sonin.mn
ВЕНА. /Reuters/. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Рафаэль Гросси “Запорожье” атомын цахилгаан станцын эргэн тойронд аюулгүйн бүс байгуулах талаарх эхний хэлэлцээг Орос, Украины талтай эхлүүлсэн талаараа мэдэгджээ.
 
Р.Гросси даваа гарагт Вена хот дахь МАГАТЭ-гийн төв байранд болсон удирдлагын зөвлөлийн хурлын хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ энэ талаар хэлсэн байна. Тэрбээр ноцтой осол гарахаас урьдчилан сэргийлэхэд цөмийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтын бүс нэн шаардлагатай гэдгийг тодотгожээ.   
 
Мөн станцын аюулгүй ажиллагаанд саад учруулан гал нээж байгааг зогсоох явдал бол нэн тэргүүний зорилго гэж хэлээд, ийм нөхцөл байдал цаашид үргэлжилсээр байж болохгүй гэдгийг онцолсон байна. Украины төрийн өмчит цөмийн эрчим хүчний компанийн мэдээлснээр, Оросын тал гал нээсний улмаас тасалдаад байсан цахилгаан хангамжийг ням гаргаас хэсэгчлэн сэргээжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг