МОСКВА. /BBC/. ОХУ БНАСАУ-тай "хоёр талын иж бүрэн, бүтээлч харилцаагаа өргөжүүлнэ" гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
В.Путин Пёньян Японы дэглэмээс чөлөөлөгдсөний ойг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд илгээсэн захидалдаа, энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон байна.
Үүний хариуд Ким Жөн Ун хоёр орны харилцаа дэлхийн II дайны үеэс бэхэжсэн гэдгийг цохон тэмдэглээд, “найрамдлын харилцаа” цаашид улам батажна гэж нэмж хэлжээ. Мөн хоёр орны “стратегийн болон тактикийн хамтын ажиллагаа, дэмжлэг, эв санааны нэгдэл” нь дайсагнагч хүчний цэргийн аюул занал, өдөөн хатгалгыг таслан зогсоох шинэ өндөр шатанд гарсныг тэмдэглэсэн байна. Пёньян дайсагнагч хүчнүүдийн талаар тодорхой дурдаагүй боловч АНУ болон түүний холбоотнуудын талаар дурдахдаа энэ нэр томьёог удаа дараа хэрэглэж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Төрсөн ах дүү хоёр.
Ядарсан цагт Пагмаа ч яахав гэдэг болж дээ
Укрианы дайнаас өмнө оросууд хойдуудыг тоодоггүй байсан юм ! Хоёр зантай оросууд хойдуудаас 200000 цэрэг түрээслэж аваад укриан ру явуулбал ялж магадгүй юм ! Тэдэнд хоол л байхад болоо өөр юм хэрэггүй !
Азийг доорд үздэг "европ Оросууд" хойдуудыг ч бас төрийн хэмжээнд доорд үздэг. Гэхдээ Оросууд хойд солонгосыг хэрэв алдвал Приморийг Солонгос үндэстэн мань Оросуудаас буцааж авна гэдгийг ойлгодог.
пэньян ыг америк өмнөд солонгос эзлээд дуусч байхад орос пеньяны форм өмсөж ороод түрж солонгосын одоогийн хил хүрч америк өмнөд солонгосын хүсэлт гаргаснаар нейтральный шугамаар хоёр солонгосыг тогтоосон хятад японы дайнд мөн орсууд хятад цэргийн форм өмсөж японы нисэгчидтэй байлдаж ялуулж байсан халх голд манжуураас япончуудыг арал руу нь хөөж оруулсан ТҮҮНЭЭС ХОЙШ САМУРАЙ ЭХ ГАЗАР ГАРЧ ИРЭЭГҮЙ ДАЛАЙН АРАЛ ДЭЭР ЁРДОЙЖ БАЙНА пеньян эрэлхэгээр алс дронртыг хамгаалж байна
Delhiin gangster bolchih sanaatai muu hognuud
Чучхэ ба Пучхэ нарын онигоо
Одоо улс орнууд хойд солонгост тавьсан хоригийг цуцлах хэрэгтэй. Цөмийн зэвсэг хийх гэж бн гээд байдаг. Гэтэл АНУ өөрөө цөмийн зэвсэггүй байсан австралийг цөмийн зэвсэгтэй болгоно гэж бн. Тэгвэл хойд солонгосын хоригийг улс орнууд мөрдөхөө болих хэрэгтэй.