МАН-ын Бага хурал хаяанд иржээ. Энэ сарын 6-нд болно. Монголын улс төрд энэ бол том үйл явдал. Эрх барьж байгаа улс төрийн ганц хүчинтэй улсын иргэдэд энэ зүгт анхаарахаас аргагүй. Улс төр гэхээр л олз хайн өвөр зуураа тэмцэж байдаг мэт зүй тогтолд бид дасаад байлаа. Одоогийн эрх баригчдад уг нь булаалдах, хуваалцах эрх мэдэл, албан тушаал шиг их юм алга. Гэтэл тэд шөргөөцөлдөх ч хийгүй хуралдаа цуглах нь. Нөгөө жигүүр, фракц, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, тэрний энэний хүмүүс гэх хов нь ч намжаад орхив. Лав л МАН дотор улс төрийн хагарал, хямрал, ил зовлон алга. АН өнөөдөр гурав дөрвөн хэсэгт штаблан тарж ахлагчид тамганы төлөө дайтаж буй нь МАН-ыг сургав бололтой.
Харин өөр зовлон байна. Тэр бол иргэдийн ахуй амьдралд тулгарч буй эдийн засгийн бэрхшээл.
Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ цаг үеийг “амаргүй” л гэнэ. Хэн ч учир шалтгааныг нь ойлгох энэ үгийг гагц Л.Оюун-Эрдэнэ хэрэглэхэд жигтэй эгдүүцдэг “амаргүй” үг л дээ. Яагаад гэвэл, тэр амаргүйг амар сайхан болгох гэж төрийн эрх барж буй намын дарга юм. Дэлхий даяар эдийн засаг хямарсан, хөгжлийн тухай бус инфляцыг тогтоон барих тухай яриа улс орон бүрийн гол сэдэв болж байгаа, хоёр хөршийн нэг нь дайны утаатай, нөгөө нь ковидын хориотой. Гэвч Монголд нүүрлэсэн инфляц дотоодын гэхээсээ гадаад шалтгаантай юу гэвэл тийм бас үгүй. Гадаад шалтгаанаас хамаагүй урьд Монголын юу амаргүй вэ гэвэл, өнгөрсөн 30 жилд олз хайсан наймааны, хуйвалдааны бүлэглэл дагасан улс төр тогтож, гурван сая хүний биш 300 хүний амьдрал дээшилсэн явдал. Том мөнгө хаана байна, тэнд улс төрийн хамгаалалт дагаж, үе үеэрээ хөлжсөн, хэн нь хэнийгээ гэх аргагүй сүлжилдсэнээс түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг систем амь бөх. МАН үүнд маш их хамаатай. Энэ намын дарга байж “амаргүй” гээд зогсож байхыг нь хүмүүс харахыг хүсэхгүй юм. Одоо тэгээд яах вэ?
Өнөөдөр нийгэмд хэлэлцүүлэг болон өрнөж буй сэдвүүд дотор том дүнтэй авлигын, албан тушаалын, эдийн засгийн гэмт хэргүүдийн дуулиан толгой цохиж байгаа. Шуугиан дэгдээх, түүнийг ганцхан Засгийн газарт наах шиг амархан юм байхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төр-бизнесийн 470 сая ам.долларын схемийг илчлэхэд, Оюутолгойн асуудлыг цэгцлэхэд эсэргүүцсэн дэлхийн хэвлэл, пиарын кампанит ажлуудтай тулахад, Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойг шийдсэн шиг Хөгжлийн банк, түүний араас төрийн маш их хэмжээний мөнгө хяналтгүй эргэж байгаа Эрдэнэс Монгол компанийн асуудлыг ил болгоход амаргүй байгаагаа хэлсэн. Одоо түүний Тавантолгойн нүүрсний хулгай цавчааг илрүүлэх, зогсоох ажлыг нь гуйвуулах ажиллагаа ил, далд хэдийн эхэлсэн.
Завшсан хийгээд завшиж буй шударга бус бизнесийг нь цэгцлэхэд л Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэх нүүрсний хулгайн бүлэглэл илэрсэнтэй маргах газаргүй ч орой нь цухуйсан мөсөн уулын хормойд нуугдаж буй лидерүүдтэй тэмцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Засгийн газраараа барьцаалагдах нүх отож байна.
Хэрэв энэ Засгийн газар улс төр- эдийн засгийн бүлэглэлийг цэвэрлэж чадвал Монгол Улсын авлигын индекс хоёр оронтой тоо руу шилжиж, хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэхэд бэлэн байдаг.
МАН-ын Бага хурлаас өмнөх нэгэн жилийн хугацаанд олны анхааралд орсон Хөгжлийн банкны, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн, нүүрсний зэрэг мөнгө угаасан, шамшигдуулсан тус бүр хэдэн арван сая ам.доллар, эс бөгөөс их наяд төгрөгийн зөрчилтэй, томоохон улстөрчдийн оролцоотой хэргүүдийн талаар МАН юу гэж дуугарах нь хатуу хүлээлт үүсгэж байна. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид ямар байр суурь баримтлахаа ард иргэдэд мэдэгдэх боломжоо Бага хурлын индэрт ашиглах болов уу гэж найдна.
Бага хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын үйл ажиллагааны тайлан, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ гэж мэдээлсэн. Эндээс олон нийтийн хамгийн их анхаарал татах хэсэг МАН-ын даргын илтгэл болох нь мэдээж. Л.Оюун-Эрдэнэ дээрх товоос яг нэг жилийн өмнөх энэ өдөр эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын хувиар “Шинэ сэргэлтийн” тодотголтой бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж байлаа. Тэгэхээр МАН-ын Бага хурал Засгийн газрын тэргүүний зарлаж, амалсан зургаан багц асуудал бүхий Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн дээр цуглаж буйгаараа онцлог гэж үзэж болно. Ерөнхий сайдын улс төрийн илтгэл ч мөн улс төрийн гэхээсээ Ковидын цар тахлын улмаас доройтсон эдийн засгийг сэргээх чиглэлд хийж хэрэгжүүлсэн алхмуудынх нь тайлан илтгэлээр өндөрлөх магадлал ч бас бий. Түүний өмнө тулгараад буй эрсдэлүүд, барьцаануудаас тэр хэрхэн дөлөх, ямар алхам хийхийг таахад амаргүй байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” бол Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Бага хурал болох энэ арванхоёрдугаар сараас ердөө хэдхэн хоногийн өмнө Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Энэ нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ-тай холбогдох төмөр замын хоёр дахь том гарц, Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадлыг 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээг 65 хувиар нэмэх бөгөөд дэлхийн зах зээлд хүрэх зай 242 км-ээр наашилж, тээврийн өртөг, хугацааг хэмнэнэ. Тус төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын системтэй зам юм.
Төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл найман сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болжээ.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт” багцын удаах томоохон ажил “Цагааннуур” чөлөөт бүсэд 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр байлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулахаар сайд нар ажлаа эхлээд байна.
“Цагааннуур” чөлөөт бүс 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай. Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг Дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомттой холбосон, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулсан нь Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд чухал ажил болсон билээ. Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан урд, хойд хилийн боомтуудаа хооронд нь авто замаар холбож, Ази, Европыг холбосон транзит коридороо анх удаа байгуулж буй нь онцгой ач холбогдолтой юм.
Орос, Хятад, Монгол гурван улсыг холбосон энэхүү тээврийн коридор БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км гаруй урттай зам бөгөөд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөгжлийг хурдасгах зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Манайх далайд гарцгүй улс учраас бүх боомтоо авто замаар, Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбохоос гадна шинээр төмөр замын экспортын томоохон 5-6 гарц гаргах зайлшгүй шаардлагатай. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан томоохон коридоруудын төслүүд нэлээн урагштай явж, үйл ажиллагаа нь эрчимжиж байна. Бид боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож байж тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Мянганы замын төслийг эхлүүлээд 21 жилийн дараа энэ жил дуусгасан. Одоо орхиод байсан боомтууддаа анхаарна” хэмээн Л.Оюун-Эрдэнэ хэлж байснаа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ.
Бага хурлын өмнөх багахан ажил гэж шүүмжлэх хүн гарахыг үгүйсгэхгүй ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд баараггүй багтах тайлан ерөнхийдөө ийм байх. Харин авлигыг, бүлэглэлийг хэрхэхээ илтгэлдээ хэр зоригтой төлөвлөхийг харъя.
Д.Дандархүү
Сэтгэгдэл0
Ерөнхий сайд, засгийг газрын ажил чинь эдийн засгийн бодлого, түүнийг дагасан иргэдийн амьдралын чанар, эдийн засгийн чадавх нэмэгдсэнээр илэрдэг болохоос ийм элий балай тэмцэл энэ тэрээгээр хэмжигддэггүй юм. Сүүлдээ ч бүр Гүйцэтгэх засаглал агаад түүний тэргүүн юм уу эсвэл Цагдаагийн газар агаад, түүний дарга юм уу ялгаа нь алга болж байна. Олигтой бодлого, төлөвлөлт гаргаж чаддаггүй болохоороо социализмын үед Зөвлөлт хийгээд манай улс байнга тутамдаа буруутныг хайж ангийг, ардын дайсан, нийгмийн эсэргүү гэж тэмцсээр 20 дугаар зууны сүүлч, 90-ээд он гэхэд социалист систем нуран унасан юм ш дээ! Юун тэмцэл, битгий элий балай юмаар иргэдийн толгойг угааж ХӨГЖИЛД бус ТЭМЦЭЛД нийт олны анхаарлыг хандуулаад бай л даа хэвлэлийнхэн минь!
Нүүрсний хулгай,ХБ- ны болон сүүлд гарсан бүх авилгал хулгайг 100% багцлаад ангилан зангидахад Оргил нь 100% Оёукийн үёд зад тавьж гарсан байдагыг ёу гэж ойлгох вэ.Бүх бүх мэдээллийг бусдаас түрүүлж авдаг гэж сайрхдаг тэрээр 5-6 жил хэргийн оролцогч хамсаатан далдлагч илрүүлэгч хамгаалагч урвагч холбоотон араас нь шаагч гээд хэн байсан ём болоо?
Түүний эсрэг босохоор сөргөлдөгч арми толгойгоо өндийлгөж бн гэх ухааны хулхи нийтлэл манайд ч пропаганда болж чадахгүй моодноос гарч түүхийн хог болжуугаа.Өдгөө бөөрөнд нь хослон оршин буй Амарбсглн дарга хүртэл нүүрсний хулгайг бараг боломжгүй зүйл, ийм тоо мэдээ Засагт орж ирээгүй гж хэлчдэг аж. Мэдээ мэдээлэл нэн шуурхай Засагт л ирдэг гэснийг дахин тодотгоё доо.
Дотооддоо дийлэхгүй ём чинь гаднын Хуулиийн Байгууллагад хандая гэсэн Санал минь өндөр авч буй ч ухаантай хулхи царай гаргагсадын хоосон хонгой яриа болоод л өнгөрнө.Тэгээд ч ном ёсоор нь ярина хөөрөлдөнө гэдэг урлаг,баримтлах протокол, дэг сургууль, бас хоншоор бий бил үү? Наад зах нь гэхэд л Батцэцэг сайд нь Японы Хатаны биёд гар хүрч дипломат ёслол протоколоос гадна аёулгүй байдалд нь ккк заналхийллээ гж үзэхээр үзэгдэл боллоо шүү дээ
Батцэцэг өдгөө сайжирвал сайжрах цаг болсон шүү гж нөхөрсөгөөр хэльё.Гэрийн халаад шиг урт дээлээ жаахан албархуу шинж төрхөд оруулж богинохон болговол яасиймб.Чээжин биёнийхээ нандин хэсгийг хатуулгатай бариувчаар сэрийлгэхээ болиоо.Алба ёсны арга хэмжээнд голдуу эрчүүдтэй орж буй.Будаг шунхаа бүдэгрүүлж хасвал...Чөлөөт арга хэмжээ биш шүү дээ.Оросууд Вульгарный, англиар Vulgar гэж тодорхойлдог эдгээр ухагдахуунууд их бүдүүлэг ёртөнцийн илэрхийлэл бдгг.Гэхдээ бас нэг ём хэлэхэд манай монгол ойлголтоор сайд маань мах шөл дүүрэн, хичээнгүй цатгалан төрхтэй сайхан гоё эмэгтэй.Одоо Marble Meat буёу Гантиг Мах гэж мах өөх нь хөөрхөн алагласан мах экспортллоо гэж монголд маань яриад л бн. Яг л тэр шүү.Номин сайдын вульгаризмын дээдийг ярихад илүүц.
Албаны ёсыг гажиж Хаан Хатан оролцсон ёслолд Үсээ "хураан янзлалгүй" задгай хаячсан Номин сайд минь дээ. Гачууртын хэмжээнд жаал жуухан ём арилжчих гээд л хурдтай гүйгээд буй нь өхөөрдмөөр ч өрөвдмөөр ч санагддаг л ём. Нэг л ёмыг ухаар. Монгол Соёл хосгүй.Ховор дэндүү, ухаан алдмаар чимхлүүр. Уламжлал нь ч нууцлаг, No match in the Whole World. Dont even get closer, sweetheart. Dont commercialize them like potatoes. Арилжааны үнэ гэж байхгүй.
БИ ЭСРЭГ БАЙНА ЭНЭ ИХ ХУЛГАЙН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙГАА 9 АА ДЭМЖИЖ БАЙНА ЭНЭ ЗАСГИЙН ҮЕД ЗАЛУУС ЗОРИГТОЙ ТЭМЦЭЖ БАЙГАА НЬСАЙН ХЭРЭГ
Мөдхөөн чад хийваа .
Дандархүү ч ёстой далдагнажээ.745 КМ зам чинь аль 2016 онд шахуу ашиглалт орчихсон зам шүү дээ.Юун шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой гээд байгаа юм бол доо.2016-2020 оны мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй шүү дээ.2 дохь 4 жил нь талдаа ороод монголчууд инфлацад дарлуулж иргэд нь ядуураад байхад Дандархүү магтаад сүйд гэнэ.
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Зоригийн хэрэг МАН-ын зэсийн баяжмалын хулгайн хэрэгтэй маш их холбоотой.
Хулгайч нартай тэмцэж байгаа юм чинь тэмцэл гэхгүй яах юм.Оюунэрдэнэ чинь боловсролнүй мулгуу хэрнээ хор хутгах амиа хаацайлах муу аргадаа сайн юм.Өөрийг нь шүүмжилхээр тагнуул ,террорист ыолгоод шоронд хорьчихоно.Жагсаал цуглаан болохоор чам шиг троллуудаа цалинжуулаад засгийг битгий муул гээдтурхираад тавьчихана.Есөн шид нь бүрдсэн хог байна.
Могол улсын хөгжлийн тушаа болсон хулгай луйварын мафитай тэмцэж байгаа ерөнхий сайдаа дэмжих хэрэгтэй гэж бодож байна. Хулгай луйварыг нь илчлээд ирэхээр хумүүсийн толгойг угааж жагсаал цуглаанд турхираад эхэллээ
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Зоригийг алсан хэрэг МАН-ын зэсийн баяжмалын хулгайн хэрэгтэй маш их холбоотой.
нууц босс, маш их холбоо нтр гээд бх ямар хэрэгтэйн. тэртээ тэргүй хэд хэдэн гүрнээс ирээд хараад, мэдчээд явцгаачаад байхад.
шарааны юмөө
За битгий хуцаарай чи.Оюун-Эрдэнэ хулгайтай тэмцэнэ гэж юу байдаг юм бэ.Энэ хулгай луйвар худал хуурмагийн жинхэнэ эд эрхтэн нь наад Оюун-Эрдэнэ чинь мөнөөсөө мөн.Нууж дарах аргагүй болоод ирэхээр өөрөө худлаа хулгайч гэж хашгирчихаад чамайг хөлслөөд худал өөрийгөө өмгөөлүүлсэн юм бичүүлээд ард түмэнд ардын баатар болж харагдах гэж нохойтож байгааг хэн хүнгүй ойлгож байгаа.
Хүрэлсүх Оюун Эрдэнэ Нямбаатар гараагүй бол Монгол Эрдэнэт,Хөтөл, Дарханы төмөрлөгөө алдчихсан, урагшаагаа Гашуун сухайт,Ханги руу төмөр замгүй,Хөгжлийн банк дампуурчихсан, Содномдаржаа Чимгээ нар шоронд үхчихсэн, МАН-г хагалсан буриад Энхбаяр,АН-г хагалсан Оросын хүргэн Женко нар Эрдэнэбилэг Миеэ Баяр Хурц Эби нартайгаа тэнгэрт гарчихсан байх байсан.
Хэрэв Хүүк Оюун-Эрдэнэ Амарбаясгалан гараагүй бол Хятадын атганд орохгүй байлаа Харин нэг сайн тал байна Тэр нь Хятадууд энэ нүүрсний хулгайг илэрүүлэхгүй байсан байх Муу тал Хятадууд Монголын төр ажиллаж ажлыг сайжруулах 2018-оны 7000-аад Хятад мэргэлтэн авч ажиллуулах гэрээ хэрэгжих юм байна гэж ойлголоо
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Зоригийг алсан хэрэг МАН-ын зэсийн баяжмалын хулгайн хэрэгтэй маш их холбоотой.
Хүрэлсүх тэргүүтэй Оюунэрдэнэ , Нянбаатар дараатай хулгайчуудын үед баялгийн хулгай хурд хүчээ үнэхээр авлаа даа.Мань 3 маанаг боловсрол мэдлэг таг, сэтгэл зүрх бүр байхгүй, болохоор Сү- хулгайчийн заавраар хор хутгаж амиа зогоож байна.
Монголын төр дампуурчээ.Ямарч сургуцль төгсөөгүй, хуурамч диплом авсан нөхдүүд төр барихлаар, хуурамч диплом авсан адил төрийн ажил бас хулгайн аргаар хийгдэнэ. Оюун Эрдэнэ одоо нүүрсний хулгайгаа олн ы өмнө ил болгоод, хохирол барагдуул. Энэ ажил л Еөх сайдыг аврахл үлдэв.
Хуцдаг халтар вэ чи
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Хуурмч дипломтой хулхинууд гарууд Монголын аль өндөр албан тушаалууд дээр МАН-ын томилгоогоор очиж байна.
МАН 60 тэрбумын албан тушаалын наймаагаа улам өргөжүүлэн хийсээр байна.
Монгол улсын болон дэлхийн түүхэнд гараагүй гэмт хэрэг Монголд гарлаа. Энэ гэмт хэргийг МАН АН-ын 30 гаруй жилийн засаглал төр барьж байхад үе үеийн ЗГ нь нууцлан үйлдсэн. Монгол улсын нэг жилийн төсөвтөй тэнцэх хэмжээний баялаг хулгайлагдсан. Энэ гэмт үйлдлийнх нь төлөө МАН АН-уудыг татан буулгах хэрэгтэй. Монгол улс 3,2 сая иргэнээ хуулийн дагуу хөрөнгөжсөн эсэхийг шалгах амархан хууль бусаар хөрөнгөжиж хөрөнгөө батлан хамгаалж чадахгүй иргэдийнхээ хөрөнгийг улсын орлого болгох хэрэгтэй. Харин шудрага үнэнчээр хөдөлмөрлөн ажиллаж хөрөнгө хураасан иргэдээ хэлмэгдүүлж болохгүйг анхаарах хэрэгтэй ингэж байж л Монгол улс цааш хөгжнө. Монгол улсын баялагыг улсын хилээр хяналгүй зөөвөрлөх биш ОУ-ын бирж дээр гарган худалдах нь шудрага шийдэл болно.
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Занданхүү таны бичвэр уг нь зүгээр мэдээлэл өгөх ч эцэс сүүлд хоржоонтой нь аргагүй авлигыг бүлэглэлийг яах гэж буй хэмээн өдөөн хатгаж жаахан болчимгүй авирыг үнэр ханилаад бх чинь тэртээ тэргүй замын дундаас няцахгүй гэдэг нь харагдаж л бгаа тууштай нь эргэлзэх хэрэггүй .Урмыг нугалахаар нууцыг хугалж гэдэг үг бдаг сан
Ард нь халтар ухна жонхуу, хүзүүгүй маниююр, Алтантуяа 3 байгаа
Зпасгийн газрын боомтын сэргэлт гэх мэт алсыгихарсан бодлого уйл ажиллагаа. Болж байнаа Одоо иргэдийн болон аж ахуйн нэгжуудийн одор тутмын амьдралыг бодохгуй бол болохгуй болж байна Наад зах нь тугжрэлээс илуу хуухдуудийг автобусны буудал дээр эгэ хар хуйтэнд хулээлгэж овчин тусгахаа болиоч Автобус болон дизель тулш цагт нь захиалаагуй албан тушаалтнууддаа хариуцлага тооцооч
Хагархай данхад худлаа ярихаас өөр чадах юм байхгүй. Хоосон толгой, хоосон ам ...
ярьж байгаа нь их юм нүүрсний хулгай яг одоо эхэлсэн юм биш ш дээ аль 2013 онд хулгайлсныг Дорлигжав прокурор хэрэгсэхгүй болсноос хойш явсаар сая 2018 онд хүртэл Хүрэлбаатар шалгаад мөн л хэрэгсэхгүй болгож Эби томилсон шүүхийнхэн Женко нь ТЗ ыг гацааж байгаад портероор зөөцгөөсөн дүр зураг гараад байгаам даа
Хүрэлсүх Оюун эрдэнийн хэзээ тэмцсэнийг нь санадаггүй, зөвхөн өөртөө хувь өгсөнгүй гэж өрсөлдөгчдөөсөө хувь авах гэсэн, оролцоогоо нэмэгдүүлэх гэсэн тактикаа 6 жил хэрэгжүүлж байна.
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
202.9.46.131-д: ГОК-оос асар том хэмжээгээр "иддэг" шалгарсан арга нь энэ шүү дээ?!! Үе үеийн захирлууд болон төрийн хамгийн дээд албан тушаалтнууд энэ аргаар идсээр ирсэн түүхтэй!!
Мянганы зам ч Мянгуужингийн үлгэр болсон ш дээ ! 2012-2916 оны хооронд АН төр засагт байхдаа л бүх аймгийн төвийг засмал замаар холбосон шүү дээ. МАН түүнийг л 1000-ны зам, манайх хийсэн гэж ичихгүй шаадым !!!
Зөвхөн Дарханы замыг сайжруулах гээд 2016 оноос хойш юу болгож бна даа?!
худлаа хуц одоо хүртэл тавигдаж байгаа Хөвсгөл орох замыг тавьсан бусад руу саяхан болтол МАКС ийн Ганбаатар ноднин зам дуусгалаа гээд л яриа биздээ
ЖДҮ хөгжүүлэх сангийн хөрөнгийг идэгсэд Хөгжлийн банкны мөнгө идэгсэд капитал банкны мөнгө идэгсэд нүүрс хулгайлж идэгсэд бүгд МАН д шургалсан хулгайч луйварчид одоо эд нарыгаа бүгдийг хаацайлана новшнууд
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
ОюунЭрдэнэ ерөнхий сайд, МАНдаа бид итгэж байна. Амжилт хүсье. Нам дотор хулгайч нар зөндөө байгаа, тэднийг илчлэхэээс бүү айгаарай, ард түмэн дэмжинэ. Олигархуудыг төрд аль болохоор хязгаарлахгүй бол тархи цусдана шүү. Умарт хөршөө харцгаа, хүнд үе тулгарахад олигархууд нь яаж байна??
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Нүүрсний хулгай тодорсон бодит баримт УИХгишүүн асан Л.Энхболд Өмнөговийг Сугар та таны урдах ерөнхий сайд та нарт байна шүү дээ.. хэдэн жил дарж даварууллаа Ажнай хөлсний сэтгүүлчид Даланзагдадад ирүүлэж лувар булхайгаа цайруулахаар АН гарсан аймгийг МАН гүтгэж байна гэх улс төрийн өнгө акц хииж байна..
МАН-ын хулгайч нар Эрдэнэтийн зэсийн баяжмалаас оросын томчуул олигархиуд хил гаалийн дарга нартай хуйвалдан 700-800 их наяд төгрөг хулгайлсан тухай яригдаад эхэллээ..Монголын хилээр гарсан зэс баяжмалын хэмжээ Монголоос зэсийн баяжмал худалдан авсан улсуудын тайлан тооцоонд дах зэсийн баяжмалын хэмжээ маш их зөрүүтэй байгаа тухай яригдаад эхэллээ..
Монголын дайснуудыг бүх салаа мөчрөөр самнан илрүүлж алдагдсан хөрөнгөө тэднээс авч дайснуудаа устгах ёстой.
Ганц сайхан амьдарч бгаа аймгийнхан Хэнтий л бгаа биз. Улсын төсвийн тэн хагасыг ганцаараа цохьсон. 83 саяын цаг авсан тэр өдөр л энэ хүний кареер дууссан хийж чадах ажил нь ч дууссан. Бид сонгуулиар өөр хүн олох хэрэгтэй.
энэ хулгайч нар ойлгомжтой л байна ш дээ Энхболд, Ажнай Хөшигтийн газоыг зараад байгаа Дамба Хишигээ,Уул уурхайн сайд байхдаа Сингапур компанийн эрхийг сунгасан бөх Сумьяа,нүүрс угаах үйлдвэрийг зогсоож байгаад өөрөө гадаад компанийг өөрийн болгоод зөөж буй Зика,Төмөр замыг гацааж байгаад гишүүн авгай Адьяасүрэн мэттэй хамтарч байгаа Женко гуай,Хил гаалиар портер оруулж гаргадаг гаалийнхан,хаацайлж хамгаалж байгаа Элбэгээгийн хонгилыхон гээд л
gadaa garc irgeddee xandaj vg xel