Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын монгол, энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.
Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.
Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.
Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл7
Оросууд дарамтлаад зогсонги байдалд ороод бгааг Энэтхэгийн тал сүрхий мэдрээд ГХЯ-ны Сайд нь ирж манайхыг дэмжихээ мангадуудад битүүхэн мэдэгдэж ойлгуулж бгаа, улс төрийн онц ач холбогдолтой айлчлал юм бна шүү !!!
ОРОСЫН ГАХАЙНУУД БҮХ АРГААРАА СААТУУЛАХ БАЙХ ГЭХДЭЭ ЭНЭТХЭГИЙГ АРАЙ Л ДЭЭРЛЭХГҮЙ БАЙХ. МОНРОЛЫГ БОЛ Ч НУЛИМАХ БАЙХ.
Ням Бао Тао данжаад Швейцарь руу оргон зайлжээ . Түүнийг Хүрэлсүх Батцэцэг нар нууцаар үдэн гаргаж өгсөн байна.
Түүхий эд нефтээ хятадаас авна гэдэг ухааныг огт ойлгохгүй юм байна
Яаж дахин гацаах, яаж нэмж зээл өгөн Монголыг өрөнд оруулах вэ гэж судалж яваа юм уу.
Удахгүй манай тэмцэгч эх орончид очоод зам хөндлөн хэвтэж эсэргүүцэх байх
АУДИТ: 2025 онд ЭХЯ-ны харьяа 30 ТӨК-ийн 24 нь АЛДАГДАЛТАЙ ажилласан бол сайд асан Б.Чойжилсүрэнд 288.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрчээ‼ https://ubn.mn/p/98987 📌-Б.Чойжилсүрэн сайдын санхүүгийн тайлангаас 288.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ- 📌-ТӨҮГ-уудад 44.1 тэрбум төгрөгийн эрчим хүчний татаас олгожээ- 📌-30 ТӨК-д найдваргүй болон олон жилийн насжилттай 6 тэрбум төгрөгийн авлага байна- 📌-ЭХЯ-ны харьяа 30 ТӨК-ийн 24 нь 2025 онд 43.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ- 📌-61.5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөлгүй үлдээснээс болж өрийн хэмжээ нэмэгдсэн-