ВАШИНГТОН. /RT/. БНХАУ бол Вашингтон, Токио мөн тэдний холбоотнуудын хувьд хамгийн ноцтой нийтлэг сорилт юм гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Тэрбээр лхагва гарагт Японы гадаад бодлогын болон батлан хамгаалах байгууллагын тэргүүн нартай уулзсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ийн мэдэгдсэн байна.
"Бид ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэх, олон улсын эрх зүйг хамгаалах, ямар ч улс дангаар шийдэж чадахгүй дэлхийн асуудлыг шийдвэрлэхэд дэлхий дахиныг үргэлжлүүлэн манлайлахын төлөө байна. Бид (АНУ болон Япон) БНХАУ бол манай холбоотнууд, түншүүдийн өмнө тулгарч буй хамгийн том стратегийн сорилт гэдэгтэй санал нийлж байна" гэж тэрбээр хэлжээ.
Э.Блинкен мөн Вашингтон, Токио хамтдаа Украин улсыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгийг цохон тэмдэглэсэн байна. “Эдгээр болон бусад сорилтын өмнө АНУ, Япон хамтын ажиллагааныхаа уялдаа холбоог, тэр дундаа хамтарсан сургуулилалтын тоог нэмэгдүүлэх зэргээр цэргийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн байна. Тэрбээр мөн Япон улс 2027 он гэхэд батлан хамгаалах зардлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгааг сайшаажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
далайн чанадад байгаа ану-д аюулгүй харин япон зэвсэглэлээр хөөцөлдөж байгаад хятадын уурыг хүргэж хоёр зуун сая цэрэг дайран орох өдөөн хатгалга хийгээд байна Манжуур хятадыг боолчилж байсан үе биш шүү самурай зан нь хөдөлж камакедзе хийх хүсэл төрөв үү
Япон ХХ зуунд АНУ - д АТОМДУУЛЛУУ ,, ХХ1 зуунд ЦӨМ хүсээгүй байгаасай ...
Хужаа нарыг дахин нэг амьтан болгох үүрэг Япончуудадд оногдож байнө.Ковид тараасан хужааг дуусгах хэрэгтэй.
Usa japan ardchillaa abaraya geed sandarch ba biden usad ardchillal aa abch uldene geh zuil yarih bokson sotsializm kominizm gedeg aluuchid gej ard tunenee aidast abtuulj tarhi ugaasan humuus ni konilst gehed uhtelee aij tsus haravdag boltol tarhi ugaalt baijee usa d
АНУ бол Орос, Хятад, Умард Солонгосын эсрэг хандлагатай ямар ч оронтой хамтран ажиллахад бэлэн байдаг улс шүү дээ! Орчин үед Хятад улс хөгжлөөрөө АНУ-д ойртон очиж, тэдний сэтгэлийг их зовоож байгаа бололтой?! Ганцаараа ноёрхож, нөлөөллөө хадгалж байх гэсэн бодлоготой “Их гүрнүүдийн энэ бодлого” хэзээ ч өөрчлөгддөггүй бололтой!!!
Хар мянган хүнээ атомын бөмбөгт золичихсон япончууд АНУ-тай сүжрэх нь инээдэм...