэ гэж бодоод л энэ хуулиа санаачилсан байх. Муу юм бүү бод өөдрөг бай
Жинхэнэ учралын тролл бичсэн байна. Түвшиндэмбэрэл гэж
Цахим орчинг цэгцлэх л ёстой. Цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй дэлхий хавтгай болж байгаа ийм үед энэ төрлийн зохицуулалт, хамгаалалт зайлшгүй хэрэгтэй. Н.Учралдаа ч биш, энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол улстөрчид тэдний хөл гар, троллууд гэдэгтэй санал нэг байна. Замын золбин ноход хуцаж л байг, жингийн цуваа явах л ёстой. Алдаа мадаг байгаа бол засаж янзлаад л урагшлах нь чухал. Амжилт хүснээ Учрал сайдад
монгол шиг төрд нь хулгай луйвар авилгал дээрэм тонуул нүүрэлсэн газар ийм хууль ёстойч хэрэггүй байх
Хурган коммунист Учрал, МАНАН мафи өөрсдийгөө хамгаалах хууль батлаж, мушгиж тайлбарлаж тархи угаах гээд хоёр алхахгүй баригдлаа. Мэтагийн Азийг хариуцсан дарга Чэн “ Монгол Хүний үг хэлэх үндсэн эрхийг хаасан хуулийг баталлаа гэдэгийг дэлхийд зарлаж шившиглэлээ, ичээд хөтөлцөөд зайлаач. Наад цахим хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бие үнэлэлт, залилантай холбоотой асуудлууд чинь эрүүгийн хуулиараа шийдэгдээд явдаг тусдаа асуудал МАНгарууд аа.
Энэ талаар бодох л ёстой. Монголчууд бие биенээ хараан зүхэх дайрч давшлах, гүтгэх, доромжлох, цуу тараах үзэн ядах энэ бүхэн сайн сайхан юм биш. “Facebook”, “Twitter”, “YouTube” “Twitter”, “Instagram” сүлжээнүүд хэний ч зөвшөөрөлгүй ямарч хяналтгүй үер мэт урсаад ороод ирсэн. Анхаасаа оролцогч бүх иргэдийг буух эзэн буцах хаягтай байлгасан бол хуулийн хэрэг юу байхав. Цэгцлэх хэрэгтэй байхаа.
Айж дэ
Философ дутаж
Энэ хуулийг өдөрт нь баталсан нь өөрөө бөөн но шүү
Ардчилагчид хэмээгчдээс эхлээд улс төржиж намчирхсан этгээдүүдэд энэ хуулийг ойлгоход мэдлэг чадвар нь үнэндээ дутна
Залуу, шинэ нийтлэлч гэхэд судалгаа аятайхан болж. Би баруун Монголд төрчихжээ. Сошлд Дөрвөд, баядаараа хичнээн гүтгүүлж, доромжлуулж , хүүхэд ач нараасаа ч санаа зовж явах болов. Бидний тухай түүхэн баримтуудад "Бүртэ чоно баруун Монголоос эхнэр авав" , "Дуба сохорын 4 хүү дөрвөд овгийг бүрдүүлэв. Тэд Халх голын хавьд амьдарч байжээ", "Тэнгэр заяат Бодончорын эцэг нь Малига хэмээх баяд хүн байжээ гэсэн санаагаар л бид амьсгалж энэ л газар шороогоо эх орон гэж боддог, гэтэл зарим троллууд бичсэнээр бид гадаадынхан ч юм шиг. Үүнээс болоод Ойрдын түүхийг тусгайлан гүнзгий судлах судалгаа ч өргөсөж байх шиг. Буриадууд тэгсэн ингэсэн гээд л сошлд бичих.Хужаа, төвд гээд л сошлаар балбах явдал хязгаараа алдлаа. Үндэсний эв нэгдлийг хамгаалах үүргийг бараг л мартах шахаж. Тэгснээ манай троллууд бүр савнаасаа хальж агуу их хөршүүдийг өдөөн хатгасан зүйлс их бичих болов. Бүр тэнгэсийн цаадах орон, далайн цаадах орныг ч шүүмжлэх болж. Ийм л маягтай байгаад байх юмуу.
Ийм нийгэмд ийм л бна ш дээ! Амьдрах орчин битгий хэл амьд явахад баталгаагүй ! Учир нь хулгайч намынхан та нарт бгаа
Үнэхээр хэрэгтэй хууль. Цахим орчинд хараал, гүтгэлэг доромжлол хэтэрсэн байдаг, ялангуяа комент, сонинд хүртэл. Ёс суртахуунгүй, ажилгүй хүмүүсийн хийдэг гол ажил нь энэ бололтой. АН-ынхан хруулийн төслийг асар их эсэргүүцээд босч ирж байгааө нь тэдний болон дэмжигчдийн нь үндсэн ажлын эсрэг чиглэсэн болохоор тэгж байгаа юм.
Энэ бязда үхчээгүй юм уу ?… аав нь үхчихлээ гээд байсан шт.. ЖДҮчин хар лалар
Кирил үсэг хагас дутуу холбож бичдэг оркуудын хүн гүтгэх, яс үндэсээр талцаж жалга довын үзэл гаргах, хүнийг гадна төрхөөр нь доромжлох зэрэг гутамшигтай зүйлүүдийг хориглох нь зөв. Шаардлагтай бол хуулийг нэг өдөр битгий хэл нэг цагт ч батлаж болно ш дээ.
Учралын троллуудаар дүүрч кккк
Учралын гээд байгаа шинэ хуулийг үзлээ. Яг ямар заалт нь юуг зөрчөөд байгаа юм бэ?? Сошиалд хараал зүхэл урсгаад байгаа оркууд бол дүйвээнээр л шуурч байгаа биз. Харин сэтгүүлчид нь бөөнөөр шуураад байгаа атал хуулийн аль заалт нь яачаад байгааг огт ярихгүй, ерөнхийд нь түрхрээд архираад байх юм?? Хариу хэлэх хүн байна уу???
Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс тэр хуулийн болохгүй, таалагдахгүй байгаа заалтуудыг л шүүмжил л дээ!! Учрал гэдэг хувь хүн рүү л хараал зүхэл болж дайрч архираад байх юм?? Хууль нь болохгүй байна уу, Учрал таалагдахгүй байна уу?? Цаашдаа бид ингэж хувь хүн рүү дайраад байвал заэлуу үе маань шантарч мохоод дан тэнэгүүд нь үлдэнэ шүү!!!
Учралыг бусдаасаа нэг ч биш бүр 5 алхам түрүүлж сэтгэж яваа шинэлэг дүр гж харж бсн атал Гарзанд гарч Золиосонд орох ADDICTION-тай жижигхэн JUNKIE л байж дээ. Үeэлүүдэд ингэж хөнгөхөөн чадруулж буй гэхэд итгэхэд хэцүү яа. Гоё нэрийн ард заавал ард түмний эсрэг, тэднийг асар мөлжсөн, үхлийн хөндий мэтэд олноор нь үхүүлсэн адын санаагаа хавчуулж батлуулдаг Арга Заль бүр бат нот тогтлоо энэ Засгийн үэд. Урьд нь бас ч гайгүй байжээ. 1072-г өгөхгүй гэнээ. Бүр ичиж үхмээр.2 олигархын хөрөнгө хураахад л болчих бэлэн жишээ б. Дайснаа цөөлөх эсвэл бүр дайсагнах намуудгүй болох гэж Гишүүдийн тоог 150 хүртэл нэмж буй гж бичиж б. Цалинг нь ард түмнээс гарна. Ахмадын тэтгэвэрээ нэмж дийлхгүй бж эдний цалинг гаргах гэнэ. За тэгээд болохоо байвал хүүхдийн мөнгө, ахмадын бутархай мөнгө рүү л өлөнгөтөн довтлоно.Сая хүүхдийн мөнгө гэж санаатай будилуулан цаагуур нь улсын бүртгэлээс хулгайчуудын нэрийг сугалах өөрчлөх танигдахгүй болгох ажиллагаа явагдлаа гж ФБ-ээс уншлаа.
3 өндөрлөгын 3 албан тушаалыг бүгдийг нь хашиж, өнгөрсөн сүйрэлийн 30 жилээс 12 жилд нь хаанчилж бсн гэх Энхбаяр гуайн солиорлыг бүх хэвлэл бичлээ. Өнгрсн 30 жилд нийт 6-ын 6 удаа тусгаар Монгол төрийнхөө улс төр нийгэм эдийнзасгийг эрх мэдлийн жолоог алдаж ОУВалётын Санд гуйж түйж өгч бсн. Төр удирдах ухаан чадамж байхгүй байснаас бас л төсөв мөнгөө хувьдаа зальгичаад энэ Сангаас Авралын Эцсийн Зээл авч аргацаасан. Энэ байдал давтамжтай үргэлжилж 5 жил тутамд 1 удаа заавал ВалётынСанд ичгүүргүй орж 6 удаа болсон. Өнөөдөр ч анхааруулсан сануулсан сануулга авч бгаа. Газар дээр нь ирж биeт шалгалт хийдэг ФАТФ- ын хүн онгоцны буудлаас наашаа ирэхдээ л м.угаалт, м.хүүлэлтээр тоймгүй олон баригдсан барилгуудыг харж ийм туйлдсан ядуу орон ингэж их м.Хүүлсэнийг хараад гайхсан гэдэг. Шууд тэрээр гэр хороолол орж бүр дэндсэн нохойн амьдралыг үзсэн аж. Ингээд дүгнэхэд 12 жил Монголыг сүйрүүлсэн Энхбаяр, босохгүй болтол нь Монголыг сүйтгэсэн бусад сүг сүнс болсон Ёөк, ЁрөнхийСайд бсн улсуудыг УИХн гишүүн болгож ард түмэн биднээр тэжээлгэх гэнээ. За ямар бн,? Тохуурхал даажигнал хонзогнол хирээс хэтэрч бн. Ард түмэнийг ч их л басч бн даа.
Маш зөв хууль. Монголд хэвлэлийн эрх чөлөө гээч юм бүр цадигаа алдсан. Хэвлэлийн эрх үүрэг гэж ярьмаар байна. Худалдагдсан сэтгүүлчид зайлцгаа. Та нар мөнгөний төлөө хэнийг аяж ч муулахад бэлэн.
Энэ хуулинд өөрсдийн санаагаа хэлээд ярилцаад гаргах нь зөв өө. Хөлсөөр юм бичдэг, бичүүлдэг улсууд л эрх чөлөө нь хязгаардагдах гээд боож үхэх гээд байгаа. Тэд бодит үнэнийг бичдэггүй, дандаа худлаа, хүний нэр хүндэд халдах, гүтгэлэг цуурхал тараах, өрсөлдөгчөө намнахдаа цахим орчинд гаршчихсан байна. Үүнийг л ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Цахим гэмт хэргийг хаах хэрэгтэй.
Манай сэтгүүлчид сэтгэлийн хөөрлөөр их давалгаалах юмаа?! Яг нарийн яривал энэ хуулийн тийм заалт нь Үндсэн хуулийн тийм заалтыг зөрчсөн гэж хэлсэн хүн нэг ч алга?!! Бүгд л ерөнхийд нь шуураад байгаа болохоос! Жишээ нь: Сошиалд монголчуудыг яс үндсээр хагаралдуулах утгатай нийтлэл, комментууд эрээ цэрээ алдаж байгаа! Буриад, дөрвөд, казахуудыг муучлан халхчуудын эсрэг сөргүүлэн тавьсан утгатай коммент жишээлбэл sonin.mn-д тогтомол гардаг болсон!! Үүнийг үг хэлэх эрх чөлөө гээд өхөөрдөөд зүгээр орхих юм уу???
Зөв зөв хууль наад захын утасны дугаар дуртай нэг гадаадын иргэн авч байна ямарч хяналт гэж байхгүй. Хэн,ямар байгууллага урьсан тэр иргэн, байгууллагын нэр дээр утасны дугаар өгөх хэрэгтэй гадны улсаас хараат бус байя гэвэл эндээс л эхлэх хэрэгтэй шүүү ямарваа ажил хийхэд эсэргүүцэх хүн олон байдаг ажил хэрэг болоод хэрэгцээд ирэхээр хэрэгтэй байсан байна гэдэг. Энэ бол манай монголчуудын зан юм болов уу хууль дэмжиж байна. Урагшаа ................... болохгүй юмыг нь засаад явье даа монголчууд алийн болгон болохгүй гэж явахав дээээээ ...........
Манайд бол учралын хууль ардчилалыг багалзуурдана
hudlaa bogs doloogood bhiim. harvaas mongonii niitlel bn. censordoh boloh tsahim orchniig gemt hergees tseverleh 2 2 oor oilgolt shuu. hudlaa ta nar ingeed ard tumnee um medehgui gj doromjlood bdg shuu. mongoliin yamarch hun iig avsan naad uchralaas chin iluu um oilgono