sonin.mn
С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийн, АН-ын даргын сунгааг зарлаж, XVI их хурлыг хуралдуулах болсон талаар зарласан билээ. Үүний дагуу өнөөдөр 18.00 цагийн байдлаар АН-ын даргад УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ы дарга Д.Ганбат, хуульч Т.Энхсайхан, АН-ын дэд дарга асан Д.Ганбаяр нар дэвшээд байв. Тэгвэл 21.00 цагаар тасалбар болгон, АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан байна.
 
 
 
 
 
АН-ын даргад Д.Ганбат, Т.Энхсайхан, Д.Ганбаяр нараас гадна УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Эрдэнэсувд, Ардчилсан Залуучуудын Холбооны дарга Г.Болдбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Ж.Сугарсүрэн нар нэр дэвшлээ. Уг АН-ын даргын сонгууль цахим хэлбэрээр явагдах юм гэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
С.Сарнай